Ёкозүна Кисеносато өвдөг шороодлоо

Ёкозүна Кисеносато өвдөг шороодлоо

Мэргэжилийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын барилдаанд буюу Кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Чиёотарютай барилдаж дөрөв дэх даваагаа авчээ. Харин Ёкозүна Кисеносато өнөөдөр дахин өвдөг шороодлоо. Тэрбээр маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Такакейшод унасан бөгөөд  хоёр даваа хоёр унаатай болжээ. Түүний эхний унааг Тамаваши Б.Мөнх-Оргил эхний өдөр өвдөг шороодуулсан билээ.

Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Точиозантай барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 0-2 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтэлтэй
СекивакиТерүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-4
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 4-0

Маэгашири-5 Араваши Э.Дөлгөөн 3-1
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 2-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.