Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд ОХУ-д болох бөгөөд багуудын сугалаа сугалах ёслолын ажиллагаа өчигдөр Орост боллоо. Ингэснээр дэлхийн 32 баг 8 хэсэгт хуваагдаж орлоо

Зохион байгуулагч Оросын хувьд А хэсгийг тэргүүлэх нь тодорхой байсан бөгөөд нэмэгдэж Уругвай, Египт, Саудын Араб орж ирсэн бол амьдралын хэсэг нь Н хэсэг болж Польш, Сенегал, Колумб, Японы шигшээ баг багтлаа. Энэ хэсгээс аль ч баг нь хасагдах шат руу орж магадгүй юм.

Тэгвэл хамгийн хүчтэй багууд нэг дор багтсан хэсгээр F хэсгийг нэрлэж болохоор байна. Энэ хэсэгт Герман, Мексик, Швед, Солонгосын шигшээ баг багтаж байгаа юм. Европын аварга Португалын хувьд В хэсэгт багтаж, Испанитай чихэлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.