Аваргуудын лиг: Барселона клуб Байерныг бутниргэлээ

Аваргуудын лиг: Барселона клуб Байерныг бутниргэлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Испаний Барселона клуб талбайдаа Германы Байерн Мюнхэн клубтэй тоглож 4-1 харьцаагаар Барса бутниргэжээ.

Тоглолтын салхийг Барсагаас эхний минутад Рафинья Диас оруулсан бол хариу гоолыг 18 минутад Харри Кэйн оруулж тэнцүүлжээ. Гэвч Барсагаас Роберт Левандовски 36 минутад гоолдож 2-1 харьцаагаар Барса тэргүүлж өндөрлөжээ. Улмаар хоёрдугаар хагас эхлэхэд Рафинья Диас 45 болон 56 минутад гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавьжээ.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Аталанта 0 : 0 Селтик
Брест 1 : 1 Байер Леверкузен
РБ Лейпциг 0 : 1 Ливерпүүл
Манчестер Сити 5
: 0 Спарта Прага
Ред Булл 0 : 2 Динамо Загреб
Бенфика 1 : 3 Фейеноорд
Барселона 4
: 1 Байерн Мюнхэн
Атлетико 1 : 3 Лилль 
Янг Бойз 0 : 1 Интер

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ