С.Батцэцэг зургаа дахь удаагаа УАШТ түрүүллээ

С.Батцэцэг зургаа дахь удаагаа УАШТ түрүүллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн\УАШТ\ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өчигдөр нээлтээ хийсэн билээ. Монгол бөх олимпийн наадмаас анх медаль авсны 50 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болж буй УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байна.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг,  эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

 

Энэ жилийн УАШТ-ий онцлох тамирчны нэг бол олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг байсан юм. Тэрбээр энэ удаа 65 кг-д барилдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар улсын аваргын зургаа дахь түрүүгээ хүртсэн юм.

Энэ жил 28 настай С.Батцэцэг 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онуудад улсын аваргад түрүүлээд байна.

ДҮН: \Жин бүрт 10-18 тамирчин өрсөлдлөө\

Эмэгтэй

55 кг:

  • Алтан медаль: Э.Даваачимэг (Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо)
  • Мөнгөн медаль: Б.Болор-Эрдэнэ (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль: Б.Халиунаа \Орхон\, Б.Хулан \Хангай Хайрхан\

59 кг:

  • Алтан медаль: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • Мөнгөн медаль:  Э.Гантуяа (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл медаль: Н.Наранцацрал \Аваргууд\,  Ө.Пүрэвсүрэн \Женко\

65 кг:

  • Алтан медаль: С.Батцэцэг (“Хилчин” спорт хороо)
  • Мөнгөн медаль: О.Оюунтуяа (“Хүч” спорт хороо)
  • Хүрэл медаль: Г.Пүрэвцэцэг \Хасумегастарс\, Э.Цэвэгмэд \Алдар\

Эрэгтэйчүүд 61 кг:

  • Алтан медаль: Э.Бэхбаяр (“Хангарьд” спорт клуб )
  • Мөнгөн медаль: Ц.Чинзориг (“Мэргэд Хангай” клуб)
  • Хүрэл медаль: Т.Түвшинтулга \Аваргууд\, Б.Хаш-Эрдэнэ \Алдар\

70 кг:

  • Алтан медаль: Б.Бямбадорж (Зэвсэгт Хүчний “Алдар” спорт хороо)
  • Мөнгөн медаль: Л.Батбаяр (“Женко” клуб)
  • Хүрэл медаль: Э.Тэмүүлэн \Хасумегастарс\, Г.Бэгзжав \Аваргууд\

79 кг:

  • Алтан медаль: Д.Гомбодорж (“Мэргэд Хангай” клуб)
  • Мөнгөн медаль: Г.Төрболд (“Женко” клуб)
  • Хүрэл медаль: Г.Цэрэнпунцаг \Хангарьд\, Д.Төгс-Эрдэнэ \Аврагч\

92 кг:

  • Алтан медаль: Л.Төртогтох (“Арслан” клуб)
  • Мөнгөн медаль: Д.Доржсүрэн (“Аврагч” спорт хороо)
  • Хүрэл медаль: Ч.Алтангэрэл \Хилчин\,  Б.Өлзийсайхан \Хасумегастарс\ нар улсын аваргын медальтнууд боллоо.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.