ГС Уорриорс улирлын 36 дахь хожлоо байгууллаа

ГС Уорриорс улирлын 36 дахь хожлоо байгууллаа

Голдэн Стэйт Уорриорс өнөөдөр Клевлэнд Кавалерсийн талбайд зочлож 118-108 харьцаагаар хожлоо. Ингэснээр 36 хожил, 9 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Кавалерс 26 хожил, 17 хожигдолтой дорнод бүсийн 3-рт эрэмбэлэгдэж байна. Өмнө тус хоёр баг нэг удаа таарч тоглохдоо Уорриорс хожсон билээ.

Тус тоглолтод Кэвин Дурант 32 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Стифэн Көрри 23 оноо, 8 дамжуулалт, Клэй Томпсон 17 оноо, Дроуманд Грин 11 оноо, 16 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас  Леброн Жеймс 32 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.