"Цагаан оросууд”-ыг 6:4-өөр яллаа

"Такасаки-2018” чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид “В” хэсгийн хоёрдугаар тойргийн барилдаанаа хийв. Манай бүсгүйчүүд Дэлхийн цомд дөрөв дэх удаа тоосоо өргөж буй Беларусийн шигшээ багтай хийж 6:4-өөр ялалт байгууллаа. Ингэснээр манай бөхчүүд хэсгийн сүүлийн барилдааны монголын цагаар 17:00 минутад Румыний шигшээ багтай хийнэ. Хэрэв тэднийг ялбал маргааш “А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багтай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

ХОЁРДУГААР ТОЙРОГ
Монгол - Беларусь 6:4
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Ксенья Станкевич 10:6
53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Ванеса Каладжинская 6:7
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Ирина Курочкина 5:5
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Залина Сидакова 1:2
59 кг: Баатаржавын Шоовдор - Катаржина Ханчар 14:3
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Вероника Иванова цэвэр ялагдсан
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Кристина Федорашко 10:0
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Ханна Садчанка цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа - Өрсөлдөгч байхгүй
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Василиса Марзалюк 1:4

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.