Хакүхо М.Даваажаргал давлаа

Хакүхо М.Даваажаргал давлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башёгийн долоо дахь өдрийн барилдаан Токио хотын Кокукикан ордонд болж байна.
 
Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 4-ээс барилдаж байгаа Чиёотарютай таарч барилдан давсан бол ёкозүна Какүрюү М.Ананд маэгаширигийн 3-оос барилдаж байгаа Ютакаяматай мөн адил давж зургаан даваа нэг унаатай болжээ. Сэкивакэ цолтойгоор барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров Шохозантай барилдаж өвдөг шорооджээ. Ингэснээр сүүлийн гурван барилдаанд дараалан өдвөг шороодож дөрвөн даваа гурван унаатай болжээ.
 
Тус башёг Секиваки Точиношин ганц ч унаатайгүйгээр тэргүүлж байгаа бол Хакүхо, Какарью нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна. Маргааш Хакүхо маэгаширигийн 3-оос барилдаж байгаа Ютакаяматай, Какүрюү маэгаширигийн 4-ээс барилдаж байгаа Чиёотарютай  барилдана.
 
Бусад бөхчүүд
 
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 6-1 
Ёкозүна Какүрю М.Ананд 6-1
Комосүби Ичиножү А.Ичинноров 4-3
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-5
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 1-6
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 2-5
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.