Хакүхо М.Даваажаргал 41 дэх удаагаа түрүүллээ

Хакүхо М.Даваажаргал 41 дэх удаагаа түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд арвантав буюу сүүлийн өдрийн барилдаан их аварга Хакүхо М.Даваажаргал  их аварга Какүрюү М.Ананд хоорондоо барилдаж Хакүхо М.Даваажаргал давж 15 даваатайгаар башёд түрүүлсэн байна. Ингэснээр их аварга 40 дэх түрүүгээ авснаас хойш таван башёгийн дараа нэг ч уналгүй түрүүлэхдээ сүмогийн түүхэнд дээд амжилт тогтоож 41 түрүү бас 1000 дахь даваагаа авсан давхар амжилт нь хосгүй юм.

Харин Какүрюү М.Ананд 10 даваа 5 унаатай болсон бөгөөд сүүлийн таван барилдаанд бүгдэд нь өвдөг шороодлоо. Секиваки Ичиножү А.Ичинноров харин 10 дах өдрийн барилдаанд 3 даваа 7 унаатай байсан бол өнөөдрийн барилдаанд давснаар сүүлийн таван барилдаанд давж 8 даваа 7 унаатай болж качигоши хийсэн байна.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 15-0 

Ёкозүна Какүрю М.Ананд 10-5

Секиваки Ичиножү А.Ичинноров 8-7

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 4-11

Маэгашири-13 Таканова Баасандорж 10-5

Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 8-7

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.