"МАРТ-8" байт харвааны тэмцээний аваргууд тодорлоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын байт харвааны холбоо, "Хөх чоно" групп хамтран МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулгын нэрэмжит "МАРТ-8" байт харвааны тэмцээнийг гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

П.Мөнхтулга нь МБХХ-ны дэд ерөнхийлөгчөөр 2018 онд сонгогдсон бөгөөд өнгөрөгч оны наймдугаар сард "360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар" байт харваан гадаа талбайд дэд бүтээн байгуулалт болгож хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл Дэлхийн хамгийн том Олимпын таван цагирагийг сүндэрлүүлсэн юм. “360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар” бүтээн байгуулалт нь “Бөртэ чоно-2018”-ын шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан юм. 

МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулга:

-Энэ тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж байгаадаа баяртай байна. Манай монгол харваачид үеийн үед манлайлагч байсаар ирсэн, спортын түүхэнд хамгийн анх МУГТ Д.Дэмбэрэл дэлхийн аварга болж байсан түүхтэй. Энэ тэмцээнээс улбаалан олон арван тив дэлхийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэмцээн бүхэн тамирчин хүнд амжилтаа ахиулах шинэ урам зориг, ухаарал өгдөг. Бай шагнал авсан ч, аваагүй ч тэмцээнд оролцож, өрсөлдөж байна гэдэг нь өөрөө шагнал юм шүү. Энэ тэмцээнд оролцсон бүх тамирчиндаа баярлалаа гэлээ.

Тус тэмцээнийг олон улсын байт харвааны холбооны /WA/ дүрмийн дагуу 18 метрийн зайнд /заалны-Indoor/ Рекурв болон Кампоундын төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн насны ангиллаар зохион байгуулжээ.

"МАРТ-8" тэмцээнд 10 байгууллагын 80 гаруй тамирчин оролцож, хувь буюу ганцаарчилсан, холимог баг /эрэгтэй, эмэгтэй/, багийн /эрэгтэй гурван тамирчин, эмэгтэй гурван тамирчин/ найман багц медалийн төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

МБХХ-ны дэд ерөнхийлөгч  П.Мөнхтулгын нэрэмжит "МАРТ-8" тэмцээнд "Хангарьд" спорт хороо аваргаллаа 

Тэмцээний дүн:

Байгууллагын дүнгээр

Тэргүүн байр: 30 оноогоор "Хангарьд" спорт хороо
Дэд байр : 26 оноогоор "Добу Мэргэн" клуб
Гутгаар байр : 25 оноогоор "Алдар" спорт хороо

Рекурв Эрэгтэй баг:

Алтан медаль: "Төв аймаг" Төв аймгийн клуб
Мөнгөн медаль: "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: "Хэнтий" Хэнтий аймгийн клуб

Рекурв Эмэгтэй баг:

Алтан медаль: "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: "Добу Мэргэн" клуб
Хүрэл медаль: "Алдар" спорт хороо

Рекурв Холимог баг /эрэгтэй, эмэгтэй/:

Алтан медаль: "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: "Нийслэл Өргөө" клуб
Хүрэл медаль: "Алдар" спорт хороо

Рекурв Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Э.Нармандах "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: Д.Дашнамжил "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: Б.Базыр "Хэнтий" Хэнтий аймгийн клуб

Рекурв Эмэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Д.Мирослава "Алдар" спорт хороо
Мөнгөн медаль: Б.Буд-Алтай "Добу Мэргэн" клуб
Хүрэл медаль: Ж.Дагийжанчив "Добу Мэргэн" клуб

Кампоунд ганцаарчилсан:

Алтан медаль: Ш.Даваахүү "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: Л.Алдар "Алдар" спорт хороо
Хүрэл медаль: Л.Мөнхбаатар "Алдар" спорт хороо

Рекурв Өсвөр Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Ц.Цэнгүүн "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: Т.Билгүүн "Алдар" спорт хороо
Хүрэл медаль : Э.Батбилэг "Алдар" спорт хороо

Рекурв Өсвөр Эмэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Н.Бямбабаяр "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: М.Гэгээн "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: Г.Оюунгэрэл "Хангарьд" спорт хороо

           

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.