Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд Э.Оюунболд түрүүлж, Д.Анар үзүүрлэв

Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд Э.Оюунболд түрүүлж, Д.Анар үзүүрлэв

 “Буур” Н.Жамъян  аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.


Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгаран үлджээ.

Дашрамд сонирхуулахад, Үндэсний спортын гавьяат тамирчин, Даян аварга ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъянгийн мэндэлсний 120 жилийн ой өнөө жил тохиож байна.

Ардын засгийн жилүүдэд Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эр бяр, хүч чадлаа гайхуулж, домог болон мөнхөрсөн алдарт бөх Н.Жамъян нь төрийн их баяр цэнгэл наадамд 2 удаа түрүүлж, 1 үзүүрлэн нийтдээ 12 удаа шөвгөрсөн, арал бяр хүч чадал, нөмөр нөөлөг, үлгэр дуурайллаараа түмэн олондоо хайрлагдан хүндлэгдсэн домогт аварга билээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.