О.Гүндэгмаа ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс "МӨНГӨН" медаль хүртлээ

О.Гүндэгмаа ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс
Энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа 4-р байраар шалгарч "TOKYO 2020" Олимпийн наадмын эрхээ авсан билээ. Тэгвэл дөнгөж сая финалын буудлагаа амжилттай хийж "Мөнгөн" медалийн эзэн боллоо.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 оны Атлантын “Алтан” олимпод анх 18 настайдаа оролцож, шагналт тавдугаар байрт шалгарснаасаа хойш “Сидней-2000”, “Афин-2004”, ”Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио -2016”, “Токио-2020” гээд 7 дахь удаагаа олимпийн наадамд оролцох эрхээ аваад байна.
 
Энэ дашрамд өнөөдрийн тэмцээндээ амжилттай оролцож “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авч, "Мөнгөн" медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаадаа баяр хүргэе.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.