Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө барилдана

Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд эхлэх билээ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд болж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг жинд манайхаас хоёр бөх барилдсан бөгөөд Д.Одбаяр барилдаанаа дуусгасан билээ. Тэгвэл нөгөө бөх болох Ц.Цогтбаатар дөнгөж сая С хэсэгт орсон бөгөөп эхний тойрогтоо Конго улсын бөхийг цэвэр, дараагийн тойрогт Бразилын бөхийг торгуулиар ялсан бөгөөд гуравдугаар тойрогт Полишийн бөхийг цэвэр ялсан байна. Улмаар хэсгийн аваргын төлөө Узбекстаны бөх Тураев Хикмателохтой барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Казакстаны бөх Зансая Смагуловтой барилдаж ялагдлаа.

Тэрбээр хүрэл медалийн төлөө Японы бөх Эбиниумтай барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.