"Челси" талбайдаа "Байерн Мюнхэн"-д бутниргүүллээ

Аваргуудын лигийн шѳвгийн 16-гийн хоёр тоглолт урьд шөнө боллоо. Анлийн "Челси" клуб талбайдаа Германы "Байерн Мюнхэн"-тэй тоглож 0-3 харьцаагаар Германы баг буулгаж авлаа. Эхний хагас хуурай тэнцээгээр өндөрлөсөн бол шийдвэрлэх үе эхлээд удаагүй Серж Гнабри 51, 54 минутад гоолдож тоог 0:2 болгов. Тус хоёр гоолын дамжуулалтыг ѳгсѳн Роберт Левандовски өөрөө тоглолтын гурав дахь гоолыг оруулж, мэргэн буучдын жагсаалтыг 11 гоолтой тэргүүлж эхэллээ. "Челси" талбайдаа гоол оруулалгүй гурван гоолын зѳрүүтэй хожигдсоноос гадна гол хамгаалагч Маркус Алонсо 83 дахь минутад улаан хуудас авч дараагийн тоглолтыг өнжихөөр болжээ. Хариу тоглолт ирэх сарын 18-нд Мюнхэнд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.