Лос Анжелес Лейкэрс багаас хоёр тоглогчийн коронавирусийн хариу эерэг гарчээ

Лос Анжелес Лейкэрс багаас хоёр тоглогчийн коронавирусийн хариу эерэг гарчээ

Дэлхийн дахинд коронавирус тархсаны улмаас олон уралдаан тэмцээн хойшлоод байгаа билээ. Улмаар NBA-ын тоглогчдоос анх Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гобер тус вирусийг туссанаар NBA-ын бүх тоглолтууд хойшлоод байгаа билээ. Харин өнөөдөр өглөөний байдлаар Лос Анжелес Лейкэрс багийн хоёр ч тоглогч тусаад байна. Одоогоор нэрийг нууцалж байгаа юм байна.

Харин түүний өмнө Брүүклин Нетс багийн тоглогч Кэвин Дурант болон тус багийн таван тоглогч вирус туссан гэсэн мэдээлэл гараад байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ