Денвер Наггетс багт 11 дараалж хожигдсон цувралаа Лос Анжелес Лейкэрс баг зогсоолоо

Денвер Наггетс багт 11 дараалж хожигдсон цувралаа Лос Анжелес Лейкэрс баг зогсоолоо

NBA-ын талбайд плэй оффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс 11 дараалж хожигдоод байгаа Денвер Наггетс багийг талбайдаа хүлээн авч цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Цувралын эхний гурван тоглолтод хожигдоод байгаа Лейкэрс энэ удаагийн тоглолтод хожигдвол 2023-24 оны улирлын тоглолт дуусах байв. Энэ удаагийн тоглолт өмнөх гурван тоглолтын адил эхний хагаст 13 оноогоор Лейкэрс тэргүүлсэн бол гуравдугаар үед хоёр оноо дутуу авч онооны зөрүү 11 болжээ. Шийдвэрлэх үед Наггетс онооны зөрүүг ойртуулах үед Лейкэрс хариу довтолгоогоо амжилттай болгож байснаар 108-119 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ноос хойш анх удаа Лейкэрс хожиж байгаа бөгөөд плэй оффын цувралд 7, улиралд дөрвөн удаа хожигдоод байжээ.

Хоёр багийн цувралын тав дахь тоглолт Наггетсын талбайд дөрөвдүгээр сарын 30-ны өглөө 10:00 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Леброн Жеймс 30 оноо, 5 самбар, 4 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 25 оноо, 23 самбар, 6 дамжуулалт, ДиАнжело Рассл 21 оноо, Остин Риверс 21 оноо, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Никола Иокич 33 оноо, 14 самбар, 14 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Майкл Портер Жуниор 27 оноо, 11 самбар, Жамал Муррэй 22 оноо, Кэнтавис Калдвэл Поп 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 89-112 Орлондо Межик
Оклахома Сити Тандер 106
-85 Нью-Орлэйн Паликанс
Бостон Селтикс 104-84 Миами Хит
Денвер Наггетс 108-119 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ