НӨАТ-ын 1-р улирлын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орно

НӨАТ-ын 1-р улирлын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орно

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд орно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ. Тэрээр " энэ улиралд нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна. Цар тахлын хүнд цаг үед “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж татвараа төлсөн татвар төлөгч иргэнд танд баярлалаа" гэжээ. 2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байгаа билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.