Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон энэ хуультай холбоотой дагалдан гарч байгаа хууль, тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг санал дүгнэлтээ уншлаа. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ!
Шинэ УИХ тангараг өргөж, ажлаа эхэлсэнээс хойш найман сарын хугацаанд гурав дахь удаагаа улс орны төсөв, санхүүгийн байдлыг хэлэлцэж, төсвийн тухай хууль тогтоомжууд, төсвийн бодлогоо өөрчилж байна. Зөвхөн ОУВС-ийн шаардлагад нийцүүлэх гэж өргөн мэдүүлсэн Төсвийн тодотголыг хэлэлцэн баталсанаар ард түмний амьдралд болон Монгол Улсын эдийн засаг, санхүү, бизнесийн орчинд шууд болон шууд бус ямар нөлөө үзүүлэхээр байгааг судлан УИХ дахь Ардчилсан намын бүлэг үнэлж дүгнэлт гаргалаа.
Нэг. Макро эдийн засгийн орчны талаар
Олон төсвийг нэгтгэж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулна гэх нэрийн дор өнгөрсөн намрын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тодотгосон. Төсвийн алдагдлаа нэгтгэж ДНБ-нийхээ 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэн баталж, хариуцлагагүй мэдэгдлийг Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд хийснээр улсынхаа зээлжих зэрэглэлийг бууруулахад хүргэсэн. Намрын ээлжит чуулганаар уг алдагдлын хэмжээг ДНБ-ний 9.1 хувьтай тэнцэх хэмжээнд бууруулж баталсан. Харин өнөөдөр энэ хэмжээг 10.6 хувь болгон өсгөж батлахаар Засгийн газраас өргөн барьсан төсвийг хэлэлцэх гэж байна. Энэ нь эрх баригчдын туйлбаргүй, бодлогогүйн тод жишээ болж байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2017 оны төсвийн тухай хуульд заасан хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр, цаашлаад 2018-2019 онуудад ч буурахгүйгээр төсөлд тусгагдсан байна. Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн хэмжээ 2017 оны төсөвт тусгагдсан 22.1 их наяд төгрөгөөс 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2018-2019 онуудад 400-700 тэрбум төгрөгөөр улам өсөхөөр оруулж ирж байна. Үүгээрээ та бүхэн ирэх гурван жилд улсын эдийн засаг, санхүү, төсвийн орчинг тогтворжуулж, сэргээж чадахгүй гэдгээ илэрхийллээ.
Харин ч эсрэгээр Олон улсын валютын сангийн Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр. Олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад орноос авах зээл, хөнгөлөлттэй санхүүжилтийн үр дүнд төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдал бүрэн арилсан байх ёстой атал ОУВС-гаас өгөх 440.0 сая ам.доллар,түүнийг дагаж орж ирэх 3.0 тэрбум ам. долларын мөнгөн урсгалын үр дүнд 2017 оны төсвийн тухай хуулиар баталсан.-2 их наяд 408 тэрбум төгрөгийн нэгдсэн төсөв тэнцлийн алдагдалгүй болох учиртай. Засгийн газар хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, 1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг төсвөөс гаргаж өгсөн атал тус банкны эх үүсвэрээр санхүүжигдсэн 161.3 тэрбум төгрөгийн зээлийг төсөвт суулгаж, зардлыг нэмсэн нь төсөвт давхар ачаа болсон байна.
Гэтэл өнөөдөр Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэнцлийн зөрүү -2 их наяд 774 тэрбум буюу алдагдал буурах биш нэмэгдэхээр орж ирлээ. Цаашлаад 2018-2019 онуудад ч өсөхөөр байгаа ч Засгийн газрын авах 5.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Үүгээрээ та бүхэн улсын өрийн хэмжээг улам нэмэгдүүлнэ гэдгээ зарлаж байна. Өнөөдөр эрх баригчид сонгуулийн амлалтаасаа буцаж, сонгогчдыг хууран мэхлэх замаар төрийн эрхийг авч хуучин арга барилаараа улс орныг удирдах гэж оролдож байна. 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг иргэн бүрт 21000 мянган төгрөг өгөх бэлэн мөнгөний амлалтуудаар тараасан нь Монголын эдийн засгийн хүндрэлийн суурийг тавьсан юм.
Харин уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн дөрвөн жилийн турш хамгийн доод цэгтээ байсан тэр үед Ардчилсан нам улс орныг удирдаж, Олон Улсын зах зээлд бонд босгож, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж ирснийг ард түмэн мэднэ. Өмнөх Засгийн газрын авсан өрийн дарамт Ардчилсан намын Засгийн газарт тулгарсан ч бид Олон улсын санхүүгийн зах зээлийг сонгож, та бүхний тавьсан байсан өрийг ч төлж байсан, бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийн бодлогыг ч өрнүүлж, ажлын байрыг ч хадгалсаар ирсэн юм. Хэдийгээр уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ буурсан байсан ч гэсэн та бүхний тавьсан байсан Чалкогийн өр болох 350 сая ам.долларын 240 сая ам. доллар болон бэлэн тараасан мөнгөний амлалт нийт 400 сая ам.долларын өрийг бид төлж чадсан.
Бидэнд боломж байхгүй биш, байгаа. Өнөөдөр уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байна. Төсвийн бодлогыг өр зээл нэмэхэд бус, үндэсний хэмнэлт, таналтын бодлого руу шилжүүлж чадвал бидэнд гадны дэмжлэггүйгээр эдийн засгаа босгох боломж бүрдэж байна. 2008-2012 оны хөрөнгө оруулалт, уул уурхайн сэргэлтийн үе дэх төсвийн мөнгийг тарааж, оффшорчдыг тэтгэсэн алдааг дахин давтаж болохгүй. Уул уурхайн эрдэс баялгийн гадаад зах зээлийн үнэ өсч байгаа энэ үед Засгийн газар эрс шийдэмгий, үр дүнд хүрэх бодит эдийн засгийг өсгөх ажлуудыг хийж эхлэх шаардлагатайг та бүхэнд анхааруулж байна. Ардчилсан намын бүлэг энэ удаа төсвийн алдагдлыг хамгийн боломжит хэмжээнд хүргэж бууруулж батлахыг шаардаж байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн үндсэн шаардлагуудаа өнөөдрөөс эхлэн өөрчлөлгүйгээр, сахин биелүүлбэл үр дүн гарна гэж бид харж байна. Олон Улсын Валютын сангийн далбаан доор тус сангаар халхавч хийж, Монгол Улсын өрийг нэмэгдүүлэх гэж байгаа башир аргаа зогсоохыг шаардаж байна. Та бүхэн хэдхэн сарын өмнө зээл авахгүй, улсын өрийг нэмэгдүүлэхгүй гэж ард түмэндээ амласан амлалтаа ч эргэн сана. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд аль улс төрийн хүчин эрх барьж байгаагаас үл хамааран хуульд заасан дээд хязгаараас давсан өр, зээл, алдагдлыг үүсгэхгүй байх ёстой.
Ардчилсан намыг засаг барьж байх өнгөрсөн хугацаанд та бүхэн хангалттай улс төр хийж байснаа өнөөдөр эргэн нэг санаж байгаа байх. Асуудалд нэг байр суурьнаас хандахгүй байгааг чинь ард түмэн харж байна. Дотоодын зах зээл дээрх Төв банкнаас зарлаж буй албан ханшийн прогнозоор ханш өсөх биш буурах хандлагатай байхад ханшийг 1 ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг 2538 төгрөг байхаар төсөвт тооцоолжээ. Энэ нь төсвийн зардлыг өсгөх нэг гол шалтгаан болсон байна.
Хоёр. Ард иргэд, аж ахуйн нэгжийн бодит орлогын талаар.
2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн урсгал зардлын цэвэр зөрүү 220.7 тэрбум төгрөг байхаар тусгасан атлаа дагалдаж батлагдах хуулиудаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ албан татварууд, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх замаар 104.0 тэрбум төгрөгийн орлого олохоор тусгажээ. Ахмадаа ачилна, Ард түмнээ алагчилдаггүй төр болно гэсэн сонгуулийн амлалт чинь ахмадуудын тэтгэврийн насыг 65 болгох, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээг нэмэхгүй гурван жил царцаах атлаа Нийгмийн даатгалын шимтгэлийг татварыг нэмэх, олж буй орлогоор нь ард түмнээ алагчилж, татварын өндөр дарамт учруулж ард иргэдийн халаас руу эрээ цээргүй орсон нэн хатуу бодлого барихыг эрмэлзэж байгаад та бүхнийг итгэж сонгосон иргэд бухимдаж байна.
Ажилгүйдэл өндөр, эрс тэс уур амьсгалтай үйлдвэрлэл сул хөгжсөн манай улсад дэлхийн жишигтэй харьцуулж, тэтгэврийн насыг уртасгах нь хэрхэвч тохирохгүй гэдгийг бид биш ард түмэн хэлж байна. Харин тэтгэврийн насыг нэмэхийн оронд, насны шатлалтай тэтгэвэр олгох, ирээдүйн өв сангийн болоод, баялгийн сангийн хүүгийн орлого, хуримтлалаар тэтгэврийн санг бүрдүүлэх зэрэг Ардчилсан намын санаачлагыг дэмжиж ажиллахыг та бүхнээс хүсье. 2016 оны гүйцэтгэлээр төрийн урсгал зардлууд 995.3 тэрбум төгрөгөөр өссөн нь Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ ажлын байртай, ажилтай орлоготой болгох биш Төрийг данхайлгах бодлого хэрэгжүүлж байна гэж дүгнэж болохоор байна. Энэ бол Монгол Улсын хөгжлийн бодлого биш юм.
Гурав. Өмчийн талаар
Төсөвт орсон мөнгө болгон чинь баялаг бүтээгчдэд биш эдийн засгийн бодит дэмжлэг бус зөвхөн төсвийн зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, яг үнэндээ эрх баригчдын бэлэн мөнгөний уут энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилт болж хувирах магадлал өндөртэй байгаа юм. Үр ашиг муутай төрийн өмчийн компани, аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, төсвийн орлогыг 170.0 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2017 оны төсвийн тухай хуулиар баталсан ч өмч хувьчлалын орлогыг 177.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд оруулсан байна.
Харамсалтай нь төр өмчөөсөө салах дургүй байна. Бүхнийг төрд, бүгдийг нийгэмчлэх, бусдаас бурууг хайж, бусдын өмчийг булаах нь коммунист араншин юм. Төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн бизнесийг хөхүүлэн дэмжих, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэл алдагдах эрсдэл тулгарч байна. Ард түмний өмч улс төрчдийн бялуу хуваалт болон замхрах замыг та бүхэн өнөөдөр дахин засч байна. Өрийн дарамтаас гарах нэрийн дор оруулах улс төрчдийн бизнес дэх оролцоог өдөөх нь яах аргагүй алдаа мөн. Бодит эдийн засгийн өсөлтийг хангах нь үйлдвэрлэл, үйлчилгээ худалдаа, ажлын байрыг дэмжих явдал юм.
Харамсалтай нь бүх зүйл эсрэгээрээ явж байна.
-Суудлын авто машины албан татварын нэмснээр 33.8 тэрбум төгрөг,
-Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосноор 43.0 тэрбум,
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр 2018 онд 117.1 тэрбум төгрөгийн орлого олохоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах гэж байна. Эдгээр олох орлого, зардлын эх үүсвэрүүдийг иргэдээ дарамтлахгүйгээр, уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт, төрийн өмчийг худалдан борлуулснаар, валютын ханшийг зөв тогтоосноор олох боломж байгааг та бүхэн харж чадсангүй. Харахыг ч хүссэнгүй. Мөн хүүхдийн мөнгөнд олгодог байсан 223 тэрбум төгрөгийг хүүхдээс харамлаж, өндөр настнуудынхаа тэтгэвэрт гарах насыг 5-10 жилээр уртасгаж, залуучуудын ажлын байрыг хумьснаар ирэх он гэхэд 98.2 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцоолжээ.
Нийт хүн амын 70 хувийг эзэлж байгаа боловсрол, мэдлэг, чадвартай тэр залуучууд хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэх тэр бололцоо боломжийг нөгөө талаасаа хааж байна. Цөөхүүлээ монголчууд бидний хувьд хамгийн үнэт зүйл бол хүүхдүүд мөн. Хүүхдийг ялгаварлалгүй, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулалт хийж байгаадаа бид хамтран бахархаж байсан үе саяхан. Хүүхдийн мөнгө халамж гэхээсээ илүү Монголын ирээдүйд оруулж буй туурга тусгаар улсын хөрөнгө оруулалт юм.
Та бүхний харгис бодлогын уршгаар хүүхдийн мөнгө энэ оноос 40 хувь танагдаж, одоо гадны шахалтаар 60 хувь болж буурах нь эдийн засгийн хямралын өртгийг хүүхдээр төлүүлж байгаагийн нотолгоо болж байна. Хамгийн шударга, хамгийн зөв хөрөнгө оруулалт бол хүүхдэд өгч буй хөрөнгө оруулалт байдаг. Тиймээс ямар ч нөхцөлд хүүхдүүддээ хийх хөрөнгө оруулалтыг урьдын адил бүрэн олгохыг Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Хүүхдийнхээ хоолыг булаасан дарга нар, энэ төр ямар харагдахыг УИХ-ын гишүүд төсөөлөөд үзэхэд илүүдэхгүй биз. Дөрөвхөн сарын өмнө хүнд нөхцөлд ажиллаж байгаа малчдын тэтгэврийн насыг эрх баригчид багасгасан. Гэтэл дөрөвхөн сарын дараа хүнд нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэврийн насыг яг эсрэгээрээ уртасгах бодлого оруулж ирж байгаа нь бодлогогүй, алсын хараагүй нам болохыг нотолж байна.
Хийж бүтээх гэхээсээ илүү хүнсний талоныг илүү чухалчилж байгааг бид шүүмжилж байна.
Дөрөв.Үндэсний хэмнэлтийн бодлогын талаар
Эдийн засгийн хямралыг давах үндсэн арга зам бол хамгийн түрүүнд үр ашиггүй зардлаа хасах явдал.2017 онд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 8 их наяд 567 тэрбум төгрөг байхаар баталсаныг 8 их наяд 789 тэрбум болгож нэмэх гэж байна. Зардлаа бууруулахгүйгээр ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэмэлт татварын ачаа үүрүүлэх нь хамгийн оновчгүй бодлого юм.
Ард түмэн бус албан тушаалтнууд бүсээ чангална гэж Ерөнхий сайдын хэлсэн үг цуурай болон замхарч байна. Гэтэл 2017 оны төсвийн тухай тодотголын төсөлд Ерөнхий сайд болон, кабинетын сайдуудын төсвийг 404 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага юу байв? Төсвийн байгууллагуудын ажиллагсдын тоо өнгөрсөн зургаан сарын хугацаанд 200 гаруйгаар нэмэгдэж, дэд сайд, агентлагийн орлогч нар олширсон байна. Тэдгээрийн авдаг цалин, хэрэглэдэг автомашины тоо өсч, сууц байрны ашиглалтын үр ашигггүй зардлууд чинээндээ хүртэл өсчээ. Төр бүсээ зөв чангалвал түмэн олон төрөө дагана. Харин төр бүсээ суллачихаад түмэн олныхоо хоолыг булааж хэрхэвч болохгүй.
УИХ-ын эрхэм гишүүд ээ
Тавхан сарын өмнө 2017 оны төсвийн хуулийг батлахад Засгийн газар эдийн засгийн өсөлтийн 3 хувьд хүргэнэ гэж байснаа эргэн харж өнөөдөр 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөлд-0.2 хувь байна гэж байгаа нь Засгийн газар, Сангийн яам дэндүү хариуцлагагүй, ОУВС-гийн хөтөлбөрт хамруулах зорилгоор зориуд хасах дүнтэй оруулж ирж байгаа нь туйлын бодлогогүй байгааг харуулж байна. Таван том төслийг эхлүүлснээр эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэнэ гэсэн Сангийн сайдын үгийг ард түмэн мартаагүй байгаа. Өнөөдрийн байдлаар хөдөлсөн том төсөл нэг ч алга байна.
Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөөг УИХ-аас батлаад 7 сар болж байхад өрийг өндөр хүүтэй өрөөр сольсноос өөр тоймтой хэрэгжиж эхэлсэн, хэрэгжсэн зүйл ард иргэдэд мэдрэгдэхгүй байна. 2016 оны эцсийн гүйцэтгэл болон 2017 оны эхний байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн эерэг гарсан нь ЗГ-ын тууштай, оновчтой ажиллагааны үр дүн бус, 2016 оны тодотголоор хасагдсан орлогын бодит гүйцэтгэл, мөн эрдэс баялгийн үнийн өсөлтийн зөрүүгээс орсон АМНАТ-ын орлогууд л юм. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 488.3 тэрбум төгрөгөөр тасалдаж, тэнцвэржүүлсэн орлогыг 2017 оны батлагдсан дүнгээс 144.4 тэрбум төгрөгөөр бууруулж тодотгохоор хэлэлцэж байна.
Тиймээс төсвийн сахилга хариуцлагад бодитойгоор хяналтаа тавьж, үг, үйлдлээ зөрүүлэхгүйгээр ажиллахыг Засгийн газарт анхааруулж байна. Ардчилсан нам нүүрсний үнэ үнс болж байх эдийн засгийн хамгийн хүнд үед шинийг сэдэж, бодлого гаргаж, алдаа онооноос эмээлгүй, бүтээн байгуулалтуудыг хүний нүдэнд харагдаж, амьдралд мэдрэгдтэл сэтгэл гаргаж хийсэн юм. Ардчилсан намын хийсэн болгоныг үгүйсгэн туйлширч, ард түмэнд тустай, эдийн засагт ашигтай бодлогуудыг шат дараалан зогсоохгүй байхыг Ардчилсан нам шаардаж байна. Тухайлбал, барилгын салбарын хөгжил иргэдийн орон сууцны асуудлыг дэмжиж байсан Ардчилсан намын Засгийн газрын эхлүүлсэн ипотекийн зээлийг зогсоосноор барилгын салбар бүхэлдээ зогсонги байдалд орж, 2016 оны байдлаар өсөлт нь 15 хувиар буурсан байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарахгүйгээр эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа барилгын салбарыг босгох боломжгүй.
Бодит үнэнтэй эвлэрч, өмнөх Засгийн газрын үед эхэлсэн, сайн бодлогуудыг сэргээн хэрэгжүүлэх нь Монгол Улсад, Монголын ард түмэнд тустай. Далд эдийн засгийг ил болгож, татварын суурь баазыг өргөтгөх тал дээр Ардчилсан нам эрх барьж байхдаа хийж эхлүүлсэн ажлыг эрчимжүүлэхийг хүсье. 2015 оны долоодугаар сарын 9-ний өдөр баталсан НӨАТ-ын тухай хууль нь нийгэмд тодорхой үр дүнг авчирч байгаа. Иргэдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-н 2 хувийг буцаан олгоход зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн зэрэгцээ хууль гажуудуулж байгаа үйлдэлд анхаарахыг хүсье.
Импорт, экпортын барааны бүртгэлийн системийг өөрчлөх ажил, татвар, хураамж төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн тайлагнахгүй байгаа нууц орлогууд, ялангуяа нийгмийн баялаг - газар, түүний хэвлийн баялгийг эзэмшиж, орлого олж байгаа, газар, лиценз эзэмших эрхээ худалдан борлуулсан, шилжүүлсэн, ашиглуулсны орлогыг бүртгэдэг, тайлагналыг ил тод болгосноор татвар ногдох орлого, хураамж, төлбөрийн хэмжээ, хүрээ нэмэгдэж, төсвийн орлого 600.0 тэрбумаас 1 их наяд төгрөг болох тооцоо байна.
Орлого нэмэгдүүлэхэд татвар нэмэхийг чухалчлах бус, татварын баазаа нэмж, далд эдийн засгийг ил болгоход анхаарах нь чухлыг сануулъя. Хэдийгээр хоёр намд үзэл бодол, бодлогын зөрүү байгаа ч ард түмний амьжиргааг дордуулах алхамыг санаатайгаар хийж болохгүйг бид анхаарах ёстой. Та бүхэн бусдад бурууг тохож, бараг бүтэн жил зөвхөн төсөвтэй түүний зардалтай ноцолдлоо. Эдийн засаг улам хумигдаж, иргэдийн хэрэглээ улам буурч, юмны үнэ өсөхийн хэрээр татварын ачаалал нэмэгдэж, ард олны итгэл та бүхнээс алсарч байна. 27 жилд Ардчиллаар олсон эдийн засгийн эрх чөлөө өмчлөх эрх хумигдаж, төр улам томорч ард түмний өмч нэрийн дор бүхнийг нийгэмчлэх хандлага эрчээ авч байна.
Энэ хүнд нөхцөлүүдийг чинь иргэд, баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид татвар төлөгчид эсэргүүцэн бухимдаж, тэсрэхэд бэлэн байгааг нэг анзаар. Улс төрийн олонхи чинь энэ танхимд биш гадаа ард түмэн дотор байна. Амлалтад хууртагдсан ард түмний араншин хаашаа эргэхийг та бид таашгүй. Харин та бүхэнд эргээд амлалтыг чинь, бодлогогүй байгааг тань нэг сануулъя!
- Малчдын тэтгэврийг 4-хөн сарын өмнө бууруулчихаад,эргэн хуурч одоо ахмадын тэтгэврийн насыг гадны шахалтаар 5-10 жил нэмэх гэж байгааг...
- Хүүхдийн мөнгийг 40% хассан, одоо дахин 60% болгон хасах гэж байгааг...
- Хамгийн хямд, байгаль экологид ээлтэй ард түмний суудлын авто машины татварыг нэмэх гэж байгааг чинь...
- Иргэдийнхээ нимгэн халаасруу орж цалин орлогыг булаан авах гэж байгааг...
- Шатахууны татварыг нэмж хэрэглээний үнийг хөөрөгдөж байгааг ...
- Сумын хөгжлийг сааруулж ОНХСанг бууруулж байгааг...
- Далд эдийн засгийг өдөөж байгааг ...
- Төсвийн нэр дор улс төрийн бялууг томруулж байгааг...
- Төрийн ашиггүй хөрөнгийг хувьчлахаас татгалзаж, нийгэмчлэх сэтгэлгээг өдөөж байгааг чинь.
- Сонгуулиар ард түмэндээ амласан амлалтаасаа бүрэн буцаж хуурч мэхэлснийг тань дахин дахин сануулъя! Бусдын нэрийг барьж, Монгол төрийн нэр хүнд, чадавхийг уландаа гишгэж, санаачилгагүй ажиллаж, хамгийн хүнд ачааг иргэддээ үүрүүлэх туйлын хариуцлагагүй сонголтыг эрх баригчид хийлээ. Засгийн газар энэ байдлаа дээшлүүлж чадахгүй тохиолдолд огцруулах хүртэлх арга хэмжээг цаашид авах болно гэдгээ сөрөг хүчний зүгээс хатуу анхааруулж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.