Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ, Хилчин спорт хорооны тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртлээ. Манай тамирчин алтан медалийн төлөө Кыргизстаны тамирчин Жанар Жолдошеватай барилдаж яллаа. Өнгөрсөн сард “Айчи Нагояа-2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Т.Ариунзаяа хоёр жилийн өмнө 16 настайдаа өсвөрийн ДАШТ-д мөн түрүүлж байсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ