• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

З.ЦЭЦЭГ /Д.Косырёв- Түүхч, дорно дахины судлаач/

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одоогоор хэт түгшүүртэй, сандарсан байдалтай байгаа), эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс, мөн хамгийн чухал нь дэлхийн эдийн засгийн шинэ эриний стратегичид.

Бид энд Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нарын өнөөдрийн уулзалтын талаарх байр сууриа бүрэн илэрхийлээд буй шинжээчдийн тухай, тэр дундаа Шэнжэн хотод эсвэл түүний ойролцоох Хонконгт байгаа тодорхой бүлэг шинжээчдийн тухай ярьж байна.

АПЕК-ийн янз бүрийн форумын арга хэмжээнд оролцож буй дэлхийн корпорацуудын удирдагчид, мөн оролцогчдын дунд байгаа төр, засгийн газрын тэргүүнүүд болон бусад олон хүмүүс өглөө бүр хэвлэмэл болон дэлгэцэн дээр орон нутгийн хэвлэлүүдийг хүлээн авдаг. Эдгээр "орон нутгийн" мэдээллийн хэрэгслүүдэд англи хэл дээрх Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа Хонконгт байрладаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багтдаг бөгөөд энэ нь Зүүн болон Зүүн Өмнөд Азийн бүх орнуудын гол аналитик, хэвлэл мэдээллийн төв гэж үзэж болно. Эдгээр зохиолчид болон тэдний үзэгчдийн олонх нь өвөрмөц онцлогтой, тэд үгийн янз бүрийн утгаараа "орон нутгийн" бөгөөд гурван талт дээд хэмжээний уулзалтад өөрсдийн тодорхой хүлээлтийг авчирдаг. Тэдний үзэл бодол нь Европынх биш гэдгийг хэлэх ёстой.

Товчхондоо бол геополитикчдын дунд үүсээд буй шуугиан, түгшүүр нь ердөө л үүнд оршино. APEC (Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа) бол Номхон далайн бүс нутгийн орнуудын нэгдэл бөгөөд энд "Өрнөд"-ийг голчлон Канад, Япон, Австрали улсууд төлөөлдөг.

Тэдний санаа зовж буй зүйл бол Путины дэмжлэгт түшиглэсэн Ши Жиньпин Трампыг бүрмөсөн "буулгаж авах" буюу түүнийг маш дуулиантай, сүржин хэлэлцээрт гарын үсэг зурахад хүргэх вий, улмаар энэ нь Номхон далайн бүс дэх Өрнөдийн орнуудыг улам бүр цөхрөлд автуулах вий гэсэн айдас юм. "Америкийн шоучин өөрийн нөлөө, байр сууриа батлан харуулах шаардлагатай үедээ аюултай болдог. Тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарихын тулд л ямар ч хамаагүй хэлэлцээрт гарын үсэг зурж мэднэ" хэмээн Жо Байдены засаг захиргаанд ажиллаж байсан, одоо судлаачаар ажиллаж буй Австралийн иргэн Кори Алперт харамсан өгүүлжээ.

"Өөдрөг үзэлтэй эргэлзэгчид"-ийн байр суурийг илтгэх нэгэн тод жишээг Дели хотод хэвлэгддэг *Pioneer* сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн нийтлэлээс харж болно. Тус нийтлэлд дурдсанаар, дээд хэмжээний уулзалт ямар нэгэн бодит шийдвэр гаргахгүй, эсвэл цоо шинэ эринийг эхлүүлэхгүй байж болох ч дэлхийн удирдагчид харилцан яриа өрнүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Энэхүү байр суурь нь Бээжингийн албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сүүлийн хэдэн өдрийн турш сурталчилж буй үзэл баримтлалтай яг таарч байна. Тодруулбал, "Их гурвал" (АНУ, Хятад, Орос) дахин хоорондоо ярилцаж сурч байгаа бөгөөд эцсийн үр дүн ямар байхаас үл хамааран, энэ нь л уг арга хэмжээний жинхэнэ зорилго ажээ.

Сануулахад, Москва болон Бээжин хоёр саяхан мэдэгдэхдээ, эдгээр гурван талт хэлэлцүүлгийн гол анхаарлын төвд их гүрнүүдийн харилцааны суурь үндэс, түүнчлэн олон улсын уур амьсгалыг сайжруулах асуудал байна гэдгийг онцолсон юм. Энэ нь шинэ эриний эхэн үед болж буй анхны тохиолдол бөгөөд нэг ёсондоо жишиг тогтоож байна. Гэсэн хэдий ч, хэрэв та стратегийн тэнцвэрт байдал зэрэг тодорхой асуудлаар байгуулсан бодит хэлэлцээрүүдийг хайж байгаа бол Хонконгоос бичсэн, Ахлах хурандаа Жоу Бо-гийн нийтлэлийг уншихыг зөвлөж байна. Тэрээр уг нийтлэлдээ цэргийн эрсдэлийг бууруулахын тулд гурван улсын удирдагчид юу хийж болох талаарх өөрийн хувийн байр суурийг хуваалцжээ.

Жоугийн тэмдэглэснээр, Бээжингийн эзэмшилд буй 600 цөмийн цэнэгт хошуу нь дэлхий дахины нийт цөмийн зэвсгийн нөөцийн өчүүхэн хэсгийг л эзэлдэг бөгөөд үлдсэн дийлэнх хэсгийг (90 хувь) Орос, АНУ хоёр дангаараа эзэмшдэг байна. Иймд гол асуудал нь цөмийн цэнэгт хошуунууддаа бус, харин тойрог замд байрлах цэргийн хиймэл дагуулуудыг устгах боломж зэрэгт оршиж байна. Цөмийн зэвсэгтэй гурван том гүрний аль нэгэнд нь ийм халдлага үйлдэх нь тэдний хувьд тэвчихийн аргагүй аюул занал учруулах тул, үүнийг уг гурван гүрэн бүгдэд нь халдсан хэрэг гэж үзэж болох юм. Түүнчлэн, эдгээр гүрнүүд тойрог замд хиймэл дагуулууд мөргөлдөх, эсвэл зэвсгийн туршилт хийх зэрэг эрсдэлтэй үйл явдлаас урьдчилан сэргийлэх механизм боловсруулах боломжтой.

Гэхдээ энэ нь дээд хэмжээний уулзалтын дараа л биелэлээ олж магадгүй юм. Одоогоор бидний өмнө дэлхийн улс төрийн шинэ философи, тодруулбал уг уулзалтыг зохион байгуулагч Хятад улсын дэвшүүлсэн үзэл баримтлал байна. Тэдний өнцгөөс харвал олон улсын харилцааны шинэ загвар бүрэлдэн бий болж эхэлж байна. Өмнө нь их гүрнүүдийн хоорондох сөргөлдөөн, тэргүүлэгч байр суурийн төлөөх тэмцэл нь хэвийн үзэгдэл байсан бол одоо томоохон гүрнүүдийн харилцан үйлчлэлийн шинэ хэм хэмжээ рүү шилжих шаардлагатай болжээ (Шэньжэний дээд хэмжээний уулзалтын гол зорилго ч үүнд оршино).

Энэхүү шинэ хэм хэмжээ бэхжих тусам улс орнууд эсрэг тэсрэг эвсэлд хуваагдахын оронд, харин ч илүү олон улс орон энэхүү үйл явцад нэгдэн орох боломжтой болох юм.

Дээд хэмжээний уулзалтаас хүлээж буй хүлээлтийн цаана буй гурав дахь сэдэл буюу голчлон эдийн засгийн шинжтэй энэхүү хүчин зүйл нь үнэхээр шинэлэг зүйл юм. Энэхүү үйл явдлын талаарх хэвлэл мэдээллийн мэдээллүүдэд дэлхийн эдийн засаг, ядаж л Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хувьд "шинэ эрин үе" эхэлж байна гэсэн санаа хамгийн ихээр цухалзаж байна.

Эцсийн эцэст, АПЕК (APEC) гэдэг нь юуны түрүүнд эдийн засгийн асуудалд төвлөрсөн байгууллага билээ. Тус байгууллагын жил тутмын арга хэмжээний гол бүрэлдэхүүн хэсэг бол улс төрийн удирдагчдын уулзалтын өмнө зохион байгуулагддаг бизнесийн форум юм. Энэ жилийн форумын хувьд ч уламжлал ёсоор, олон тэрбум, цаашлаад их наяд долларын хөрөнгийг захиран зарцуулдаг Хятадын томоохон бизнес эрхлэгчид болон бусад корпорацын тэргүүнүүд АНУ, Хонконг, Сингапур зэрэг улс, бүс нутгийн ижил түвшний төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцож байна. Тэд индэр дээрээс нөхцөл байдлын талаар өргөн хүрээтэй, өндөр түвшний үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ олон тооны хэрэгцээт статистик мэдээллийг танилцуулж байна.

Ази-Номхон далайн бүс нутаг одоогоор дэлхийн ДНБ-ий 60 хувийг бүрдүүлж байна (БНХАУ болон АНУ хоёулаа энэ бүс нутагт багтдаг тул энэ нь гайхах зүйл биш юм). Түүнчлэн энэ бүс нутаг нь дэлхийн инновацын гол төв болж байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2026 оны тооцооллоор, дэлхийн тэргүүлэх инновацын кластерт (хоёр жил дараалан) Шэнжэн–Хонконг–Гуанжоугийн төв нэрлэгдсэн бөгөөд энэ нь яг одоо бидний чуулж буй газар юм. Токио–Йокохамагийн кластер хоёрдугаарт, Сан Хосе–Сан Францискогийн бүс гуравдугаарт бичигдэж байгаа бол Сөүл, Бээжин, Шанхай–Сүжоугийн кластерууд мөн тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.

APEC-ийн хүрээнд цугларагсдын дунд асар их боломжоор дүүрэн технологийн шинэ эрин үе ирсэн бөгөөд энэхүү боломжуудын төв цэг нь яг энд байна гэсэн итгэл үнэмшил давамгайлж байна. Худалдааны дайнаар дамжуулан Хятадыг боомилох, эсвэл ядаж л хөгжлийг нь сааруулах гэсэн оролдлогууд бүтэлгүйтэхийн зэрэгцээ бүх талд олон асуудал үүсгэлээ. Орос-Украины мөргөлдөөн, эсвэл Ормузын хоолой дахь Ирантай холбоотой үйл явдлууд зэрэг бусад зөрчилдөөнүүд ч мөн амжилт олоогүй нь тодорхой боллоо. Одоо бие биетэйгээ хэрхэн харилцаж, ярилцахаа дахин сурч, шинэ эрин үе рүү хөл тавих цаг нь болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 220 (7962)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •Халуун сэдэв
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх...
Дэлхийд тод гялалзсан оюунлаг...

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Kuzmo 14 цагийн өмнө

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

14 цагийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

14 цагийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

14 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

14 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

14 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

14 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

14 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

1 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

1 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

1 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-13 өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-13 өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-13 өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-13 өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2026-11-13 өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-13 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-11-13 өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-13 өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах