Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо
Олон улсын жүдо бөхийн холбооноос ирэх сард Японы Токио хотод “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулна. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид оролцдогоороо алдаршсан юм. Мөн тэмцээнийг зохион байгуулагч Японы багаас жин тус бүрт дөрвөн жүдоч оролцдог нь тэмцээнийг чангаруулдаг. Манай улсаас "Их Дуулга" тэмцээнд энэ жил жин тус бүрт хоёр жүдоч оролцохоор болжээ.
Монголын шигшээ баг
Эрэгтэй
-
60 кг - Б.Сүхбат, Т.Түмэнжаргал
-
66 кг - Ө.Бямбасүрэн, К.Ёолк
-
73 кг - О.Уранбаяр, Ж.Гансүрэн
-
100 кг - Б.Хүдэрчулуун, Ц.Ган-Эрдэнэ
Эмэгтэй
-
48 кг - Ж.Анударь, Б.Баасанхүү
-
52 кг - М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
-
57 кг - Т.Ариунзаяа, Б.Батсувд
-
63 кг - Л.Энхрийлэн, Б.Ганхайч
-
70 кг - С.Лхагвадулам, У.Анужин
-
+78 кг - А.Адьяасүрэн, Д.Номинзул нар тус тус оролцоно.
Токиогийн “Их дуулга” арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ