• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Лондонгийн барилгад гал гарч, В.Путин иргэдтэйгээ “шууд ярилцсан” долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

В.ПУТИН 15 ДАХЬ УДААГИЙН ШУУД ЯРИЛЦЛАГАА ХИЙВ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил бүр “В.Путинтай хийх шууд ярилцлага” сэдэвт телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, ард түмнийхээ тавьсан асуултад хариулдаг уламжлалтай. Энэ удаад тэрбээр 15 дахь удаагаа телевизийн эфирээр иргэдтэйгээ нээлттэй ярилцсан нь энэ юм. Шууд ярилцлага өнгөрөгч баасан гарагт болсон бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч В.Путин улс орны эдийн засгийн байдал нь Оросын иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаа, хямралыг хэрхэн даван туулах, АНУ болон Европын орнуудын тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээ, хөдөө аж ахуй хийгээд хувийн амьдралынхаа талаар ч сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

Асуултын тухайд иргэд өнгөрсөн долоо хоногоос эхлэн өгч эхэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр иргэд ихэвчлэн нийгмийн халамж, улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой сэдвээр асуултаа ирүүлсэн аж. Харин эдийн засаг болоод хямралыг гэтлэх талаарх асуултад хариулахдаа хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллүүдийг танилцуулсан байна. Тодруулбал, Оросын  ДНБ гурван улирал дараалан өсчээ.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, эдийн засгийн өсөлт 0.7 хувьтай гарсан байна. Үүний сацуу Төв банкны алт, валютын нөөц болон гадаадад байршуулсан нөөц нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.  Өнгөрсөн онд нөөцийн нийтийн хэмжээ 368 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны сүүлчээр 378 тэрбум ам.доллар, энэ онд 405 тэрбум ам.доллар болж өссөн гэдгийг төрийн тэргүүн дурьдлаа.

Харин Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний талаарх асуултад тэрбээр “Орос орон хөл дээрээ зогсч эхэлсэн тэр цагаас хойш бид эдийн засгийн хоригийн нөхцөлд амьдарч байна. Крым ч юм уу эсвэл өөр асуудал байгаагүй тохиолдолд ч гэсэн Оросыг хазаарлан барихын тулд тэд ямар нэгэн өөр зүйлийг  бодож олох л байсан” гэжээ.

Хориг арга хэмжээ Орос улсад нөлөөлсөн, гэхдээ ноцтойгоор нөлөөлөөгүй гэж В.Путин үзэж байна. Энэ хориг бол хоёр үзүүртэй илд бөгөөд хориг тавьсан талд ч мөн адил хохирол учруулсан гэдгийг тэрбээр дурьдлаа. Хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварын тухайд  үр тарианы экспорт, тэр дундаа улаан буудайн экспортоор ОХУ дэлхийд тэргүүлэх болсон гэдгийг В.Путин дурьдаад, тус улс шувууны махны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг болсныг сайшаан тэмдэглэжээ. Түүнчлэн, тэр бүл олон нийтэд дэлгээд байдаггүй хувийн амьдрал, охидынхоо тухай ч ярьсан байна.

Шууд ярилцлагын үеэр хоёр дахь зээ нь төрөөд удаагүй байгаа талаар ярьсан нь хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан юм. Түүний хувьд гэр бүлийнхээ дотоод асуудлыг тэр бүр нээлттэй яриад байдаггүй билээ. В.Путин хоёр охинтой. Том охин Мария нь 32 настай бол удаах нь 30 настай юм. Тэдний талаар ярихдаа ОХУ-ын төрийн тэргүүн “Тэдний талаар янз бүрийн л яриа гардаг. Охид минь ОХУ-д Москвадаа амьдарч байгаа” гэжээ. Мөн том зээ нь цэцэрлэгт орсон бол хоёр дахь зээ нь төрөөд удаагүй аж. Түүнчлэн, В.Путины  охид  улс төрөөс ангид судалгаа шинжилгээ, боловсролын салбарт ажилладаг гэж ярьсан байна.

ЛОНДОНГИЙН 24 ДАВХАР БАРИЛГАД ГАЛ ГАРЧ, 30 ХҮН НАС БАРЛАА

Их Британийн нийслэл Лондон хотын баруун этгээдэд байрлах 24 давхар өндөр барилгад энэ сарын 14-ний өдөр үнсэн товрого боллоо. 1974 онд ашиглалтад орсон “Грэнфилл тауэр” гэх хотхоны байранд 120 өрх амьдардаг байжээ. Гэвч, мөн өдрийн 01.30 цагийн үед орон сууцанд гал гарч, дөрвөн цагийн дотор гал байшинг бүхэлд нь хамарсны улмаас хэдэн арван хүн, хүүхэд хэн нэгнээс тусламж эрсээр амьдаараа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Албаныхны хамгийн сүүлчийн мэдээллээр 30 хүн нас барсан нь тогтоогджээ. Гэхдээ энэ тоо цаашид өсч магадгүй байгаа юм.

Учир нь 58 хүн ор сураггүй болсонд тооцогдож байна. Лондонгийн цагдаагийн газрын Стюарт Кунди “Бид энэ сарын 14-ний шөнө Грэнфилл Тауэрт байсан оршин суугчдын тоог гаргахаар ажиллаж байна. Тиймээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн үед байшинд байсан эсэх нь тодорхойгүй байгаа 58 хүний тухайд харамсалтай нь нас барсан байж болзошгүй” гэж нэмж хэлжээ.

Одоогоор нас барсанд тооцогдож буй 58 хүний 30 нь нас барсан гэдэг нь тодорхой болсон бөгөөд 16-ынх нь цогцос Цогцос хадгалах газарт иржээ.  Түүнчлэн, байшинд амьд хүн байх ямар ч магадлал байхгүй гэдгийг цагдаагийнхан тодотгож байна. Осол гарсны дараа хатан хаан хоёрдугаар Элизабет эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ард иргэдээ эргэсэн. Тухайн үед тус улсын иргэд Ерөнхий сайд Тереза Мэйг 80 гаруй настай хатан хаан иргэдээ эргэчихээд байхад, нэг ч удаа ослын газарт харагдаагүй хэмээн шүүмжилж байлаа.

Тэгвэл ЕХ-ноос гарах хэлэлцээрийг эхлүүлэх том ажилтай яваа тэрбээр эцэст нь шатсан байшинд очиж аврагчид, ард иргэдтэйгээ уулзжээ. Мөн хохирогчдын ард гэрт тусламж олгохоо энэ үеэр мэдэгдсэн байна.  1974 онд баригдсан уг барилгад өнгөрсөн жил засвар хийн гадна талаас нь дулаалга хийсэн. Дулаалгын материал нь галд амархан авалцдаг материал байсан байх гэсэн таамгийг галын шинжээчид хийгээд байна.

ГЕЛЬМУТ КОЛЬ ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

ХБНГУ-ын Засгийн газрыг 16 жилийн туршид /1982-1998он/ тэргүүлсэн “Германы эв нэгдлийн канцлер” Гельмут Коль 87 насандаа өөд болжээ. Ийм цочирдом мэдээг анх “Bild”  таблоид мэдээлсэн бол дараа нь уг мэдээллийг “Германы Христийн ардчилсан холбоо” баталжээ. Хоёр Германыг нэгтгэх үйл явцад голлох үүрэг гүйцэтгэсэн ХБНГУ-ын канцлер асан  энэ сарын 16-ны 09:00 цагийн үед  Рейнланд Пфальц холбооны мужийн Людвигсхафен-ам-Райн хотод гэртээ нас баржээ.

Тэр мөчид түүний дэргэд эхнэр Майке Коль-Рихтер байсан байна. Гельмут Коль сүүлийн жилүүдэд олон нийтийн өмнө гарч ирэх нь туйлын ховор болсон нь эрүүл мэндтэй нь холбоотой байсан бөгөөд тэрээр ярилцлага ч өгөхөө больжээ. 2008 онд Г.Коль агсан толгойндоо гэмтэл авснаас хойш тэргэнцэр дээр суух болсон билээ.  “Гарамгай төрийн зүтгэлтэн”, “Германы суут хүү” гэж Г.Колийг бүх дэлхийн улстөрчид, олон нийтийн зүтгэлтнүүд үнэлж байгаа нь түүхийн хуудсанд баттай байр суурийг эзэлсэн улстөрч гэдгийг харуулж байгаа юм. 

Г.Коль 1930 оны дөрөвдүгээр сарын 3-нд Людвигсхафен хотод банкны ажилтны гэр бүлд төржээ. Тэрээр бага залуу наснаасаа эхлэн улс төрийг сонирхох болсон бөгөөд 16 насандаа Германы Христийн ардчилсан холбооны гишүүн болж, улмаар тус намын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг болжээ. 1959 онд тус намаас Рейнланд-Пфальцын газрын парламент /ландтаг/-ын депутатаар сонгожээ.

Үүнээс хойш түүний улс төрийн карьер эхэлсэн ба 1966 онд Г.Коль тус намын газрын байгууллагын дарга болсноор намынхаа холбооны удирдах зөвлөлийн гишүүн болжээ. Гурван жилийн дараа тэрээр Рэйнланд-Пфальцын ерөнхий сайд болсон бол 1973 оны зургадугаар сард Германы Христийн ардчилсан холбооны даргаар сонгогдож түүний үнэлж баршгүй тэргүүн манлайлагч нь болсон юм. 1982 онд Социаль-либерал эвсэл задран унасны дараа аравдугаар сарын 1-нд түүнийг ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүнээр томилсон юм. Тэрээр канцлерын албан тушаалд 16 жил ажилласан нь урьд хожид байгаагүй удаан хугацаанд ажилласан төрийн тэргүүн болж байгаа юм.  1990 онд Дэлхийн II дайнд ялсан улс гүрнүүдтэй “хоёр дээр нэмэх нь дөрөв” томьёоллоор амжилттай хэлэлцээ хийсний дүнд хоёр Германыг нэгдэх бололцоог бүрдүүлжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Шилдэг Shaqtin'A Fool
Лондонд дахин халдлага гарав уу

Лондонгийн барилгад гал гарч, В.Путин иргэдтэйгээ “шууд ярилцсан” долоо хоног

Даваахүү 2017-06-19

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

8 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

9 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

10 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

10 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

10 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах