• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Б.НАНДИН
 
АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорхой боллоо. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг илүүтэй анхаардаг байсан бол энэ удаагийн завсрын сонгууль ч олон улсын анхаарлыг татав.
 
Үүний учир мэдээж энэ сонгуулийн үр дүнд ерөнхийлөгч Д.Трампын бодлогод тавьж байгаа ард түмний дүн гэж хэлж болно. Тэгэхээр Ардчилсан нам олонх болсноор Ерөнхийлөгч Трампын хувьд “муу дүн” аваад зогсохгүй, дараагийн хоёр жилд “сөрөг хүчний” гишүүдтэй нүүр тулан ажлаа хийх сорилт эхэлж байна гэж томъёолж болох.
 
АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт өнгөрсөн мягмар гарагт тус улсын 50 муж болон нийслэл Вашингтон хотод боллоо. АНУ олон цагийн бүстэй тул муж бүрд санал авах хэсэг өөр өөр цагт хаагдсан. Санал тооллого үргэлжилж байгаа ч Ардчилсан нам голлох мужуудад ялалт байгуулж, хоёр танхимд олонх болох нь тодорхой болжээ.
 
АНУ-ын Конгресс нь Төлөөлөгчдийн танхим болон Сенат гэсэн хоёр танхимаас бүрддэг. Завсрын сонгууль Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны дунд үед болдог. Энэ удаа Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал болон Сенатын 100 суудлын 35-ын төлөө сонгууль явууллаа. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хоёр жил тутамд бүрэн бүрэлдэхүүнээр нь сонгодог бол Сенатын суудлын гуравны нэг орчмыг мөн хоёр жил тутам шинэчилдэг. Иймээс сонгогчид Ерөнхийлөгчийн намыг дэмжиж буй эсэхээ илэрхийлэх, Конгрессын хяналтыг өөр намд шилжүүлэх боломжтой.
 
Ардчилсан нам хоёр танхимд олонх болсон нь Ерөнхийлөгч Трампын хувьд бүрэн эрхийнхээ дунд үеийн сонгуульд тааруу дүн үзүүлсэн хэрэг боллоо.
 
Сонгуулийн өмнөх судалгаанд Ардчилсан нам давуу байх төлөв харагдаж байсан ч ялагчийг таамаглахад амаргүй байв. Тэдний дэмжигчид илүү идэвхтэй байсан гэх ажиглалт гарсан. Мөн Ерөнхийлөгч асан Барак Обама Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжиж, олон мужид сурталчилгаанд оролцлоо. Трамп ч кампанит ажилд идэвхтэй оролцсон тул энэ сонгууль намын нэр дэвшигчдийн өрсөлдөөнөөс гадна одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийн улс төрийн нөлөөг сорьсон үйл явдал болов.
 
Сенатад гарсан ялалтууд
 
Ардчилсан нам Канзас, Айова, Техас, Охайо, Мэйн, Хойд Каролина, Өмнөд Каролинад ялж, өмнө нь Бүгд найрамдах намын эзэмшиж байсан долоон суудлыг өөрсдийн болгожээ. Мөн Жоржиа, Мичиган мужад суудлаа хадгалсан байна. Сонгуулийн өмнө Бүгд найрамдахчууд Сенатад 53–47 харьцаагаар олонх байсан юм. Харин Мэйн мужид өрсөлдөөн багагүй ширүүн өрнөж Ардчилсан намаас нэр дэвшсэн Трой Жексон сенатор Сюзан Коллинсыг ялсан бол Техаст Жеймс Таларико ялалт байгуулсан. Эдгээр ялалтууд Ардчилсан намд Сенатын олонхи болоход нөлөөлсөн гол өрсөлдөөнүүд байв.
 
Төлөөлөгчдийн танхимд ч олонх болов
 
Өмнө дурдсанчлан дундын сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 435 суудлыг бүгдийг шинэчилдэг. Тиймээс нийт суудлын талаас илүү буюу 218 суудал авсан нам олонх болдог. Aссошэйтэд Прэссийн мэдээлснээр Ардчилсан нам хоёр арав гаруй тойрогт өмнө байсан ялалтуудаа нэмэгдүүлж чадсанаар олонх болсон байна. Завсрын сонгуулийн үеэр мөн мужийн захирагчийн сонгууль давхар явагддаг онцлогтой. Захирагчийн сонгуульд Жоржиа, Охайо, Техас зэрэг хэд хэдэн мужид Ардчилсан намын нэр дэвшигч ялалт байгуулжээ. Мөн Бүгд найрамдах намын захирагчтай байсан хэд хэдэн мужид эрх мэдэл шилжсэн байна. Боттомс Жоржиа мужийн захирагчаар сонгогдсон анхны хар арьст эмэгтэй болов. Харин Флоридагийн захирагчаар сонгогдсон Бүгд найрамдах намын Байрон Доналдс тус мужийн анхны хар арьст захирагч болох юм.
 
Завсрын сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй гэж үзэх судлаачид байхад нөхцөл байдалд дүгнэлт хийн нэлээд ойртуулж таамагласан нь ч бий. Үүнээс гадна сонгогчдын хувьд ямар шалтгаанаар Ардчилсан намд санал өгсөн талаар зарим хэвлэлийн байгууллагууд санал асуулга явуулсан нь сонирхолтой үр дүн харуулжээ.  Асошэйтэд Прэссийн явуулсан санал асуулгад үнийн өсөлт, Ирантай холбоотой дайн, авлигын асуудал сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл байсныг онцолжээ.
 
Трамп цаашид яах вэ?
 
Дээр хэлсэ.члэн Трампын хувьд дотоодын сорилттой тулгарсан хоёр жил угтах нь тодорхой болж байна. Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болсноор хууль тогтоох ажил, төсөв, засаг захиргааны томилгоонд илүү нөлөөтэй болно. Мөн цаашлаад одоогийн ерөнхийлөгчийн Трампын засаг захиргааны үйл ажиллагааг шалгаж, түүний бодлогыг хязгаарлахыг оролдож ч болзошгүй. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавих эрхтэйн дээр гадаад бодлогын олон шийдвэрийг өөрөө гаргах боломжтой хэвээр. Тиймээс ч Ерөнхийлөгч Трамп сонгуулийн өмнө хэлсэн үгэндээ” Ардчилсан нам ялвал оруулж ирсэн хуулийн төслүүдэд нь хориг тавина” гэж мэдэгдэж байв. Одоо Ардчилсан намынхан Конгрессын хяналт шалгалт, сонсгол явуулах, Трампын зарим бодлогыг эсэргүүцэх илүү боломжтой болсныг олон улсын хэвлэүүд онцолж эхлэв. Зарим хэвлэлд Трампыг импичментэд оруулах тухай ч яригдаж байна.
 
Өмнө нь хоёр ч удаагийн итгэл үзүүлэх эсэх асудлыг даван гарсан Трампын хувьд импичмэнт тийм ч шинэ зүйл биш. Гэхдээ одоогоор Ардчилсан намын удирдлага мөрдөн шалгалтад төвлөрөх үү, импичмент эхлүүлэх үү гэдгийг ярих нь эрт юм.
 
Сонгуулийн санал хураалт дууссаны дараа ерөнхийлөгч Трамп сонгуулийн дүнг өөрт нь өгсөн үнэлгээ гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Гэхдээ нэ ялагдал түүний улс төрийн байр суурийг сулруулж, 2028 оны сонгуулийн өмнөх нам доторх өрсөлдөөнийг эрт эхлүүлж мэднэ.
 
Нөгөөтэйгүүр мэдээж АНУ-ын сонгуулийн дүн зөвхөн зөвхөн дотоодын улс төрд нөлөөлөхгүй. Тус улсын худалдааны бодлого, дайнтай холбоотой шийдвэр, холбоотнууддаа үзүүлэх дэмжлэг дэлхийн эдийн засаг болон хямралтай бүс нутгуудад нөлөөлж болзошгүй. Гэхдээ мэдээж сонгуулийн маргаашаас бодлого шууд өөрчлөгдөнө, хямралт болон өргөлдөөнт байр сууриудад шууд нөлөөлнө гэж болохгүй ч ямартай ч “салхи эргэсэн”-ийг энэхүү завсрын сонгуулийн дүнгээр тодорхой болов.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 211 (7953)
 
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
 
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
 
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •E-Sport
  • •Халуун сэдэв
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Нөмрөгийн дархан цаазат газрын...
Дүүжин замын тээврийн кабиныг...

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Kuzmo 2026-11-05

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2 цагийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

2 цагийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

3 цагийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

3 цагийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

3 цагийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

3 цагийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

3 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

15 цагийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

15 цагийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

15 цагийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

1 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

1 өдрийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

1 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

2 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах