• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сэтгэл гонсойлгосон томилгоо үргэлжилсээр...

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН төрийн албыг төрлийн алба болгохгүй, дарга нарын хамаатан садан төрд томоохон алба хашихгүй, түүгээр ч барахгүй салбарынхаа жаргал зовлонг сайн мэддэг, давхар дээлгүй сайд нартай болно хэмээн амлаж байсан нь саяхан.Бүр сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн хүмүүсийг томилж төрөө хямралаас гаргана гэж амлаж байсан тэдний үг үйлдэл бүр нь зөрж байгааг өнгөрсөн хугацаанд хийсэн сэтгэл гонсойлгосон томилгоонуудаас харж болох юм. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” буландаа сайд болон дэд сайд нарын томилгоо болоод үнэ ханш нь өсөөд буй Төрийн нарийн бичгийн даргын томилгооны талаар хөндлөө. 
 
Уяач нар шургалсан Засгийн газар 
  
МАН сонгуулиар үнэмлэхүй олонхи болсныхоо хүчээр ёстой л нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна гэхэд хилсдэхгүй. Ингэж хэлэх болсны учир нь тэд амлалтаасаа ухарч, ард түмний сэтгэлийг гонсойлгосон томилгоог эхнээс нь хийх болов. Сайд нараар эхэлсэн томилгоонд ард түмэн сэтгэл дундуур, бүр хамарсаж байгаагаа илэрхийлж, цахим ертөнцөд шуугиан дэгдээв. Үүний хүчинд зарим нэг нэр дэвшигчийг буцаасан. Үнэндээ “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газарт байгаа оносон томилгоо тунчиг цөөхөн байгаад УИХ-ын гишүүд ч өөрсдөө сэтгэл дундуур байгаа нь харагдсан. Наад захын жишээ дурьдахад л одоогийн Засгийн газарт уяач, уяачдын холбооноос хоёр ч байгаа нь иргэдээ төдийгүй, намынхныхаа уурыг бараад буй. Тодруулбал, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын сэнтийд заларсан бол Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Морин спорт, уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн томилогдсоныг одоо ч хүмүүс шогшрон ярьсаар. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд энэ холбооны Ерөнхийлөгч болохоор ийнхүү өөрийн хүмүүсээ “шагнасан” бололтой гэж ойлгохоос өөр яалтай билээ. Түүнийг томилгоо дээр “азаргалж” байгааг намынхан нь одоохондоо дотроо шивнэлдэн байгаа. 
 
Боловсролын “боловсроогүй” сайдыг яалтай 
  
Монгол Улсын хамгийн чухал салбарын нэг бол яах аргагүй боловсролын салбар. Хүн бүхэн бага балчираасаа эрдэм номд шамдаж, амьдралд хөл тавьдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тэгвэл маш чухал энэ салбарт хамгийн муу томилгоо хийгдсэнд харамсч буй хүн олон байна. Учрыг тунгаавал, Барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй хүн боловсролын салбарыг толгойлох болсон нь энэ салбар цаашдаа хөгжих эсэх асуудлыг хөсөр хаясан хэрэг хэмээн үзэх хүн ч гарч байна. Харин тус яамны дэд сайдаар өмнө нь боловсролын салбарыг толгойлж байсан Ё.Отгонбаяр томилогдсон нь олны анхаарлыг нэлээд татаж байна. Үнэндээ МАН “мэргэжлийн” Засгийн газар байгуулах ухаантай байсан юм бол сайдын албыг хашиж байсан туршлагатай хүнээ сайд болгох ёстой байсан гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлж байна. Бас болоогүй боловсрол, соёл, шинжлэх ухаан дээр Эрүүл мэндийн яамнаас спортыг салгаад нэмчихсэн болохоор сайд нь жижигдэж, салбар нь томдсон гээд хэлчихэд хатуудахгүй биз ээ.
 
Сайдаасаа зангарагтай дэд сайд байна шүү дээ
  
Сэтгэл гонсойлгосон бас нэг томилгоо Эрчим хүчний яаманд явагдсан байх юм. Тодруулбал, Эрчим хүчний сайдаар томилогдсон П.Ганхүү байна. Уг нь тэр их сургуулиа төгсөөд энэ салбарын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, салбарын яаманд хэлтсийн дарга, газрын даргаар ажилласан байсан нэгэн гэгдэх боловч албан тушаалын зангараг, буурь сууриар нэг л тохирохгүй гэдгийг олоод харчихжээ, зарим нь. Харин азаар тус яамны дэд сайдаар төр засгийн ажлын туршлагатай Т.Гантулга томилогдсон нь яамай даа. Тэрбээр өмнө нь Төрийн нарийн бичгийн албыг зургаан жил хашсан, намын нарийн бичгийн даргаар ч чамгүй хугацаанд ажилласан гээд П.Ганхүүг бодвол ажил шүүрээд авахад зангаргаараа хийчих болов уу. Тэгэхээр МАН-ынхан үнэндээ боловсролтой, мэдлэгтэй залуусаа дэмжиж, төрийн албыг төрлийнх болгохгүй гэсэн амлалтаасаа ухарчихаад байгаагаа одоо хэр нь харахгүй байгаа бололтой. 
 
Сэтгэлд хүрэх дэд сайд хэд байгаа бол... 
   
Салбараа мэддэг, жаргал зовлонг нь ойлгодог сайд, дэд сайд нарыг томилно гэж амаа цангатал ярьснаа Ардын намынхан умартсаар. Үнэндээ одоо томилогдоод буй дэд сайд нараас салбараа мэддэг, сэтгэлд хүрэх нь гарын таван хуруунд багтахаар ажээ. Тоочоод, тодруулаад хэлбэл төрийн албанд 30 жил ажиллаж байгаа, 2008-2012 оны хооронд ХХААХҮ-н дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай ёстой л өнөөх салбараа мэддэг дэд сайд нь Ж.Сауле байх юм. Мөн 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярыг нэрлэж болж байна. Үүн дээр нэмээд нам төрийн ажлын туршлагатай, залуу хэрнээ боловсрол, мэдлэгтэй Т.Гантулгыг хэлж болох юм. Үнэндээ дэд сайдуудаас өөр нэрлэчих хүн энд алга. Бусад нь жинхэнэ “бор халзан хонь”, фракцийн тохироогоор орж ирсэн нөхөд.
 
Сонгон шалгаруулалт нэрийн цаана... 
МАН өнгөрсөн хугацаанд нэг иймэрхүү л томилгоо хийж, олны амны бай боллоо. Тиймээс энэ үйлдлээ ухаарсан уу, ямартай ч  яамны чухал хүн болох Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулахаар болсон байх юм. Үнэндээ ухаарсан хэрэг бус уг албан тушаалын “үнэ ханш”-ийг  өсгөх гэсэн арга хэмээн хэвлэлүүд шүүмжилж байна. Угтаа бол сонгон шалгаруулалт нэрийн ард МАН-ынхан аль хэдийнэ Төрийн нарийн бичгийн даргын сунгаанд өрсөлдөөд эхэлчихсэн шүү дээ. Ийм л томилгоо үргэлжилж, иргэд харж байгааг ойлгох болов уу. 
 
2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг судлах үүрэг өгчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, аттестатчилж, дүгнэлт гаргахыг үүрэгдсэн байх юм. Энэ нь төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэмээн нэрийн дор явагдаж байгаа халаа сэлгээ хийх арга гэнэ. Яг үнэндээ 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хоморголон халах ажиллагааны эхлэл болж магадгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Үнэний ортой л байх. АН-ын үед хотын дарга зургаан орлогчтой байна, олон байна хэмээн шүүмжилж  байсан хэр нь одоо өөрсдөө “зургаахан” болгосон хэмээн хүмүүс шоолж байна. Дөрвөн орлогч, хоёр нь төслийн удирдагч гэсэн. 
 
Сэтгүүчийн өнцөг
 
ЯЛАГДЛЫН НҮХЭЭ УХАЖ БАЙХ БИЙ
 
“Мэргэжлийн” Засгийн газар байгуулж, эдийн засгийн хямралаас гаргаж, иргэдээ сайхан амьдруулна гэсэн амлалт өгч гарч ирсэн МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлэх гэж ёстой л хөгөө хөлдөө чирж байна даа. Ялсан намын дарга нь Ерөнхий сайдын албанаас зугтаж, алх тогшихыг илүүд үзэн ажлаа  Ж.Эрдэнэбатад үүрүүлчихсэн. Нэгэнт хамаг асуудлыг үүрэхээр болсон Ерөнхий сайд хуулийн хугацаандаа амжиж танхимаа бүрдүүлэх гэж их юм болов. Эхнээсээ л сайдад яригдсан хүмүүс нь бүдэрч, ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдож, ар араасаа цуварсаар нэг юм бүрдсэн боллоо. Тэгэхдээ энэ томилгоог албан тушаалын “бялуу хуваалт”, бүлэглэлүүдийн тохироо гэж хэн хүнгүй харж байна. Нам дотроо бол ганц хүний тулгалт  хэмээн дургүйцэж буй. Одоо яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох томоохон хариуцлагатай ажил үргэлжилж буй. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг тус яамныхаа хамаг л хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрх мэдэлтэй хүн байдаг. 
 
Тэгвэл уг томилгоотой холбоотой олон мэдээлэл гарч эхэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Үнэндээ Төрийн нарийн бичгийн дарга нарт намаас “зүтгүүлж”  буй хүмүүсийн нэр урьдчилсан байдлаар олонд ил болсон. Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийн талаар янз бүрийн мэдээлэл цахим хуудаснаа хөвөрч байна. Арга ч үгүй биз. Сонгуульд ялалт байгуулахдаа “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэж амласан МАН-ынхан сайд нар болон дэд сайдуудын томилгоог хийхдээ олон “оноо” алдсан. Тэр ч утгаараа иргэд одоо тэднийг томилгоо бүр дээр өөнтөглөж, бас үг, үйлдэл бүрийг нь няхуур хянаж байгаа. 
 
Төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба болгож, цаашлаад шагнал, дараагийн сонгуулийн мөнгөө босгох хэрэгсэл болгож байгааг ч хэн хүнгүй ярьж байна. Цаашдаа төрийн албан хаагчдыг хоморголон халж, төрийн албыг “төлбөртэй болгох” ажлаа хийсээр байх юм бол ойрын хоёр сонгуульд ялагдах “нүх”-ээ ухаж байна хэмээн ойлгох хэрэгтэй дээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Яамд хүртэл зогсоолоо үнэлэх юм...
Загвар өмсөгч Э.Энхболд,...

Сэтгэл гонсойлгосон томилгоо үргэлжилсээр...

Энхцэцэг 2016-08-16

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах