• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Элчингийн томилгоо “элэг” авч, эгдүүцэл төрүүлдэг болов

Элчингүүдийн томилгоог ингэтэл олноороо “анзаарч” байсныг мэдэхгүй юм. Явж л байдаг, ирж л байдаг. Угаасаа Чингис хааны үеэс уламжлагдсан төрийн алтан аргамж элчин харилцааны асуудалд ард түмэн оролцоод байдаггүйтэй холбоотой байх л даа. Тэгээд ч “алтан аргамж”-ийн асуудал алдаатай байх учиргүй. Тийм ч байгаагүй. Гэхдээ өмнөх дөрвөн жилээс анхаарал татаж эхэлсэн байдаг юм.
 
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ГХЯ-наас Засгийн газартаа, Засгийн газраас Ерөнхийлөгч рүү, Ерөнхийлөгчөөс УИХ-д орж ирсэн 20 гаруй “дипломатч”-ийн асуудал олны “элэг”-ийг авч, эгдүүцлийг төрүүлж орхив.
 
Уг нь Засгийн газраас 80 хувь нь гадаад харилцааны салбараас мерит зарчмаар сонгогдсон гэж онцлоод байсан. Гэвч Элчинд нэр дэвшсэн 25 хүний хэд хэд нь улсаа төлөөлөх эрх зүйн хийгээд ёс зүйн шаардлага хангахгүй аж.
 
Дипломат ажилтнуудын төлөөлөл болох Т.Батцэцэг, Э.Сарантогос, В.Оюу, Д.Гэрэлмаа, Б.Болормаа нар Элчин сайд нарын томилгооны асуудлаар 2021 оны долдугаар сарын 2-нд Гадаад харилцааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт шаардлага хүргүүлжээ. Тэд “...Яагаад” гэсэн асуултуудаар мерит зарчмыг сануулсан байна. Шаардлагад “...Улс эх орон, яамныхаа нэр хүндийг хувийн сонирхлоос ямагт дээдэлж, дипломат албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүмүүсийн хувьд “олгой хагаравч тогоон дотроо” гэдгийг санан, уг асуудлаарх байр сууриа эхний ээлжинд яамны удирдлагуудад илэрхийлэх нь зөв гэж үзсэн болно.
 
-Яагаад манай чухал “гуравдагч хөрш” болох АНУ-д сэтгүүлч-аялагч, хэлний мэдлэгийн хувьд тааруу, яриа хэлэлцээрийн ур чадваргүй хүнийг томилохыг дэмжив? Олон улсын харилцааны улам бүр хурцдаж буй өнөөгийн нөхцөл байдалд их гүрнүүдээс шууд болон шууд бусаар бидэнд үзүүлдэг дипломат дарамтыг энэ хүн дааж, улсын язгуур эрх ашгийг хамгаалж чадах уу? Ийм хүн томилохыг нөгөө улс хэрхэн хүлээн авахыг та бүхэн эрхбиш тунгаан бодно биз ээ.
 
-Яагаад Польш улсын хүчний байгууллагын хар жагсаалтад орсны улмаас өмнө ажиллаж байсан улсаас хугацаанаас нь өмнө татсан, эх орондоо ирснээс хойш ажилласан тайлангаа тавих бүү хэл яамаар ч үзэгдэхгүй хүнийг дахин томилохыг дэмжив? Энэ жагсаалтад орсон зарим хүнийг ажлаас нь халсан, заримыг нь яамандаа авахгүй байгаа бус уу?
 
-Яагаад манай өөр нэг чухал “гуравдагч хөрш” Франц улсад сүүлийн  хоёр жил орчмын хугацаанд түр хамаарагч ажиллуулсны дараагаар Элчин сайдын яаманд  нэгдүгээр нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдсон хүнийг огцом дээшлүүлэн томилохыг дэмжив? Нэгдүгээр нарийн бичгийн даргаас Элчин сайд болж болдог юм бол бид мэтийн зөвлөх, дэд захирал, захирлын албан тушаалыг цөөнгүй жил хашсан хүмүүс цаашид юунд найдаж, юунд тэмүүлэн ажиллах вэ?
 
-Яагаад дипломат албыг цалин хөлс багатай ч ачаалал ихтэй хэмээн голж олон жилийн өмнө орхин гарсан хүнийг Ази тив дэх чухал түнш оронд томилохыг дэмжив?
 
-Яагаад өмнө нь хоёр удаа Элчин сайдаар ажилласны дараа өвчний шалтгаанаар хүсэлт гарган үргэлжлүүлэн гадаадад ажилласан, өөрөөр хэлбэл сүүлийн долоон  жил гадаадад ажилласан хүн гурав  дахь удаагаа Элчин сайдаар ажиллахыг яамны удирдлага дэмжив? Энэ хүнд гурав  дахь удаагаа Элчин сайдаар ажиллах боломжийг гадаад оронд ажиллаж байхад нь олгосон хэрнээ сүүлийн 4-5 жил төвд ажилласан бидэнд яагаад нэг удаа Элчин сайдаар ажиллах боломж олгохгүй байна вэ?
 
Дээрх нэр дэвшигчидтэй холбоотой шударга бус байдал бидний ажиллах эрч хүч, урам зоригийг мохоож байгаагийн зэрэгцээ бид үүний улмаас  залуу ажилтнуудын авч буй буруу ойлголтод санаа зовж байна. Улс, яамны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллах хэрэггүй, ажлаа унагачихгүй хэмжээнд бай, хажуугаар нь дээрээс татах хүнтэй ойрт, мөнгө хуримтлуул, тэгвэл “тооноор орж ирэн Элчин сайд болох боломжтой” гэсэн ойлголтыг залуу ажилтнуудад өгч байна.  Бид яамны удирдлага биднийг хүлээн авч уулзан, АНУ, Кувейт, Франц, Сингапур, Швейцар улсад Элчин сайдаар ажиллахаар нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгосон тухайгаа танилцуулахыг хүсч байна” гэжээ.
 
Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газраас хүргүүлсэн 25-аас нэгийг нь авч үлджээ. 24 хүний нэрийг УИХ-д оруулсан байна.  Тэр нь Кувейт улсад суух Элчин сайдад явж байсан Н.Наранбат байв. Түүнийг яагаад авч үлдсэн талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “...Хар тамхитай холбоотой нэг нэр дэвшигчийг өргөн мэдүүлээгүй. Засгийн газраас нэрийг нь оруулж ирсэн ч шалгаж байгаа учраас оруулж ирээгүй” гэж тайлбарлав.
 
Үнэхээр ч мэдээлэл шүүрдэхэд, Польшийн прокурорын байгууллагаас манай прокурорын газарт хар тамхины хэргээр эрэн сурвалжилж байгаа монгол иргэдийн жагсаалтыг ирүүлж байв. Энэ явдал 2012, 2019 онуудад болж байжээ. Сүүлд 2019 онд Интерполоос Польш улсад хар тамхины хэргээр манай 31 хүнийг үндэсний хэмжээнд эрэн сурвалжилж байгааг мэдэгдэж нэрсийг нь зарласан байв. Н.Наранбатын нэр 2012 онд  Польшийн прокурорын байгууллагаас манайд ирүүлсэн жагсаалтад байв. Тухайн үед Н.Наранбатыг дурын google сайтаас хайхад Интерполоор эрэн сурвалжлагдаж буйгаар  нэрс намтар, зурагтайгаа гарч ирж байлаа.
 
Харин Н.Наранбат гурав хоногийн өмнө хэвлэлд өгсөн тайлбартаа “...Миний талаар хэд хэдэн ташаа мэдээлэл Монголын хэвлэл мэдээллээр гарсан. Ийм учраас миний бие Чех улсад суух Элчин сайдын ажлаа хугацаанаас нь өмнө өгч, эх орондоо ирж, хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнийг нь олъё гэж зорьсон. Албан ёсоор хариу ирсний дараа тайлбар өгье гэж бодож явсаар өдий хүрчихлээ. Польшийн шүүхийн байгууллагаас тодорхойлолт ирсэн учир одоо тайлбар өгөхөд татгалзах зүйлгүй. Манайхны цагдаагийн тодорхойлолт гэдэг шиг Польшийн шүүхийн байгууллагаас лавлагаа авсан. Польшийн хууль, хяналтын байгууллагаар намайг холбогдуулан шалгаж байгаа зүйл огт байхгүйг нотлох бичиг нь ирсэн” гэж байсан юм. Түүний хувьд 1979 онд төрсөн, 1996-2000 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч, 2006-2008 онд тус их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2000-2009 онд Гадаад харилцааны яаманд атташе, дэд сайдын туслах, газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Төрийн ёслолын газрын дэд захирал, 2012-2014 онд Европын газрын, 2014-2016 онд Ази, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж байсан. Одоо Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаад 2017 онд Чехэд Элчингээр томилогдсон.
 
Мөн энэ Элчингүүдийн томилгооны “тоон дотор цохиж яваа үсэг”, бас “сайхан гар” гэгдээд байгаа нэг хүн бий. Тэр нь Америкт явах гэж буй Ө.Батбаяр. Түүнийг дипломатууд ч, жирийн иргэд ч эсэргүүцээд сүйд болж байна. Олон нийт аяллын пейжийн админаар нь таньдаг Ө.Батбаяр нь  Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
 
1994 онд Цог/Сэрүүлэг гадаад хэлний дээд сургуулийг англи хэл судлалаар төгссөн. 1998 онд КТМС-ийг компьютерийн техникийн инженер мэргэжлээр дүүргэсэн. 2000 онд КТМС-ийг мэдээллийн технологи, менежментээр төгссөн.
 
2010 онд АНУ-ын Сайнт Льюс хотын JCI дэлхийн байгууллагын дэд ерөнхийлөгч, 2011 онд JCI дэлхийн байгууллагын ерөнхий санхүүч, 2012 онд JCI дэлхийн байгууллагын. Ази Номхон Далайн бүс хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч, 2011-2017 онд АНУ-ын YPO дэлхийн бизнес эрхлэгч залуучуудын байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч, салбарын тэргүүн, 2017 оноос АНУ, Япон, Солонгос зэрэг улсуудад Монгол иргэдийг корчих аялах “Хариуцлагатай аялцгаая” арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэгч, 2019-2021 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын гадаад бодлого, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх, 2021 оноос Ерөнхий сайдын гадаад бодлого, хамтын ажиллагаа хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “...Гадаад харилцааны ажлын туршлага, мэдлэгийг харгалзан энэхүү албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна” Ө.Батбаярыг тодорхойлоод гарын үсгээ зуржээ.
 
Ө.Батбаярын талаар дипломатууд “...Яагаад манай чухал “гуравдагч хөрш” болох АНУ-д сэтгүүлч-аялагч, хэлний мэдлэгийн хувьд тааруу, яриа хэлэлцээрийн ур чадваргүй хүнийг томилохыг дэмжив? Олон улсын харилцааны улам бүр хурцдаж буй өнөөгийн нөхцөл байдалд их гүрнүүдээс шууд болон шууд бусаар бидэнд үзүүлдэг дипломат дарамтыг энэ хүн дааж, улсын язгуур эрх ашгийг хамгаалж чадах уу” гэж салбарын удирдлагуудаасаа асуужээ.
 
Зөвхөн дипломатууд, гадаад харилцааныхан гэлтгүй олон нийт энэ хэдэн хоногт аялагч Ө.Батбаярын талаар байр суурь, үзэл бодлоо харамгүй илэрхийлж байна.
 
Энэ хоёроос гадна Сингапурт Элчингээр явах С.Энхбаяр, Швейцарт явах гэж буй Р.Алтангэрэл, Францад зүтгэж байгаа У.Нямхүү нар дипломатуудын “...Яагаад” асуултад өртсөн байгаа юм.
 
Гэвч эцсийн бүлэгт Элчингүүдийн томилгоонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэг тавина. Угаасаа Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн эрх мэдлүүдийн нэг нь энэ. Тэрбээр хуулийн дагуу УИХ-тай зүгээр л зөвшилцөж байгаа юм.
 
Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод анх удаа зарлигдаж, Элчингүүдийг томилох гэж байна. Сайтар шүүж, мэргэн зарлигдах буй за.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
ХУРААХ
Замын-Үүд, Гашуунсухайтад...
Зээлийн чанарын ангиллыг...

Элчингийн томилгоо “элэг” авч, эгдүүцэл төрүүлдэг болов

ДАМДИН-ОЧИР 2021-07-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах