• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Мөнх-Эрдэнэ: Тээврийн цагдаа нар ургах нарнаас үдшийн бүрий болтол ажилладаг

Р.ОЮУН

Энэ удаагийн “Монгол Улсын төлөө” булангийн зочноор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Мөнх-Эрдэнийг урьж ярилцлаа. 

-Цагдаагийн байгууллагад анх яаж орсон талаар яриагаа эхэлье?

-Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд Хатанбаатарын хоёр дахь хүү болж мэндэлсэн. 1999 онд Х ангиа төгсөөд шалгалт өгөөд аймгаасаа цагдаагийн байгууллагад орж байлаа. Тухайн үед цагдаагийн академи одоо ДХИС-ийг 2004 онд төгсөөд Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст Шугам замын байцаагч гэсэн мэргэжилтэйгээр анхны томилолтоо авсан. Мөн Өмнөговийн Гурвантэс суманд замын байцаагчаар ажил, амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй.

-Шугам замын байцаагч гэхээр их сонин сонсогдож байна?

-Тэр үеийн Шугам замын байцаагч гэдэг мэргэжил өнөөдрийн замын зохицуулагч юм. Зохицуулагч гэхээр хүмүүс замын уулзварын голд зогсоод хөдөлгөөн зохицуулдаг гэж ойлгодог. Гэхдээ хөдөлгөөнөө, зөрчлийн хэрэг материалаа ч шийднэ. Ер нь шугам замын байцаагч гэдэг нэр томъёоны үүсэл нь анх уурын тэрэгний байцаагч гэсэн нэршилтэй гарч ирж байсан. 100 жилийн түүхтэй цагдаагийн байгууллагад нэршил нь өөрчлөгдөж явсаар байгаад одоо зохицуулагч гэсэн албан тушаал  болсон.

-Уурын тэрэг гэхээр галт тэрэг гэсэн үг үү?

-Үгүй. Тухайн үеийн тээврийн хэрэгслүүд одоогийнх шиг хүчин чадалтай, хурд хүч сайтай байгаагүй. Хамгийн хурдан нь 50 км-ээс хэтэрдэггүй, хөдөлгүүрийн багтаамж жижигхэн уураар ажилладаг, шатахуун, тосоор ажилладаг хөдөлгүүр байгаагүйтэй холбоотой юм болов уу гэж боддог. Өмнө нь ажиллаж байсан ахмад ажилтнуудтай уулзаж, ярилцаж байхад ийм зүйл ярьж байсан. Тиймээс уурын тэрэгний байцаагч нэрлэсэн юм болов уу.

-Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Миний өвөө, аавын минь аав тухайн үеийн аймгийн Цэргийн хэлтэст дарга байсан. Би өвөөгөө мэдэхгүй, намайг төрөхөөс өмнө өөд болсон гэдэг. Энэ нөлөөлсөн байх. Би Х анги төгсөх үедээ бусад хүүхдийн адил математик сонирхдог байсан. Тэр үед математикийн чиглэлээр улсын дээд сургууль авч байлаа. Манай аймагт цагдаагийн сургуулийн хуваарь оройтож ирдэг юм билээ. Ингээд манай аймгаас 10 гаруй хүүхэд өрсөлдөхөд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг шалгаруулж авахад нь тэнцсэн. 1999 онд Цагдаагийн академийн анхны 45 эмэгтэй оюутныг цагдаагаар авч бэлтгэсэн. Миний энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь миний аав “Цэрэг, цагдаагийн дүрэмт хувцастай хүн болбол зүгээр байна” гэдгийг тухайн үед надад хэлдэг байсан. Гэхдээ өөрийн хүсэл мөрөөдөл. Ер нь хүүхэд байхаасаа цэргийн малгай тавьчихаад буруу зөрүү гараараа ёслоод явдаг байсныг аавынхаа гэрт очоод зургийн цомгоос нь хардаг. Багаасаа энэ мэргэжил рүү тэмүүлсэн юм болов уу. Ямар ч гэсэн цагдаагийн байгууллагад шалгалт өгч тэнцээд орсон. Өнөөдрийг хүртэл эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ, өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлэхийн тулд цэргийн алба хаагаад явж байна. Эр хүний тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг, хурц ухааныг сорьсон алба гээд энэ албандаа анх ажил, амьдралын гараандаа хөл тавихдаа бодож өнөөдрийг хүртэл энэ бодол өөрт минь зүүлттэй байна.

-Цагдаагийн академи сонсогчдыг янз бүрийн мэргэжлээр төгсгөж байгаа шүү дээ?

-ДХИС тухайн үед ийм том бүтэцтэй байгаагүй. Цагдаагийн академи цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэрийн команд гэсэн чиглэлээр төгсгөж байсан. Сүүлд нь академи болон өргөжиж ДХИС болж дотроо төрөл мэргэжлийн тусгай чиг үүрэгтэй бүх байгууллагын боловсон хүчнийг бэлтгэдэг том сургууль болж хөгжсөн.

-Тэгэхээр цагдаагийн байгууллагад ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд гаргасан амжилтаас дурдвал?

-Ганцхан замын цагдаагаар яваагүй. Энэ чиглэлээр орон нутагт ажиллалаа. Улаанбаатарт ирээд цагдаагийн төв байгууллагад ажиллаж үзлээ. Эргээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Тээврийн цагдаагийн албандаа ажиллаж байна. Сонсогч сайхан цол. Дөрвөн жил сонсогчоор сурч байгаад цагдаагийн дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа гээд шат дараатай явж байгаа. Би 2004 оноос өнөөдрийг хүртэл буюу сурсан дөрвөн жилтэйгээ нийлээд 21 жил ажилласан байна. Энэ хугацаанд хүний туулах ёстой амьдралын жаргал зовлонг туулсан ч шантраагүй. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөж, мэдэхгүй зүйлээ сурахын төлөө хичээж, эрмэлзэж явсны хүчинд өнөөдөр цагдаагийн байгууллагад тэр дундаа Тээврийн цагдаагийн алба гэдэг энэ сайхан айлын нэг нэгжийнх нь даргыг хийж байгаадаа бахархдаг. Өөрөөрөө бахархахаас илүүтэй намайг төрүүлж өсгөсөн аав ээж, миний өдий зэрэгтэй явж байгаад баттай ар тал болдог хань, үр хүүхэд. Намайг энэ өндөрлөг хүртэл явахад зааж сургаж, дадлагажуулж явсан үе үеийн ахмад буурлууд, намайг удирдаж явсан дарга нарын хичээл зүтгэлээр өдий зэрэгт хүрсэндээ талархаж баярлаж явдаг.

Гавьяа шагнал гэвэл цагдаагийн байгууллагынхаа хамгийн дээд шагнал “Цагдаагийн гавьяа” гэсэн эрхэм хүндтэй тэмдгийг 2019 онд авсан. Энэ тэмдгийг авахад тухайн албан тушаалдаа тасралтгүй үр бүтээлтэй ажилласныг нь харж олгодог. Миний амжилт ололт гэхээс илүүтэй миний хамт олон, удирдлага, иргэдийн хүч хөдөлмөр юм.

-Үр бүтээлтэй ажиллахад хань их үүрэг гүйцэтгэдэг шүү дээ?

-Үнэн. Миний хань Э.Уянга гэж бүсгүй бий. Энэ хугацаанд миний ажлыг ойлгож явсан ханьдаа баярлаж явдаг. Манай Тээврийн цагдаагийн алба өглөө ургах нарнаас үдшийн бүрий болтол ажилладаг. Бид 24 цагийн найман цагт нь л унтах гэж очдог. Бусад цаг буюу 16 цагийг хамт олон, иргэдтэйгээ гудамж, зам дотор өнгөрөөдөг. Ийм хүнд хүчир албыг ойлгож, бидний найдвартай ар тал болж байгаа гэр бүлийнхэн үнэхээр бахархууштай. Танай сониноор дамжуулаад ар талыг минь найдвартай хамгаалдаг та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлмээр байна.

-Та албаныхаа юугаар нь бахархдаг вэ?

-Энэ жил цагдаагийн байгууллагын 100 жилийн тохиож байна. 1921 онд Ардын хувьсгал ялсан тэр түүхэн үед Сэргийлэх цэргийн салаа нэртэйгээр анх цагдаагийн байгууллага үүссэн түүхтэй. Би бас үүгээрээ бахархдаг. 100 жилийн түүхийг бичилцсэн мөн хоёр дахь зууны түүхийг бичилцэхээр энэ сайхан хамт олонтойгоо мөр зэрэгцээд явж байгаадаа баяртай байна. Мөн цагдаагийн байгууллагынхаа нэр хүндийг сэвтээчихгүй юмсан гэсэн зориг, тэмүүлэл байна. Аль болох байгаа орчин, газартаа биеэ зөв авч явахаас эхлээд ажил, амьдралын арга барилыг цагдаагийн байгууллагаасаа суралцаж явна. Хүн амьдралынхаа турш суралцаж явдаг гэсэн үг бий. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ”Төр, ард түмэн хоёртой эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэнэ” гэсэн үг байдаг. Ганцхан энэ өгүүлбэрт ямар их утгыг агуулсан сайхан үг хэлээ вэ. Би энэ үгээр бахархдаг. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал технологид шилжсэн энэ цаг үед иргэд мэдээ мэдээллээ цахимаас авч байна. Энэ цахим орчинд миний албатай холбоотой бахархмаар зүйл их байдаг. Зарим нь сэтгэл огшоосон мэдээ мэдээлэл, контентууд, зураг их гарч ирдэг. Тэр болгонд нь өөрийнхөө албаар бахархдаг. Цагдаагийн байгууллагын уриа, эрхэм зорилго бол Төр, ард түмэндээ өргөсөн тангараг. Өнөөдөр бидний өргөсөн тангараг манай байгууллагын үнэт зүйл. Тиймээс би энэ албандаа дуртай. Өөрийнхөө сурч, мэдсэн, дадсан бүх зүйлээ байгууллагынхаа төлөө зориулж байгаа нь иргэдээ осолгүй, ямар нэгэн зөрчилгүй болгохын төлөө энэ албанд 21 жил зүтгэж байна. 

-Тээврийн цагдаагийн алба бол онцлогтой?

-Манай алба түүхт 85 жилийн ойтойгоо золгож байна. Тээврийн цагдаагийн албыг товчоор хэлэхэд замын хөдөлгөөн нь тээврийн хэрэгсэл, хүн, зам, орчин гэсэн шалтгаант холбооноос замын хөдөлгөөний аюулгүй байдал бүрддэг. Өөрөөр хэлбэл, хүн байгаа цагт тээврийн хэрэгсэл байна. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын дижитал технологид шилжиж байгаа энэ үед бид  хөдөлгөөний аюулгүй байдлыг цахим хэлбэрт шилжүүлэх буюу камерын тусламжтайгаар хөдөлгөөнөө зохицуулах, түгжрэлийг бууруулах бодлогыг бариад явж байна. Манай алба олон сайхан ахмадуудтай. Тэднийхээ үгийг байнга сонсож, зааж зөвлөснөөр дагаж ирсэн 85 жилийн түүхтэй алба.

“Зууны мэдээ” сониноор дамжуулаад орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100, Тээврийн цагдаагийн алба үүсэж байгуулагдсаны 85 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмадууд, одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн хамт олондоо дэвшүүлье.

-100, 85 жилийн түүхтэй энэ албыг залуу үе хэрхэн авч яваасай гэж бодож байна вэ?

-Аль ч байгууллагын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчаа бэлтгэх нь бодлого шүү дээ. Үүнтэй адилхан цагдаагийн байгууллага тэр дундаа манай тээврийн алба залгамж халаагаа бэлтгэх. Мэдээж гурван үеийн хамтарсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэдий цар тахалтай байгаа ч ахмадуудтайгаа цахимаар уулзаж, ярилцаад хоёр жил болоход сурдаг юм байна. Дараагийн залуу боловсон хүчнийг бэлтгэх үйл ажиллагаа Монголын цагдаагийн байгууллагад тасралтгүй явж байна. Бид удирдагч, манлайлагч хүний хувьд өөрийнхөө удирдлага дор ажиллаж байгаа залуучуудаа хүмүүжүүлэх арга барил, дадлага туршлагыг эзэмшүүлэх ажил үргэлжилж байгаа. Тухайлбал, гурван үеийн уулзалт байна. Миний өмнөх үеийн дарга нар яаж ажиллдаг байсан, одоо миний арга барил ямар байгаа, миний удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдын арга барил ямар байна. Үүнийг хослуулбал ямар үр дүнд хүрэх вэ. Бид ахмадуудаасаа авах, гээхийн ухаанаар авахаа аваад, хэрэгжүүлэх зүйлүүдээ хэрэгжүүлээд явж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.9 ПҮРЭВ № 177 (6654)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт
Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ
Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ
Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Яам, Агентлаг
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Шүүхийн танхимаас
ХУРААХ
Цахим гэмт хэргийн улмаас 9.4...
Увсын бөхчүүд төрийн наадмын 17...

Х.Мөнх-Эрдэнэ: Тээврийн цагдаа нар ургах нарнаас үдшийн бүрий болтол ажилладаг

Kuzmo 2021-09-09

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт
Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ
Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ
Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

16 цагийн өмнө өмнө

Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт

16 цагийн өмнө өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

22 цагийн өмнө өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

22 цагийн өмнө өмнө

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

22 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр

22 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

1 өдрийн өмнө өмнө

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ

2 өдрийн өмнө өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

2 өдрийн өмнө өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Үдээс өмнө бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-03 өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2026-09-03 өмнө

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ

2026-09-03 өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

2026-09-03 өмнө

Чимээгүй баатруудын таван минутын стандарт

2026-09-03 өмнө

Үс засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-09-01 өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-09-01 өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01 өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-01 өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2026-09-01 өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2026-09-01 өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-01 өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-01 өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2026-09-02 өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах