• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цахим гэмт хэргийн улмаас 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Хөл хорионоос үүдэн хүмүүс онлайн буюу цахим дэлгүүрийг сонгон үйлчлүүлэхийг эрмэлзэж байна. Гэвч баталгаат хүнийг сонгон захиалгаа өгч чадаагүйгээс үүдэн мөнгөө залилуулах, чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авах гэсэн эрсдэл бий болж байгааг мэргэжилтнүүд байнга анхааруулсаар ирсэн. Гэвч хүмүүсийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилагчдын арга заль мөн нэмэгджээ. Тухайлбал, цахимаар бараа захиалахдаа утасны дугаараа сэтгэгдэл хэсэгт олон нийтэд нээлттэй үлдээх нь хакеруудад томоохон “олз” болдог байна. Учир нь энэ нь таны банкны данс, gmail хаяг болон бусад нууц мэдээлэл рүү  утасны дугаараар тань дамжуулан нэвтрэх, хакердах үндэс болдог аж. Мөн интернет кафе болон бусдын компюьтерээр дамжуулан интернет банк руугаа нэвтэрсэн тохиолдолд үүнийгээ хаах шаардлагатай. Учир нь энэ дараагийн хүн нэвтэрч, гүйлгээг үргэлжлүүлэх эрсдэл болдог  гэдгийг өчигдөр болсон “Цахим орчин дахь залилах гэмт хэрэг” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд анхааруулсан юм.

ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ОЛОН УЛСАД 300 ХУВИАР ӨСӨВ

Цар тахлын нөлөөгөөр цахим орчны хэрэглээ нэмэгдэж улмаар олон улсад залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ  нэмэгдэж байгааг Монголбанк онцоллоо. Дэлхий нийтээрээ жил гаруй хугацааг цар тахалтай өнгөрүүлж байгаатай холбоотойгоор цахим залилангийн тоо өсч, олон хүн хохирчээ.Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээллээр цар тахлын улмаас цахим халдлага 300 хувиар өсчээ. Монгол Улсын хувьд 2021 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Үүний ихэнх нь цахим залилан байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар залилах гэмт хэргийн тоо 2.4 дахин буурсан ч өндөр дүнтэй гадаад мөнгөн гуйвуулгын хохирлын хэмжээ өссөн.Энэ нь мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлаагүй, энэ талын мэдлэг мэдээлэл хомс, мэргэжлийн хүнтэй зөвлөхгүй гаргасан түргэн шийдвэрийн үр дагавар юм. Тиймээс Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” аяныг энэ оны долдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байна. Санхүүгийг залиланг бууруулахад дан  ганц төрийн байгууллагуудын оролцоо хангалттай бус. Иргэдийн санхүүгийн мэдлэг мэдээлэл, санхүүгийн харилцаанд оролцох зөв дадал нэн чухал” гэв.Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор залилангаас урьдчилан сэргийлэх дөрөв дэх удаагийн “Ятгах тусам нягтал-2021” аянг зохион байгуулж байгаа нь энэ юм.

“ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЭХЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ НӨЛӨӨЛСӨН”

Монгол Улсад цахим гэмт хэрэг 2017 онд 136 байсан бол 2021 оны эхний долоон сарын байдлаар 776 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагад 2017 онд 2030, 2018 онд 5372 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний долоон сарын байдлаар 3635 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Энэ нь Монгол Улсад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16-24.7 хувийг  эзэлж байна. Интернет хэрэглээний өсөлтийг дагаад залилах гэмт хэрэг цахим хэлбэрт шилжсэн. Манай улсад дараах  хэд хэдэн төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Нэгдүгээрт, онлайн худалдаан дээр урьдчилгаагаа түрүүлж шилжүүлснээр хохирогч болдог. Хоёрдугаарт, хайхрамжгүй үйлдлээсээ болж  facebook-ийн нууц үгээ алддаг. Үүнээс үүдэн ойр дотны хүмүүсээс нь мөнгө зээлэх гэмт хэрэг их үйлдэгдэж байна. Гуравдугаарт, танихгүй хүнээс их хэмжээний зээлийн санал ирдэг. Энэ нь ихэнхдээ гадны аль нэг санхүүгийн байгууллагын нэр барьсан байдаг. Зээлийн хүсэлт илгээснээр зээлийн шимтгэл, хүүгийн урьдчилгаа төлбөр байдлаар мөнгө залилдаг. Дөрөвдүгээрт, азтан шалгаруулах нь залилах гэмт хэргийн хэлбэр юм. Тавдугаарт, өв залгамжлал нэрээр мөнгө залилж байна. Тухайлбал, “Таньтай ижил нэр, данстай хүн нас барсан учир та өв залгамжлагч боллоо” гэсэн мэдээллийг цахим чатаар илгээж байна. Үүнд иргэд итгэж урьдчилгаа мөнгө шилжүүлж хохирдог. Зургадугаарт, пирамид тогтолцооны арга буюу олон хүн нэг дор хохирдог залилангийн гэмт хэргийн төрөл байдаг. Энэ нь хүн элсүүлдэг бус хөрөнгө оруулалтын хэлбэрт шилжин иргэдийг залилж байна” гэж ярилаа. Пирамид тогтолцооны аргаар 2017-2020 онд 27 тэрбум төгрөгийн хор хохирол иргэдэд учирчээ. Энэ мөнгө бүгд хил даван гарч, гадаад руу шилжсэн байна. Цахим гэмт хэргийн улмаас иргэдэд энэ оны эхний долоон сарын байдлаар 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн залилах гэмт хэрэг нэмэгдэхэд хууль эрх зүйн өөрчлөлт нөлөөлснийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр онцоллоо. Тэрбээр “Залилах гэмт хэрэг өссөн нь нэгдүгээрт эрүүгийн хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой. 2017 оны долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэглэж байгаа Эрүүгийн хуулинд залилах гэмт хэргийн хохирлын доод хэмжээг заагаагүй. Харин өмнөх хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш хохирол учруулсан бол залилах гэмт хэрэг гэж үзэж хэрэг үүсгэдэг байсан.  Мөн тодорхой үйлдэл тус бүрийг гэмт хэрэг гэж үзэн тусдаа эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Өмнөх хуулиар нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нэг хэрэг бүртгэл нээдэг байсан” гэв.

ХОРТОЙ КОД АГУУЛСАН ВЭБСАЙТААР ХАКЕРУУД НУУЦ КОДЫГ ОЛЖ АВДАГ

Ийн цахим залилангаас хэрхэн урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалах талаар  Монголбанкны холбооны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дарга З.Ганбагана мэдээлэл өгсөн юм.Тэрбээр “Цахим орчин дахь хакерууд хувь хүний мэдээллийг авахыг хүсдэг. Энэ мэдээллийг олж авсны дараа санхүүгийн хэрэгсэл рүү нь нэвтэрдэг. Ингэхдээ хакерууд facebook-тэй адилхан платформ гарган, хүмүүсийн анхаарлыг татах мэдээллийг цацдаг. Хүн сонирхолтой мэдээлэл хэмээн мэдээний линк рүү орж, тэр линкэн доторх facebook-ийн нууц кодыг хийх хуурамч талбар дээр дарснаар нууц кодоо алддаг.Эдгээрийг фишинг буюу хортой код агуулсан вэбсайт гэж нэрлэдэг. Мөн хэн нэгэн найзаас тань ирсэн линкээр орсноор мэдээллээ алдах эрсдэлтэй.  Цахим худалдаа “Авах хүмүүс нь гар утасны дугаараа үлдээгээрэй, хүргэлт үнэгүй гэдэг” учир хүмүүс дугаараа сэтгэгдэл хэсэгт үлдээдэг. Ингэснээр хакер таны дугаарыг олж авдаг. Facebook болон интернет банкны нууц дугаар тань утасны дугаар тань бол мэдээллээ алдах үйлдлийг иргэн өөрөө хийжээ. Иймээс хувийн мэдээллээ цахим орчинд бичихдээ хянамгай хандах хэрэгтэй.Хортой код агуулсан сайтуудад нууц код болон gmail-аа бүртгүүлсэн л бол хакерууд таны мэдээллийг олж авч, банкны данс руу нэвтэрдэг. Мөн өөр хүний төхөөрөмжөөр цахим хаяг болон интернет банк руугаа нэвтрэхгүй, үнэгүй нийтийн WIFI ашиглахгүй байх хэрэгтэй. Учир нь нийтийн WIFI-д хортой код агуулсан WIFI байдаг. Үүн дээр нь дарж орсноор интернет банкны нууц үгээ алддаг. Эдгээрээс олон улсын мөнгөн гуйвуулга хамгийн өндөр дүнтэй хохирол учруулж байна.Монгол Улсад криптовалютыг зохицуулах хууль эрх зүйн орчин одоогоор байхгүй. Үүнтэй холбоотойгоор олон залилах гэмт хэрэг гарч байна. Тиймээс эхэнд найдвартай криптоювалютын биржийг сонгох шаардлагатай” гэсэн юм.

Үүнээс гадна цар тахлын үед интернет банкаар хийх цахим гүйлгээ эрс нэмэгдсэн. Иймээс  интернет банк руу нэвтрэх, гүйлгээний нууц үг, картын пин кодыг хүнд дамжуулахгүй байх тал дээр иргэд арилжааны банкуудтай хамтран ажиллах шаардлагатайг Монголбанкны холбооны дэд ерөнхийлөгч Р.Мөнхтуяа санууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.9 ПҮРЭВ № 177 (6654)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар
Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •ММ-ын тодруулга
  • •Шүүхийн танхимаас
  • •Яам, Агентлаг
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Үс засуулбал эд малтай баялаг...
Х.Мөнх-Эрдэнэ: Тээврийн цагдаа...

Цахим гэмт хэргийн улмаас 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Kuzmo 2021-09-09

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар
Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

17 цагийн өмнө өмнө

Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт

17 цагийн өмнө өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

23 цагийн өмнө өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

23 цагийн өмнө өмнө

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

23 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр

23 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

2 өдрийн өмнө өмнө

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ

2 өдрийн өмнө өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

2 өдрийн өмнө өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Үдээс өмнө бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-03 өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2026-09-03 өмнө

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ

2026-09-03 өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

2026-09-03 өмнө

Чимээгүй баатруудын таван минутын стандарт

2026-09-03 өмнө

Үс засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-03 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-09-01 өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-09-01 өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01 өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-01 өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-09-01 өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-01 өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-09-01 өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-01 өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-02 өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах