• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой

Одоогоос 10-аад жилийн өмнө Монгол Улс газрын ховор элементээ ашиглаж энэ талбарт гол тоглогч болох шаардлагатай, одоо л биш бол оройтлоо гэж шуугиж байв. Гэвч одоо болтол “амилаагүй” байна. “Эрдэнэс Монгол” компанийн харьяа “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” болон “Монгол газрын ховор элемент” компанийн хоёр төсөл энэ талын судалгаа хийж, бүтээгдэхүүн болгон ашиглаж байгаа. Мэдээж шинжлэх ухааны талаас мэргэжлийн судлаачид судалж байгаа ч төрөөс төдийлөн анхаарч хүч хаясан зүйлгүй. Харин саяхнаас “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгуулж газрын ховор элемент, өндөр технологийн түүхий эд, дэвшил гарцын талаар хэлэлцсэн. Манайд хаягдчихаад байгаа болохоос газрын ховор элемент нь стратегийн чухал ач холбогдолтой, геополитикийн зэвсэг гэж нэрлэгдэх хүртлээ үнэ цэн нь өссөн. Тоон үзүүлэлтээс харвал дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн үйлдвэрлэл 2018 онд 190 мянган тонн байсан бол 2019 онд 210 мянган тонн болж нэмэгдсэн байгаа юм. Цаашид ч ногоон технологи, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх тусам эрэлт, хэрэгцээ нь улам өсөхийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Түүнчлэн газрын ховор элемент бүх юмны “түлхүүр” боллоо. Эдийн засгийн, өндөр технологийн, геополитикийн зэрэг. Тодруулбал, технологийн эрин үед дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь ашигладаг гар утасны дэлгэц, зай, микрофон, чанга яригч, электроникт ГХЭ-ийг ашигладаг чухал эд. Чухал гээд байгаа газрын ховор элемент гэдэг нь Менделеевийн химийн үелэх системийн 57-71 хүртэлх дугаартай лантаноидын бүлгийн 15 элементүүд (La, Се, Pr, Nd, Рm, Sm, Еu, Gd, Тb, Dy, Но, Er, Тm, Yb, Lu) үүнээс гадна 39 дугаартай иттри (Y) болон 21 дугаартай сканди (Sc) 17 элементийг хамааруулдаг.

Монгол Улс газрын ховор элементийн гурван сая тонн нөөцтэй

Газрын ховор элементийн талбарт дэлхийн “томчууд” хүртэл ноёрхлоо тогтоох гэж уралдаж байна. Тодруулбал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээний тулгуур, дэлхийн нийт хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг БНХАУ экспортоо багасгах мэдэгдэл гаргаж олон улсыг сандаргаж байсан жишээ бий. Газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд Хятад, АНУ, Мьянмар, Австрали, Энэтхэг, ОХУ, Мадагаскар, Тайланд, Бразил, Вьетнам тэргүүлдэг. Уг нь манайд газрын ховор элементийн нөөц их, дэлхийд өрсөлдөх боломжтойг мэргэжилтнүүд дурдсан. Манай улсад сүүлийн байдлаар олж тогтоосноор газрын ховор элементтэй дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэг бий. Тухайлбал, Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоогоод байгаа аж. Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон ААН-үүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, нийт гурван сая тонн ислийн нөөц тогтоожээ. Үүнийг тоймлон тооцоход 10 тэрбум ам.доллар. Хэдийгээр нөөц эхний байдлаар тогтоосон ч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэд орсон орд газар нэг ч байхгүй. Газрын ховор элементээ ганц ашиглаж байгаа нь “Монгол газрын ховор элемент” компанийн гаргадаг 16 элементийн нийлбэр исэл юм. Ингэхдээ өөр хэлбэрээр байгальд ээлтэйгээр олборлодог гэдгээ мэдээлсэн.

Газрын ховор элементийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулбал хүчирхэг эдийн засагтай болохгүй юм гэхэд “сэхээнд орсон” эдийн засгаа сэргээх боломжтой гэж судлаачид тайлбарлаж байна. Учир нь газрын ховор элементээс хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай. Тиймээс нэг грамм цэвэр элемент нь 10-20000 ам.долларт хүрдэг гэж байгаа. Манайд нөөц нь бий ч технологи, боловсон хүчин байхгүй учраас салгалгүйгээр нэг тонныг нь 4000 ам.доллараар “Монгол газрын ховор элемент” компани экспортолдог аж. Гэвч газрын ховор элементийг олборлох, ашиглалтад оруулахад бидэнд хэд хэдэн том асуудал бий. Тухайлбал, газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаар зохицуулсан эрх зүйн орчин, газрын ховор элементийг ангилан дан исэл гаргаж авах, боловсруулах технологи, тэнд ажиллах боловсон хүчин байхгүй.

Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс ОХУ-тай газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” гэж нэгдүгээр сарын 31-нд Оросын “Россия-24” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн. Түүнчлэн нөөц нь тогтоогдоод буй орд, газруудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувь хүмүүс эзэмшдэг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ салбарыг хөгжүүлэхэд хүндрэлтэй гол асуудал болдог аж. Тэгэхээр нүүрсний экспорт шиг улсаар нь тэжээх энэ салбараа хайгуулаас нь эхлээд хөгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлсээр байна.

Ц.Ганболд: “Дэлхийн эдийн засаг”-ийн хажууд оршдог нь ГХЭ-ийн талбарт давуу тал болно

/Монгол газрын ховор элемент төслийн захирал/

-Манай төсөл хэрэгжиж эхлээд 15 жил болж байна. ГХЭ-ийн нийлмэл исэл гарган авч оюуны өмчийн патентаа авчихсан. Манай улсын эдийн засгийн байдал хүнд, ядуурал, ажилгүйдэл жилээс жилд нэмэгдэж байгааг статистик судалгаанаас харж болно. Түүнчлэн манай улс уул уурхайгаас хэт хамааралтай. Хариуцлагагүй уул уурхайн улмаас ухаад орхисон хэдэн мянган тонн шороо байна. Тэгэхээр манайх уул уурхайн “хог”-ийг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Монгол орны хэмжээнд тархсан тунамал хувирмал маагмын чулуулгуудыг ашигт малтмалын ордуудын баяжуулалтын дараах хаягдал болон ядуу агуулгатай хүдрийн овоолгуудаас тогтмол соронзон бүхий полиметалл, газрын ховор элемент ялган авах технологийг боловсруулсан. Газрын ховор элементийн салбарт ноёлогч Хятадын нийлүүлэлт багасч байгаа. Тиймээс боломжийг ашиглаж манайх хөдөлж эхлэх шаардлагатай. Түүнчлэн “дэлхийн эдийн засаг” болсон хөрштэй байгаа нь манайд нэг талаараа давуу тал болно. “Монгол газрын ховор элемент” үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр дэлхийн зах зээл дэх газрын ховор элементийн тодорхой эрэлт нийлүүлэлтийг хангаж ажлын байрыг нэмэгдүүлэх олон төрлийн чухал ач холбогдолтой. 

Н.Тунгалаг: ГХЭ-ийн судалгааны ажлыг өргөжүүлж боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай

/ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн магматизм ба металлогенийн салбарын эрхлэгч, ЭШ-ний ахлах ажилтан, доктор/

-Газрын ховор элементийн хэтийн төлөв чиг хандлагын хувьд 17 металлыг өөртөө агуулдаг газрын ховор элементүүд нь харилцан адилгүй хэрэглээтэй, цаашдын хэрэглээг бодитоор таамаглахад хүндрэлтэй ч хэрэглээ байнга өссөөр л байна. Зарим элементийн хэрэглээ багасахад диспрози неодим, европи зэрэг газрын ховор хүнд элементийн хэрэглээ улам ихсэх хандлагатай байгаа. Тухайлбал, ногоон технологийн хөгжилтэй холбоотойгоор салхин сэнс, цахилгаан мотор үйлдвэрлэхэд диспрозийг ашиглаж байна. Харин неодим, празеодим, самари элементээр хийсэн тогтмол соронзонгууд нь хүчтэй, хөнгөн байдаг тул дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихтэй, өргөн хэрэглэгдсээр байх төлөвтэй. Ер нь судалгаагаар Монгол орны газрын ховор элементийн ордууд нь дэлхийн хэмжээнд агуулга, нөөцөөрөө дунд зэрэгт ордог. Манай орны хувьд газрын ховор элементийн судалгааны ажлаа өргөжүүлж, нөөц баялгийг баттай тогтоох, цаашид ашиглалтад оруулж, бүтээгдэхүүн гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах  боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд хүдрээс элементүүдийг ялган авах дэвшилтэд технологи  болон туршлагатай боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 45 (6777)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Д.Сумъяабазар: Ирэх оны...
Давхар иргэншлийн хяналтгүй...

Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой

БЯМБАСҮРЭН 2022-03-02

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах