• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголын хөрсөнд ч хортой ногоо ургаж байна уу

Хамгийн аюулгүй хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн Монголд л байгаа гэж бид цээжээ дэлдэх дуртай. Тийм ээ, манайд экологийн цэвэр хүнс бий. Бид “жаргалтай мал”-ын мах идэж байгаа.  Химийн бодистой тэжээл идээгүй, бэлчээртээ дураараа бэлчиж, өвсний соргог, усны цэнгэгийг ууж байгаа малын мах идэж байгаа бид экологийн цэвэр хүнс хэрэглэж байна гэж хэлэхгүй яах юм. Тийм малынхаа цагаан идээг идэж, айраг, цагааг нь ууж байгаа юм чинь цэвэр гэж цээжээ дэлдэхгүй яадаг юм бэ.

Монголын газар шороо ч гэсэн элдэв химийн бордоонд хордчихоогүй, атар онгоноороо байгаа. Ийм хөрс шороонд ургасан үр тариа, хүнсний ногоо ч гэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн. Тийм үр тариагаар хийсэн гурил, гурилан бүтээгдэхүүн ч гэсэн сайхан л байж таарна. Бид ингэж л өөрсдийгөө хөөргөж ирсэн. Өмнөд хөршөөс нэг хэсэг хүнсний ногоо зөөдөг байсан.

Харин сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал ярьж, цаашлаад газар тариалангийн салбараа сайтар дэмжсэнээр гаднаас төмс, хүнсний ногоо зөөх нь багассан. Хэтрүүлж ярьвал өмнөд хөршөөсөө ширхэг төмс ч оруулж ирэхгүй байгаа. Дархан, Сэлэнгэ, Төв аймагт толгойтой болгон төмс, хүнсний ногоо тарьж байна.

Цаашлаад говийн аймгууд, баруун, зүүн хязгаарт ч ногоо тарьж байгаа. Энэ яах аргагүй сайн хэрэг. Гэвч сайнаа дагаад саар нь ч бас гараад байна. Учир юу гэвээс, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт их хэмжээгээр төмс, хүнсний ногоо тариалж байгаа иргэд өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа “алж” байна. Ингээд бичихээр яг таг мэдэж байгаа юм шиг хандлаа, биднийг гүжирдлээ, гүтгэлээ л гэх байх. Тэгвэл ганц хоёрхон жишээ татъя.  Аав минь ногоо тарьдаг, тариаланч хүн. Өвөрхангай аймагт гэдгийг тодотгоё.

Тариалангийн салбарт хутгалдаж яваа болохоор энд тэндхийн  ногоочидтой байнга уулзалдана. Гэтэл саяхан Дархан-Уул аймгийн Орхон суманд ногоо тарьдаг нэг залуутай уулзаж л дээ. Өнөөх нь “Ах минь, энүүхэндээ гэж хэлэхэд, манай суманд бүх айл ногоо тарьдаг. Өөрсдөө идэх ногоогоо хашаандаа тарина. Харин том талбайд тарьж байгаа ногоогоо химийн бордоогоор бордоод, томсгох бодис хийгээд л ургуулдаг. Хурдан, том ургуулаад, шуудайгаар нь бөөндөөд л зарна шүү дээ” хэмээн ярьсан байгаа юм.  Дахиад нэг жишээ байна.

Манай нэг төрөл Төв аймгийн Цээл сум буюу Залуучуудын сангийн аж ахуйд амьдардаг юм. Бас бага сага ногоо тарина аа. Гэтэл идэх хүнсний ногоогоо Өвөрхангайгаас авна гэж ярьж байна. Тэр хавиар нь дүүрэн ногоо тарьж байгаа хүн байхад аймаг алгасаж идэх хүнсний ногоогоо авч байгаагийн учрыг асуухад “Манай энд өөрсдөө идэх ногоо байхгүй ээ” гэж билээ. Бас л ногоогоо эрт бөгөөд томхон ургуулаад, хот руу шуудай шуудайгаар нь бөөнддөг юм гэсэн.

Тэнд килограммаар нь зарна гэсэн ойлголт байхгүй. Шуудай төмс 10, шуудай байцаа 5000 төгрөг гээд л зарчихдаг. Халуун зунаар шахуу, наймдугаар сарын эхээр л шинэ ургацын ногоо гээд гараад ирдэг. Гэтэл яг наймдугаар сарын эхээр төмс, хүнсний ногоо том том ургаж гүйцэх бил үү. Яах вэ, эрт ургацын сорт гэж байгаа.

Гэхдээ л наймдугаар сар гарахтай зэрэгцээд л том том ургаад байдаг нь бас юу л бол. Үүний ард нөгөө л хурдан, том ургуулдаг химийн бодисны нөлөө байгаа юм. Зөвхөн төмс, хүнсний ногоо ч гэлтгүй тарвас, жимсийг  ч манайхан химийн  бодисоор бордож, хурдан болгож, ургуулаад байна гэж хардахгүй бол болохгүй нь. Ховд аймаг руу томилолтоор явсан юм. Тэр энэ гээд яахав, нэг жишээ л татах гээд байна. нам засгийн томчуудтай л сэтгүүлчид явдаг шүү дээ.

Гэтэл Ховдын захиргааныхан тарвас авчрахаар явахдаа “Өөрсдийнхөө иддэгээс авчрах юм уу” гэж асууж байсан гэдэг юм. Харин дарга нар нь “Сайд, дарга нар ирж байгаа юм чинь өөрсдийнхөө иддэгээс л авчирсан нь дээр” гэж хариулж. Энэ жишээ юу өгүүлэв. Бас л тарвасаа ургуулахдаа хоёр ангилдаг байх нь байна. Зах зээлд гаргаж зардаг тарвасаа болохоор химийн бодисоор бордож ургуулдаг. Өөрсдийн идэхээ  болохоор бордоогүй ургуулдаг гэсэн үг болж таарах гээд байгаа юм. Бид Өмнөд хөршөөс хамаг л хортой хүнсний бүтээгдэхүүн орж иж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдлаа. Ядаж л идэж уухаа өөрсдөө үйлдвэрлэдэг болъё гээд л байдаг.

Гэтэл яг начир дээрээ өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа үгүй хийгээд байгаа юм биш үү. Мэдээж төмс, хүнсний ногооны нийлүүлэлт зах зээлд ихсээд, айлууд хашаандаа хэрэгцээнийхээ ногоог тариад байхаар үнэ унаж л таараа. Статистикийн газраас өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад хүнсний ногооны үнэ 20 хувь унасан гэсэн тоо хэлээд байгаа. Тоон мэдээллээс үзвэл 2015 оны наймдугаар сард төмс 1400 орчим төгрөгийн үнэтэй байж. Харин энэ жилийн наймдугаар сард 1000 төгрөг л байлаа. Одоо бол бүр 500 төгрөг рүү ороод ирчихсэн.

Гэтэл 2-3 жилийн өмнө монгол төмс ямар үнэтэй байлаа даа. Ингээд бодохоор жил ирэх тусам төмс, хүнсний ногооны үнэ буурч байна. Гэтэл тариаланчид үнийн уналтын энэ “шуурга” дундаас ашиг олох гэж зүтгэж, сүүлдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хордуулж эхэллээ. Хурдан хугацаанд, томхон ургуулаад, шуудай шуудайгаар нь хямд зарж, ашиг олох л арга хайж байна. Энэ чинь л хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна шүү дээ. Цаашлаад ногоогоо бордсон бордоо, химийн бодис нь хүний биед яаж нөлөөлөхийг хэн мэдлээ.  
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Харумафүжи Д.Бямбадорж тавин...
Хүүхдүүдэд яагаад шорон...

Монголын хөрсөнд ч хортой ногоо ургаж байна уу

Пунцагболд 2016-09-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Монголын хөрсөнд ч хортой ногоо ургаж байна уу

Хамгийн аюулгүй хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн Монголд л байгаа гэж бид цээжээ дэлдэх дуртай. Тийм ээ, манайд экологийн цэвэр хүнс бий. Бид “жаргалтай мал”-ын мах идэж байгаа.  Химийн бодистой тэжээл идээгүй, бэлчээртээ дураараа бэлчиж, өвсний соргог, усны цэнгэгийг ууж байгаа малын мах идэж байгаа бид экологийн цэвэр хүнс хэрэглэж байна гэж хэлэхгүй яах юм. Тийм малынхаа цагаан идээг идэж, айраг, цагааг нь ууж байгаа юм чинь цэвэр гэж цээжээ дэлдэхгүй яадаг юм бэ.

Монголын газар шороо ч гэсэн элдэв химийн бордоонд хордчихоогүй, атар онгоноороо байгаа. Ийм хөрс шороонд ургасан үр тариа, хүнсний ногоо ч гэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн. Тийм үр тариагаар хийсэн гурил, гурилан бүтээгдэхүүн ч гэсэн сайхан л байж таарна. Бид ингэж л өөрсдийгөө хөөргөж ирсэн. Өмнөд хөршөөс нэг хэсэг хүнсний ногоо зөөдөг байсан.

Харин сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал ярьж, цаашлаад газар тариалангийн салбараа сайтар дэмжсэнээр гаднаас төмс, хүнсний ногоо зөөх нь багассан. Хэтрүүлж ярьвал өмнөд хөршөөсөө ширхэг төмс ч оруулж ирэхгүй байгаа. Дархан, Сэлэнгэ, Төв аймагт толгойтой болгон төмс, хүнсний ногоо тарьж байна.

Цаашлаад говийн аймгууд, баруун, зүүн хязгаарт ч ногоо тарьж байгаа. Энэ яах аргагүй сайн хэрэг. Гэвч сайнаа дагаад саар нь ч бас гараад байна. Учир юу гэвээс, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт их хэмжээгээр төмс, хүнсний ногоо тариалж байгаа иргэд өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа “алж” байна. Ингээд бичихээр яг таг мэдэж байгаа юм шиг хандлаа, биднийг гүжирдлээ, гүтгэлээ л гэх байх. Тэгвэл ганц хоёрхон жишээ татъя.  Аав минь ногоо тарьдаг, тариаланч хүн. Өвөрхангай аймагт гэдгийг тодотгоё.

Тариалангийн салбарт хутгалдаж яваа болохоор энд тэндхийн  ногоочидтой байнга уулзалдана. Гэтэл саяхан Дархан-Уул аймгийн Орхон суманд ногоо тарьдаг нэг залуутай уулзаж л дээ. Өнөөх нь “Ах минь, энүүхэндээ гэж хэлэхэд, манай суманд бүх айл ногоо тарьдаг. Өөрсдөө идэх ногоогоо хашаандаа тарина. Харин том талбайд тарьж байгаа ногоогоо химийн бордоогоор бордоод, томсгох бодис хийгээд л ургуулдаг. Хурдан, том ургуулаад, шуудайгаар нь бөөндөөд л зарна шүү дээ” хэмээн ярьсан байгаа юм.  Дахиад нэг жишээ байна.

Манай нэг төрөл Төв аймгийн Цээл сум буюу Залуучуудын сангийн аж ахуйд амьдардаг юм. Бас бага сага ногоо тарина аа. Гэтэл идэх хүнсний ногоогоо Өвөрхангайгаас авна гэж ярьж байна. Тэр хавиар нь дүүрэн ногоо тарьж байгаа хүн байхад аймаг алгасаж идэх хүнсний ногоогоо авч байгаагийн учрыг асуухад “Манай энд өөрсдөө идэх ногоо байхгүй ээ” гэж билээ. Бас л ногоогоо эрт бөгөөд томхон ургуулаад, хот руу шуудай шуудайгаар нь бөөнддөг юм гэсэн.

Тэнд килограммаар нь зарна гэсэн ойлголт байхгүй. Шуудай төмс 10, шуудай байцаа 5000 төгрөг гээд л зарчихдаг. Халуун зунаар шахуу, наймдугаар сарын эхээр л шинэ ургацын ногоо гээд гараад ирдэг. Гэтэл яг наймдугаар сарын эхээр төмс, хүнсний ногоо том том ургаж гүйцэх бил үү. Яах вэ, эрт ургацын сорт гэж байгаа.

Гэхдээ л наймдугаар сар гарахтай зэрэгцээд л том том ургаад байдаг нь бас юу л бол. Үүний ард нөгөө л хурдан, том ургуулдаг химийн бодисны нөлөө байгаа юм. Зөвхөн төмс, хүнсний ногоо ч гэлтгүй тарвас, жимсийг  ч манайхан химийн  бодисоор бордож, хурдан болгож, ургуулаад байна гэж хардахгүй бол болохгүй нь. Ховд аймаг руу томилолтоор явсан юм. Тэр энэ гээд яахав, нэг жишээ л татах гээд байна. нам засгийн томчуудтай л сэтгүүлчид явдаг шүү дээ.

Гэтэл Ховдын захиргааныхан тарвас авчрахаар явахдаа “Өөрсдийнхөө иддэгээс авчрах юм уу” гэж асууж байсан гэдэг юм. Харин дарга нар нь “Сайд, дарга нар ирж байгаа юм чинь өөрсдийнхөө иддэгээс л авчирсан нь дээр” гэж хариулж. Энэ жишээ юу өгүүлэв. Бас л тарвасаа ургуулахдаа хоёр ангилдаг байх нь байна. Зах зээлд гаргаж зардаг тарвасаа болохоор химийн бодисоор бордож ургуулдаг. Өөрсдийн идэхээ  болохоор бордоогүй ургуулдаг гэсэн үг болж таарах гээд байгаа юм. Бид Өмнөд хөршөөс хамаг л хортой хүнсний бүтээгдэхүүн орж иж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдлаа. Ядаж л идэж уухаа өөрсдөө үйлдвэрлэдэг болъё гээд л байдаг.

Гэтэл яг начир дээрээ өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа үгүй хийгээд байгаа юм биш үү. Мэдээж төмс, хүнсний ногооны нийлүүлэлт зах зээлд ихсээд, айлууд хашаандаа хэрэгцээнийхээ ногоог тариад байхаар үнэ унаж л таараа. Статистикийн газраас өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад хүнсний ногооны үнэ 20 хувь унасан гэсэн тоо хэлээд байгаа. Тоон мэдээллээс үзвэл 2015 оны наймдугаар сард төмс 1400 орчим төгрөгийн үнэтэй байж. Харин энэ жилийн наймдугаар сард 1000 төгрөг л байлаа. Одоо бол бүр 500 төгрөг рүү ороод ирчихсэн.

Гэтэл 2-3 жилийн өмнө монгол төмс ямар үнэтэй байлаа даа. Ингээд бодохоор жил ирэх тусам төмс, хүнсний ногооны үнэ буурч байна. Гэтэл тариаланчид үнийн уналтын энэ “шуурга” дундаас ашиг олох гэж зүтгэж, сүүлдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хордуулж эхэллээ. Хурдан хугацаанд, томхон ургуулаад, шуудай шуудайгаар нь хямд зарж, ашиг олох л арга хайж байна. Энэ чинь л хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна шүү дээ. Цаашлаад ногоогоо бордсон бордоо, химийн бодис нь хүний биед яаж нөлөөлөхийг хэн мэдлээ.  
 
Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

3 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

4 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

4 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

15 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

15 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

15 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

15 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

16 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах