• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Батнайрамдал: Роснефть компанитай түүхэн хэлэлцээр хийж 700 төгрөгийн алдагдлыг хааж чадсан

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал уригдлаа. Тэрбээр “Манай улс сонголтоо аль хэдийнэ хийчихсэн. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төрийн өмчит НИК компаниар дамжуулж шатахуун авдаг байсныг хувьчилсан. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний импорт, түгээлт бүрэн хувийн секторт шилжсэн. Энэ тогтолцоо руу шилжээд 30 жил болж байгаа ч ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс хараат хэвээрээ үлдсэн байна. Үе үеийн Засгийн газар урт хугацаандаа шийдвэрлэхийг оролдож ирсэн. Шийдэл нь ерөөсөө л дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Үүний тулд дотооддоо түүхий газрын тостой байх хэрэгтэй. Петро Чайна Монголд орж ирээд гурван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар Дорнодод газрын тос олж экспортолж байгаа нь манай улс дотооддоо нефтийн үйлдвэртэй болох боломж  байна гэсэн үг. Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна.

Сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд тээвэр ложистикоос эхлээд гэнэтийн шокууд үүслээ. Нэгдүгээрт, нийлүүлэлт тасрахад хомсдолд орох аюул буюу гаднаас хэт хараат байх нь ямар эрсдэлтэйг хэрэглэгчийн түвшинд хүртлээ ойлголоо. Урьд нь эрэлт, нийлүүлэлт хэвийн явж ирсэн учраас анзаардаггүй байж. Хоёрдугаарт, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом савлаж байна. 2019 онд түүхий газрын тосны үнэ сарын дундаж өртөг 20 ам.доллар хүрэхгүй байсан бол энэ жилийн эхний хэдэн сард 130 ам.доллар хүртлээ хэлбэлзсэн.

Олон жил харагдаагүй маш том савлагаа үүссэн нь инфляцитай холбоотой дарамт болж байна. Мөн шатахуун импортлох үйл явцад төрийн оролцоо ямар хэмжээнд байх ёстой вэ, зах зээлийн зарчмаараа явах нь илүү оновчтой шийдэл байх уу зэргээр эргэж харах бодох асуудал гарч ирлээ. Төр хэт оролцох тусам зах зээлийн зарчмыг алдагдуулах, нийлүүлэлт хангамжид эрсдэл үүсгэх магадлалтай. Ер нь зөвхөн газрын тос ч гэлтгүй гаднаас хамааралтай байх тусам ямар эрсдэл үүсэж болох вэ гэдгийг шийдвэр гаргагч, аж ахуйн нэгж, хэрэглэгч гээд бүх оролцогчийн түвшинд мэдэрч ойлголоо шүү дээ.

Үнийн зөвлөл өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард түүхэн шийдвэр гаргасан. Өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг зах зээлийн зарчим руу шилжүүлэхээр болсон. Өмнө  нь чөлөөлөхийг хүсдэг байсан боловч шийдэж чадаагүй. Өргөн хэрэглээний шатахууны үнэ өсөхөд олон нийтийн реакци өндөр байдаг учраас үнийг төр барьж ирсэн. Мөн төр оролцоотой байх сонирхолтой. Гэтэл тухайн үед ОХУ, Украины нөхцөл байдал бий болно гэж төсөөлөөгүй. 70-80 ам.доллар байсан газрын тосны үнэ сүүлийн есөн жил харагдаагүйгээр савласан. Энэ нь эдийн засагт шок болж ирсэн. Тиймээс Засгийн газар боломжит бүх хувилбарыг судалж үзэхээс аргагүй байдалд орсон.

УИХ, Засгийн газар юу хийж болох вэ гээд хайрцагнаас гадуур сэтгэх шаардлага үүссэн. Засгийн газраас хийж чадах зүйл гааль болон онцгой албан татварыг тэглэх дэмжлэг. АИ-92-ийн онцгой албан татварыг 2018 онд тэглэсэн. Харин гаалийн албан татварыг тэглэснээр литр тутамд 100 төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Дөрөвдүгээр сард ямар нөхцөл байдалд орсон бэ гэхээр гаднаас орж ирж байгаа зах зээлийн үнэ дээр 700-1000 төгрөг нэмэгдэх орон зай үүссэн. Хэрэв үнээ нэмэхгүй бол аж ахуйн нэгжүүд литр тутамд 700-1000 төгрөгийн алдагдалд орохоор байсан. Энэ эрсдэлийг компаниуд дааж чадахгүй. Ер нь ийм нөхцөл байдалд нийлүүлэлт, хангамж нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс гаалийн албан татварыг тэглэхээс гадна Роснефть компанитай хэлэлцээ хийх  ёстой гэж үзсэн.

Манай улсын хувьд  урьд өмнө ийм хэлэлцээрт орж байгаагүй.Роснефть компанитай хэлэлцэж,  урьдчилгаа төлбөр төлж дөрөв, тав, зургаа гээд гурван сарын хангамжийг тасралтгүй хэрнээ зах зээлийн үнээс хямдралтай авахаар болсон. Тонныг нь 840 ам.доллараар авах тохироо хийсэн нь тухайн үеийнхээ зах зээлийн үнээс  20-25 хувь хямдаар авч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 700 төгрөгийн алдагдлын орон зайг хааж чадсанаас гадна нөхцөл байдал яаж ч эргэсэн үнэ тогтвортой байх боломж бүрдсэн. Дизель түлшин дээр мөн адил 600-700 төгрөгөөр өсөх эрсдэл үүссэн учраас онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэснээр литр тутамд 250-260 төгрөг буюу тоннд 280 мянган төгрөг гэсэн үг. Дөрөвдүгээр сард 700-800 биш 250 төгрөгийн өсөлтийн хэмжээнд барьж чадсан. Хавар ид бүтээн байгуулалт хийгддэг учраас дизель их хэрэгтэй. ОХУ-д Роснефть компанитай уулзахдаа дизель авах хэмжээгээ нэмэгдүүлж, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах саналаа тавьсан. Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Удахгүй тодорхой болох байх” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Цэргийн албаны дэглэлт буюу...
УИХ-ын чуулганы нэгдсэн...

О.Батнайрамдал: Роснефть компанитай түүхэн хэлэлцээр хийж 700 төгрөгийн алдагдлыг хааж чадсан

Kuzmo 2022-05-19
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
О.Батнайрамдал: Роснефть компанитай түүхэн хэлэлцээр хийж 700 төгрөгийн алдагдлыг хааж чадсан

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал уригдлаа. Тэрбээр “Манай улс сонголтоо аль хэдийнэ хийчихсэн. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төрийн өмчит НИК компаниар дамжуулж шатахуун авдаг байсныг хувьчилсан. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний импорт, түгээлт бүрэн хувийн секторт шилжсэн. Энэ тогтолцоо руу шилжээд 30 жил болж байгаа ч ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс хараат хэвээрээ үлдсэн байна. Үе үеийн Засгийн газар урт хугацаандаа шийдвэрлэхийг оролдож ирсэн. Шийдэл нь ерөөсөө л дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Үүний тулд дотооддоо түүхий газрын тостой байх хэрэгтэй. Петро Чайна Монголд орж ирээд гурван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар Дорнодод газрын тос олж экспортолж байгаа нь манай улс дотооддоо нефтийн үйлдвэртэй болох боломж  байна гэсэн үг. Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна.

Сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд тээвэр ложистикоос эхлээд гэнэтийн шокууд үүслээ. Нэгдүгээрт, нийлүүлэлт тасрахад хомсдолд орох аюул буюу гаднаас хэт хараат байх нь ямар эрсдэлтэйг хэрэглэгчийн түвшинд хүртлээ ойлголоо. Урьд нь эрэлт, нийлүүлэлт хэвийн явж ирсэн учраас анзаардаггүй байж. Хоёрдугаарт, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом савлаж байна. 2019 онд түүхий газрын тосны үнэ сарын дундаж өртөг 20 ам.доллар хүрэхгүй байсан бол энэ жилийн эхний хэдэн сард 130 ам.доллар хүртлээ хэлбэлзсэн.

Олон жил харагдаагүй маш том савлагаа үүссэн нь инфляцитай холбоотой дарамт болж байна. Мөн шатахуун импортлох үйл явцад төрийн оролцоо ямар хэмжээнд байх ёстой вэ, зах зээлийн зарчмаараа явах нь илүү оновчтой шийдэл байх уу зэргээр эргэж харах бодох асуудал гарч ирлээ. Төр хэт оролцох тусам зах зээлийн зарчмыг алдагдуулах, нийлүүлэлт хангамжид эрсдэл үүсгэх магадлалтай. Ер нь зөвхөн газрын тос ч гэлтгүй гаднаас хамааралтай байх тусам ямар эрсдэл үүсэж болох вэ гэдгийг шийдвэр гаргагч, аж ахуйн нэгж, хэрэглэгч гээд бүх оролцогчийн түвшинд мэдэрч ойлголоо шүү дээ.

Үнийн зөвлөл өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард түүхэн шийдвэр гаргасан. Өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг зах зээлийн зарчим руу шилжүүлэхээр болсон. Өмнө  нь чөлөөлөхийг хүсдэг байсан боловч шийдэж чадаагүй. Өргөн хэрэглээний шатахууны үнэ өсөхөд олон нийтийн реакци өндөр байдаг учраас үнийг төр барьж ирсэн. Мөн төр оролцоотой байх сонирхолтой. Гэтэл тухайн үед ОХУ, Украины нөхцөл байдал бий болно гэж төсөөлөөгүй. 70-80 ам.доллар байсан газрын тосны үнэ сүүлийн есөн жил харагдаагүйгээр савласан. Энэ нь эдийн засагт шок болж ирсэн. Тиймээс Засгийн газар боломжит бүх хувилбарыг судалж үзэхээс аргагүй байдалд орсон.

УИХ, Засгийн газар юу хийж болох вэ гээд хайрцагнаас гадуур сэтгэх шаардлага үүссэн. Засгийн газраас хийж чадах зүйл гааль болон онцгой албан татварыг тэглэх дэмжлэг. АИ-92-ийн онцгой албан татварыг 2018 онд тэглэсэн. Харин гаалийн албан татварыг тэглэснээр литр тутамд 100 төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Дөрөвдүгээр сард ямар нөхцөл байдалд орсон бэ гэхээр гаднаас орж ирж байгаа зах зээлийн үнэ дээр 700-1000 төгрөг нэмэгдэх орон зай үүссэн. Хэрэв үнээ нэмэхгүй бол аж ахуйн нэгжүүд литр тутамд 700-1000 төгрөгийн алдагдалд орохоор байсан. Энэ эрсдэлийг компаниуд дааж чадахгүй. Ер нь ийм нөхцөл байдалд нийлүүлэлт, хангамж нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс гаалийн албан татварыг тэглэхээс гадна Роснефть компанитай хэлэлцээ хийх  ёстой гэж үзсэн.

Манай улсын хувьд  урьд өмнө ийм хэлэлцээрт орж байгаагүй.Роснефть компанитай хэлэлцэж,  урьдчилгаа төлбөр төлж дөрөв, тав, зургаа гээд гурван сарын хангамжийг тасралтгүй хэрнээ зах зээлийн үнээс хямдралтай авахаар болсон. Тонныг нь 840 ам.доллараар авах тохироо хийсэн нь тухайн үеийнхээ зах зээлийн үнээс  20-25 хувь хямдаар авч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 700 төгрөгийн алдагдлын орон зайг хааж чадсанаас гадна нөхцөл байдал яаж ч эргэсэн үнэ тогтвортой байх боломж бүрдсэн. Дизель түлшин дээр мөн адил 600-700 төгрөгөөр өсөх эрсдэл үүссэн учраас онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэснээр литр тутамд 250-260 төгрөг буюу тоннд 280 мянган төгрөг гэсэн үг. Дөрөвдүгээр сард 700-800 биш 250 төгрөгийн өсөлтийн хэмжээнд барьж чадсан. Хавар ид бүтээн байгуулалт хийгддэг учраас дизель их хэрэгтэй. ОХУ-д Роснефть компанитай уулзахдаа дизель авах хэмжээгээ нэмэгдүүлж, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах саналаа тавьсан. Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Удахгүй тодорхой болох байх” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

16 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

16 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

16 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

17 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

17 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

17 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

17 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах