• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нар топ найдваргүй зээлдэгчид, толгой өртнүүд болоод удлаа. Тэд олон жилийн өмнө Хөгжлийн банкнаас зуу зуун тэрбум төгрөг зээлдэж аваад өнөөг хүртэл төлөөгүй байна.

Тодруулбал, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ “Монгол Улсын 120 суманд хуурай сүүний үйлдвэр барина. Үүнээс эхний ээлжид 60 үйлдвэрийг байгуулна” гээд хамаарал бүхий “Монгол драй милк” ХХК-иараа Хөгжлийн банкнаас 2017 онд жилийн 13.44 хувийн хүүтэйгээр 14 964 970 ам.долларыг зургаан жилийн хугацаатайгаар зээлсэн. Гэвч өнөөдөр “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ хуурай сүүний үйлдвэрийн төслөө огт хэрэгжүүлээгүй байна. “Хуурай сүүний 60 үйлдвэр байгуулахаас долоон үйлдвэрийг таван суманд байгуулсан” гэх боловч  үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд Монгол Улсад орж ирээгүй аж. Тэрээр 2022 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл зээлээсээ 1 005 879 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2.9 орчим төгрөг төлөөд түүнээс хойш төлөхөө больжээ. Зээлийн хугацаа нь 7 жил 9 сар гаруйгаар хэтрээд байна. Тиймээс шүүхийн шийдвэрээр Х.Бат-Эрдэнийг 74 002 181 476 төгрөг төлүүлэхээр болоод байгаа юм.

Х.Бат-Эрдэнэ “Монгол драй милк” ХХК-иа 2016 оны наймдугаар сарын 12-нд байгуулаад ердөө жилийн дараа Хөгжлийн банкнаас дээрх зээлийг авсан байдаг. Тус компанийг Л.Ганцэцэг 100 хувь эзэмшдэг. Хамт үүсгэн байгуулсан Э.Эрдэнэбилэг 2017 онд зээл авсны дараахан хувь эзэмшигчдийн жагсаалтаас хасагдаж, 2022 оноос хойш Л.Ганцэцэг эзэмших болсон. Х.Бат-Эрдэнэ уг зээлийг авахдаа 9.7 тэрбумаар үнэлэгдсэн үйлчилгээний үл хөдлөх нэгийг, 1.1 тэрбумаар үнэлсэн газар гурвыг, 34.6 тэрбумаар үнэлэгдсэн  нүүрсний лиценз нэгийг, 500 саяар үнэлсэн тоосгоны лиценз нэгийг, 16.1 тэрбумын үнэтэй ИББХ тоног төхөөрөмж, нийт 63.1 тэрбумын үнэлгээтэй, зээлийн дүнгийн 74 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгийг тавьжээ. Гэсэн хэдий ч Хөгжлийн банк төлүүлэх гэж, Х.Бат-Эрдэнэ төлөлгүй гүрийх байдлаар 2019 оноос хойш “муур хулгана” болж, шүүх-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дунд асуудал нь бөмбөрсөөр өнөөг хүрсэн байх юм. Хөгжлийн банкнаас зээлийг төлүүлэх, барьцаалсан нүүрсний лицензийг өр төлбөрт нь тооцож 2019 оны есдүгээр сарын 23-нд нэхэмжлэл гаргасан байна. Уг лиценз нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрладаг Хашаатын цавын хүрэн нүүрсний ордынх юм. Үүнийг Хөгжлийн банк руу шилжүүлэх эсэх маргаан 2023 оны аравдугаар сарын 5 гэхэд дуусаж, “Лицензийг өр төлбөрт тооцон шилжүүлсүгэй” гэсэн гурван шатны шүүхийн эцсийн шийд гарчээ. Гэтэл 2021-2022 онд уг лицензийг барьцаалуулагч нь “Скай меридиан” ХХК-д “Меланж” ХХК-ийн лицензийг хоёр хуваагаад шилжүүлчихсэн байна. “Меланж” ХХК-ийн нэр дээрх ашиглалтын лицензтэй нүүрсний ордын борлуулалтаас зээлийн төлбөрт 58.4 төгрөгийг төлүүлэхээр 2022 онд дөрвөн талт гэрээ, хэлцлийг хийсэн байна. Гэвч талууд үүргээ биелүүлэлгүй уг гэрээ хэрэгжилгүй өнгөрчээ. Цаашлаад, 2025 оны нэгдүгээр сараас Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын уурхайн үнэлгээтэй маргаан эхэлж, шүүх хурал нь ирэх сарын 16-ны хүртэл хойшлоод байна. Улмаар, ШШГЕГ-аас 2024 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлж барьцааны дөрвөн тооны хөрөнгийг албан дуудлага худалдаагаар оруулжээ. Гэсэн ч борлогдоогүй байна. Эсвэл барьцаа хөрөнгийн “жинхэнэ эзэн” гарч ирээд дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргаад гацаадаг байна. Гэхдээ 2026 оны тавдугаар сарын 6-нд дээрх лицензээс бусад барьцаа хөрөнгөд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болсон. Товчхондоо, “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнийн 74 тэрбумын өрт төлбөрийн асуудлын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой маргаан үүссэн байдалтай байна.

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат “Жилд 150 мянган м.куб бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл-олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах “Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1” төсөл хэрэгжүүлье” гээд 2013 онд жилийн 8.76 хувийн хүүтэй 14 сая ам.долларыг найман жилийн хугацаатай, 2014 онд жилийн 7.81 хувийн хүүтэй 13 047 124 еврог таван жилийн хугацаатай, 2015 онд жилийн 8.76 хувийн хүүтэй есөн сая ам.долларыг долоон жилийн хугацаатайгаар тус тус “Эрэл” ХХК-ийнхаа нэр дээр зээлжээ. Өдгөө “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай холбогдох 173 888 671 221 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл байна. Зээлийн хугацаа нь хэтрээд 12 жил болж байгаа аж. Тэрээр 2017 оны долдугаар сарын 5-ныг хүртэл 718 856 ам.доллар, 7 565 евро, тухайн үеийн ханшаар нийт 1 253 667 776 төгрөг төлөөд дахиж төлөлт хийгээгүй байна. Өдгөө “Эрэл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Сэргэлэн, өдөр тутмын үйл ажиллагааг Э.Жаргалан удирдаж, бодлогын шийдвэрийг ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат гаргадаг. Төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ухахад, “БҮК-1” үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон ч эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүй учир зогсонги байдалд орсон. ЗГХЭГ-аас 2019 онд ажлын хэсэг гарч ажиллаад “67:33-аар хамтраад явъя” гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй, мөн 2024 онд НЗДТГ-т “90:10-аар хамтаръя” гэдэг санал тавиад хүлээж аваагүй байна. Б.Эрдэнэбат барьцаанд 42.9 тэрбумаар үнэлсэн “БҮК-1” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газар тоног төхөөрөмж зэрэг таван зүйл тавьжээ. Гэвч энэ нь хангалтгүй бөгөөд маапаантай нь илэрчээ. Үйлдвэрийн гаднах түүхий эдийн агуулах, зам талбайн газрууд нь өөр банкны барьцаанд байдаг. “Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулъя” гэсэн хүсэлтийг ШШГЕГ-т тавиад зохион байгуулсан ч хэн ч дуудлага худалдаанд оролцоогүй зэргээр Хөгжлийн банкнаас өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Тус банкнаас 2020 оны аравдугаар сарын 16-нд 154.4 тэрбум, улмаар 2023 оын хоёрлугаар сарын 10, 2023 оны тавдугаар сарын 12, 2023 оны зургадугаар сарын 29 гэж хүү, алдагдал зэргээр нэхэмжлэлийн дүн өссөөр 173.9 тэрбум төгрөгт хүрчээ. Ер нь бол, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын өр төлбөрийн асуудал “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийнхтэй адилхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой гацаа маргаан үүсээд байгаа аж.

Гэтэл тэдний Хөгжлийн банканд учруулсан өр төлбөрийн хохирлыг татвар төлөгчид нуруундаа үүрч байна. Тодруулбал, Хөгжлийн банкны чанаргүй, найдваргүй зээлийн хохирлыг эцсийн дүндээ Монгол Улсын төр буюу татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцаж төлдөг. Учир нь тус банк нь 100 хувь төрийн өмчит банк юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлдэг. Хэрэв зээл авсан хувийн компаниуд мөнгөө төлөхгүй чанаргүй зээл болговол гадаад өрийг Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр, эсвэл Засгийн газар улсын төсвөөс төлж барагдуулдаг. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгөөр төлдөг. Тиймээс Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа гэсэн үг. Гэтэл тэд энэ бүхнийг үл тоохын зэрэгцээ, хуулийг ч дэвсэлж байгаа нь хэн нэгэн, эсвэл ямар нэг “далдын хүч”-д найдаад явна уу гэлтэй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
ХУРААХ
Согтуугаар тээврийн хэрэгсэл...
Б.Эрдэнэсүх эхнэр болон...

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

ГАРЬД 2026-09-22

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

18 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

18 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

18 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

18 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

19 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

19 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

19 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

19 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах