• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнийг солих уу, Л.Оюун-Эрдэнэ сонгох уу?!

Хагас сарын өмнө, 2022 оны наймдугаар сарын 15-нд Цэц их суудлаараа хуралдсан. Тэр хуралдаанаас 2019 оны өвөл Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлтөөр оруулсан “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хашиж болно” гэсэн “өгүүлбэр”-ийг хүчингүй болгосон. Цэцийн гишүүд дээрх заалт нь Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзжээ. Маш товчоор хэлэхэд, Үндсэн хууль анх 1992 оны нэгдүгээр сард батлагдахад “давхар дээл”-ийн талаарх агуулга ямар байсан, тэр хэвэнд нь буцааж шийдсэн. Мөн цаашид Үндсэн хуульд 2019 оных шиг ийм агуулга нэмэлт өөрчлөлт хэлбэрээр орох боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Цэц 1992 онд “... “Давхар дээл” болно”, 1996 онд “...Болохгүй”, 2000 онд “...Болно” гэсэн шийдвэрүүдийг гаргаж байсан. Харин энэ удаагийн Их суудлын хуралдааны шийдвэр нь“давхар дээл”-ийн асуудалд цэг хатгав. 

Ер нь ч 1991 оны өвөл Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед тухайн үеийн депутатууд “давхар дээл”-ийг тэр болгон яриагүй байдаг. Дараа нь Цэц шийдэж байжээ. Харин Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр “...Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох уу, УИХ томилох уу”, “...Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үү, УИХ-ын даргатай юу”, “...Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын нөлөө ямар байх вэ”, “...УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа тайлагнаж, хариуцлага хүлээх үү, эсвэл сайд бүр үү” гэх зэргийг түлхүү ярьж, эцэст нь өнөөгийн хувилбараар шийдэж байжээ. 

Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд хүлээж авсан. Тэгээд Үндсэн хуулиас нэмэлт өөрчлөлтийг татаж баталсан. Тэгвэл түүнд нийцүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөөдрөөс ярьж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Цэц “давхар дээл”-ийг зөвшөөрсөнөөр одоогийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох үүд нээгдчихэж байгаа юм. Зарим хувилбарыг аль хэдийнэ яриад эхэлсэн. Уг нь Цэцийн шийдвэрийн агуулга нь Засгийн газрыг заавал “хөдөлгөх” ёстой гэсэн үг биш. Одоогийнхоороо явж байхад хуульд харшлахгүй. Гэвч ямар нэг байдлаар хөдөлгөөн орох нь тодорхой болоод байна. Ямар өөрчлөлт яаж орох вэ гэдэг нь өнөөдрөөс ил болно. Ямартай ч хамгийн түрүүнд Ерөнхий сайдыг огцруулах хувилбар яригдах боломжтой. Хуулиараа Засгийн газар хөдлөх эсэх нь Ерөнхий сайдаас шууд хамааралтай юм. Ерөнхий сайдыг огцруулахад Засгийн газар унана. Хуульд Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 19-өөс дээш гишүүн гаргах боломжтой гээд заачихсан. Тэр утгаараа Цэцийн энэ өөрчлөлт хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэх талтай юм. Үүнийг ч улс төрийн хүрээнийнхэн мэдэж буй аж. Мэдээд ярьж хэлэлцэж байжээ. Тухайлбал, Цэцийн шийдвэр гарахын өмнө нэгэн экс Ерөнхийлөгч Тамгын дарга асантайгаа уулзаж “...Цэц “давхар дээл”-ийг шийдчихвэл Л.Оюун-Эрдэнэ унана.

Дөрвөн сайдаар хязгаарласан болохоор нөгөөдүүл нь яаж ч чадахгүй яваад байсан юм” гэж ярьсан байдаг. “...Намынхаа гишүүдийн сайд болох амбийцыг Л.Оюун-Эрдэнэ хангаж чадахгүй. Тиймээс зөрчил үүснэ” гэсэн гэдэг. Угаасаа АН-ын арваад гишүүн дээр МАН-ын арваад гишүүн нийлэхэд Л.Оюун-Эрдэнэ “ойчих” уу, үгүй юу гэдгийг ярих нээлттэй болох юм. 

Харин дээрх хувилбар хэрэгжиж Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах асуудал яригдахгүй бол тэрбээр шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ сонгож танилцуулах эрхээ эдэлнэ. Бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэх магадлалтай. Энэ нь УИХ-д суудалтай АН, ХҮН засагт орох эсэхээс хамаарна. Мэдээж хэрэг Ерөнхий сайд урьж, нөгөөдүүл нь зөвшөөрвөл шүү дээ. “:..Тийм санал ирвэл ХҮН орохгүй” гэж Т.Доржханд мэдэгдсэн. Харин АН-ынхан урилгаа аваагүй ч суудлаа хувааж хэрэлдээд хэд хонож байгаа аж. Уг нь АН-ынхан ойрын үед эвлэж чадвал 2024 оны сонгуульд амжилт гаргах боломж бий. Тэр утгаараа АН-ынхан засагт орно гэдэг бол нэг талаар “...Үхрийн сүүлэн дээр хутга” гэсэнтэй ижил. Нөгөө талаас, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгыг “...АН-д урхи тавьж байна” гээд ойлгочиход болно. Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын дарга учраас ийм улс төр хийхийг үгүйсгэхгүй. АН орвол засаг занхар бүтэцтэй болно. Тэргүүн Шадар сайд, Шадар сайд... гээд явж өгнө. Гэхдээ энэ хувилбар МАН-ын гишүүдэд таалагдахгүй л болов уу. Сайдын суудал хэдхэн санаатай гишүүн олон байгаа шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд бусад намд санал тавилгүйгээр дангаараа бүрдүүлж, засгаа өөрчлөх хамгийн магадлалтай. Тэгэх бол ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх вэ гэдгийг улс төрийн хүрээнд анхаарч байна. Бүтэц бол зохих хэмжээнд өөрчлөгдөж таарна. Наад зах нь, нэлээд дээхнээс яригдаад байгаа Хот хариуцсан сайдтай болж таарна. Түгжрэлээс эхлээд улсын хэмжээнийх болчихсон хотын асуудлууд бий. Тэр сайдаа ямар эрх хэмжээтэй, хаанаас “олж” томилох вэ гэдэг харин сонин. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд шинэ сэргэлтийн төслүүдээ хэрэгжүүлэхэд гол анхаарлаа тавьдаг. Тиймээс Засгийн газрын бүтцийн өөрчлөлт үүнд чиглэх болов уу.  Өөрөөр хэлбэл, том төслүүдийн хэрэгжилтийн явцад дутагдаад байгаа “хэрэгжүүлэгчид”-ийг шинээр гаргаж ирэх магадлалтай. Сая харсан даа, бид. Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх гэж айхавтар зүтгэж байна. Ван И-гийн айлчлалын өмнө газар дээр нь очиж ажилласан. Нутгийн иргэдтэй тохирсон. Ирээд төсөл гацаасан хэргээр зарим албан тушаалтныг шүүхэд өгсөн. Арваад хоногийн өмнө Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг чөлөөлсөн. Б. Дүгэржав бас л  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг гацаасан гэх “хэрэг”-тэй. Оронд нь зөвлөх Э.Болормаагаа илгээсэн. Ховдын ИТХ өнөөдрөөс хуралдаж шийднэ. Тэгэхээр одоо тус цахилгаан станцыг барих ажлыг гардаж хийх Эрчим хүчний сайдад чансаатай  хүн хэрэг болно.

Энэ албан тушаалд хамгийн боломжтой гэж үзсэн хүнээ Л.Оюун-Эрдэнэ гаргаж ирнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, хилийн боомтуудад Л.Оюун-Эрдэнэ ихээхэн анхаардаг. Энэ асуудлыг Боомтуудын зөвлөлд даатгаад явах уу, Засгийн газрын гишүүний хэмжээнд аваачаад хариуцлагатай хүн томилох уу гэдгээ бүтцээрээ дамжуулж шийдэж мэднэ. 

Түүнчлэн Дарханы зам гэж нэг баларсан төсөл бий. Тэрийг дуусгаж, бас ид явж эхлээд явж байгаа төмөр замуудын бүтээн байгуулалтыг хариуцчих чадалтай, даацтай Зам тээврийн сайд хэрэгтэй. Түүнээс гадна яамгүй салбарууд ганц нэг байж л байна. Тэртэй тэргүй сайдын “боловсон хүчин”-ий нөөц арвинтай учраас ийм яамнуудын асуудлыг төсөв зардал нэмэхгүйгээр шийдчихэж мэдэх л юм. Ерөнхийдөө, бүтэц ярих бол эдгээр асуудал дээр илүү анхаарч шийдэхээр харагдаад байгаа юм. Харин сайд нарын тухайд маш олон хувилбараар, хоёроос дээш сонгогдсон бараг бүх гишүүн яригдаж байна. Гэхдээ сайд нарыг сонгох танилцуулах хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Тэгээд ч УИХ бүтцийг нь яаж баталсаны дараа хэн хэн гэдэг хэдэн сайд байх вэ гэдэг тодорхой болж таарна. Юутай ч яг одоо “...Л.Оюун-Эрдэнэ өөрөө ойчих уу, шинэ сайд нараа сонгох уу” гэдэг асуултын хариулт тодорхойгүй байна. 

Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг солих уу, эсвэл Л.Оюун-Эрдэнэ сонгох уу гэдэг өнөөдөр тодорхой болно.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайд болоход “...Засгийн газар нь гуравхан сарын настай” гэцгээж байсан. Гэвч жил хагас болчихлоо. Хэрвээ өөрийг нь өргөн барьчихгүй бол Цэцийн шийдвэрийн дараах шинэ бүтэц, бүрэлдэхүүн, түүнээс улбаалах бүх үйл ажиллагаандаа “тэнцвэр олох” нь юу юунаас илүү чухал юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 165 (6897)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •ММ-ын тодруулга
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Хөгжлийн банкны хэргийн...
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн...

Л.Оюун-Эрдэнийг солих уу, Л.Оюун-Эрдэнэ сонгох уу?!

ДАМДИН-ОЧИР 2022-08-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

4 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

4 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

4 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

4 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

4 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах