• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэнийг “дагасан” санхүүжилт ба сумын эмнэлгүүдэд үүссэн асуудал

Дорнод аймгийн Чулуунхороот сум Улаанбаатар хотоос 900 орчим километрийн зайтай. Харин аймгийн төв буюу Чойбалсан хотоос 240 километрийн алсад оршино. 2000 хүрэхгүй хүн амтай алслагдмал энэ сумын иргэдийн эрүүл мэндийн манаанд  стандартаараа гурван их эмч, найман сувилагч зогсох ёстой. Гэтэл цалин хангалтгүй, санхүүжилт дутмаг, амьдрах таатай орчин байхгүй гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас шинэ, залуу эмч нар тус сумаас “зугтдаг”.

Тиймээс өнөөдрийн байдлаар Чулуунхороот сумын эмнэлэгт нэг их эмч, нэг сувилагч, гурван багийн эмч ажиллаж байна. Хүний нөөц нь ийм цомхон учир цөөн хэдэн эмч нь хэд хэдэн хүний үүргийг давхар гүйцэтгэж, өндөр ачаалалтай ажиллана. Гэсэн атлаа ур чадварын нэмэгдэл авдаггүй. 900 мянга ч хүрэхгүй цалин нь цагтаа буухгүй. Энэ бол дан ганц Чулуунхороот суманд тулгарсан асуудал биш.

Монгол Улсын 21 аймгийн 330 сумын эмнэлгүүд ийм л байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж явааг салбарынхан нь сайн мэднэ. Үүнд анхаарч, өөрчлөлт хийхээр зүтгэсэн Засгийн газар ч байсангүй.

Салбартаа хайртайдаа, төрөлх нутгийнхаа эрүүл мэндийн төлөө гэсэн чин сэтгэлтэйдээ сумын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд тасралтгүйгээр ажиллаж ирсэн. Гэхдээ цаашид хэр удаан ийм байдалд тэсэх вэ. Одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүд халаагаа өгөхөд дараагийн эмч, сувилагчид нь хаана байгаа вэ. Цагтаа буудаггүй цалин, тохижилт муутай эмнэлэг, амьжиргаандаа хүрдэггүй цалинг зорьж ирэх залуу мэргэжилтэн хэр олон бэ.

Ингээд бодоод үзэхээр эерэг төсөөлөл буухгүй нь хэн хүнд ойлгомжтой. Тэгвэл энэ асуудлыг саяхан шинээр ажлаа хүлээж авсан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ямартай ч анзаарч “Эмчээ сонсоё” цуврал уулзалтуудыг зохиож, эрүүл мэндийн салбарын “тогоо”-нд яг ямар асуудал тулгарч байгааг сонсож яваа юм байна. Ийн бид даваа гарагт болсон тус уулзалтад очиж сумдын эмч нарт тулгарч байгаа асуудал хийгээд түүнийг шийдвэрлэх гарцын талаар тодрууллаа.

“Программын алдаанаас сард 15-16 сая төгрөг хасагддаг”

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ шинэчлэлээс хамгийн их асуудал дагуулж, ялангуяа сумдын эмнэлгүүдийг “дампуурахад” хүргээд байгаа зүйл нь гүйцэтгэлийн санхүүжилт.

Өмнө нь өвчтөний оношоос хамааран зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төрөөс даадаг, зарим тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас хариуцдаг байв. Харин нэмэлт өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бүх тусламж, үйлчилгээнд нэгдсэн хяналт тавьж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Тодруулбал, тухайн эмнэлэг хэр олон иргэнийг эмчилнэ, түүндээ тохирсон санхүүжилт  авна. Ингэхдээ үзүүлсэн үйлчилгээнийх нь төлбөр өндөр байх тусам их санхүүжилт авахаар болж, санхүүжилт иргэнийг “дагадаг” тогтолцоонд хоёр жилийн өмнө шилжсэн билээ. Гэтэл энэ нь хүн ам цөөтэй, өндөр төлбөртэй нарийн оношилгоо, шинжилгээ хийдэггүй сумдын эмнэлэгт томоохон асуудал үүсгээд буй.

Энэ талаар Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвийн багийн бага эмч Г.Болорсайхан “Манай сумын эмнэлэгт залуу их эмч нар ирдэг ч баталгаат орон байр байхгүйгээс 2-3 сар ажиллаад буцчихдаг. Ихдээ нэг жил ажиллана.Тиймээс ажиллах хүч муутай. Нэг  их эмч, нэг сувилагчтай учир бага эмч, лаборантоо ээлжийн сувилагчаар ажиллуулдаг. Гүйцэтгэлийн  санхүүжилтийг нэвтрүүлснээс үүдэн манай эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа доголдсон. Олон хүн эмчилж байж төдий чинээгээр санхүүжилт татна гэдэг цөөн хүн амтай суманд тохирохгүй арга. Программ, байцаагч, эмчийн гэсэн гурван байдлаар санхүүжилт хасагддаг. Программын алдаанаас сард 15-16 сая төгрөг хасагддаг. Хасалтын шалтгааныг мэдэх боломжгүй. ЭМДЕГ-аас асуухаар e-hospital.mn-аас асуу гэдэг. E-hospital хариуцсан хүн нь утсаа авдаггүй. Эдгээр асуудлаас үүдэн цалингаа нэмэх байтугай сар сард нь олгож чаддаггүй. Бид сар дамнаж цалингаа авдаг. Мөн 2022 онд илүү цагийн нэмэгдлээ аваагүй. Энэ он гарснаас хойш ч нэмэгдлээ аваагүй” гэв.

“Манай эмнэлэгт ирж хэвтээрэй” гэж иргэдээ дуудаж, санхүүжилт татдаг

Санхүүжилтээ татаж, эмнэлгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд сумдын эмч нар иргэдээ “урилгаар” эмчилдэг нөхцөл байдал үүсчээ. Энэ талаар  Хэнтий аймгийн сумдын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ж.Бавуудорж “Ажилчиддаа нэмэгдэл урамшуулал олгож, эмнэлгийн тоног төхөөрөмжөө шинэчлэн, эмнэлэгтээ засвар хийх тооцоолол гарган Сангийн яамнаас санхүүжилт авах хүсэлт өгөхөөр хариу ирдэггүй. Тиймээс ЭМДЕГ-аас санхүүжилт татахын тулд хөдөө байгаа хүнийг өөрсдөө дуудаж “манай эмнэлэгт ирж хэвтээрэй” гэж,  араас нь  хөөцөлдөж байж бид эмнэлгийн төсвөө бүрдүүлж, цалингаа олгож байна” гэсэн юм.

Гүйцэтгэлийн санхүүжилтээс үүдэлтэй өвчтөнийхөө араас хөөцөлддөг энэ байдал дан ганц сумдын эмнэлгүүдэд тохиолдоогүйг Ж.Бавуудорж онцолсон юм. Тэрбээр “Оюуны хомсдолтой хүн жилд 1-2 удаа аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлдэг байсан. Гүйцэтгэлийн санхүүжилтээс хойш эдгээр хүмүүсийг сар бүр үзлэгт оруулж хэвтүүлдэг болсон. Ингэж санхүүжилт олохоос өөр арга аймгийн эмнэлэгт байхгүй болсон гэж харж байгаа. Мөн аймгийн эмнэлгүүд өртөг өндөр эмчилгээтэй хүнийг эмчилж их  санхүүжилт авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гаргалгаа нь зөв ч хөрсөн дээрээ буухад алдаа үүсээд байна. Эхлээд ЭМДЕГ нь e-hospital.mn программынхаа хөгжүүлэлт, хурдад анхаарах шаардлагатай. Дараа нь Сангийн яам эмнэлгүүдийн нэхэмжилсэн мөнгийг хурдан хугацаанд шилжүүлэх хэрэгтэй” гэв.

Хэнтий аймгийн сумдын эмнэлгийн асрагчийн сарын цалин 496 мянган төгрөг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  550 мянган төгрөг болсон. Бодит байдал дээр хууль, журмын хэрэгжилт ийм зөрүүтэй байна.

Тиймээс бид Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг асууж тодруулсан юм. Хамгийн эхэнд гүйцэтгэх санхүүжилтийн алдааг хэрхэн засах талаар тэрбээр “Гүйцэтгэлийн санхүүжилтийн арга руу шилжээд хоёр жил боллоо. Энэ хугацаанд өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээ, мэс заслын тоо нэмэгдсэн. Мөн хүн ам цөөн сумдын эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хэцүү болсон. Учир нь сумын эмнэлгүүд төсвийнхөө 15 хувийг даатгалын сангаас үлдсэнг нь төсвөөс авдаг. Гэтэл даатгалын сангаас тусламж үйлчилгээ авах тохиолдол сумдад бага. Тиймээс гүйцэтгэлийн санхүүжилтэд тохируулга хийж өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүслээ. Ингэхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстой” гэж ярилаа.

Эрүүл мэндийн яамнаас энэ оныг хууль эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлахаар болжээ. Энэ талаар сайд С.Чинзориг “Хөдөө орон нутагт эмч нарыг татахын тулд нийгмийн хангамж, тав тух, ажлын орчинг нь сайжруулахад анхаарч ажиллахаар зорьж байна. Хуулийн дагуу эмч нарт ур чадварын нэмэгдэл олгох ёстой. Гэвч бодит байдал дээр хэрэгждэггүй. Үүнээс үүдэн цалин хангалттай хэмжээнд байж чаддаггүй.Тиймээс цалинг нь нэмэгдүүлж, хөдөлмөрийн орчинг нь сайжруулахаар ХНХЯ-тай хамтарсан Ажлын хэсэг ажиллаж байна.Үүний дараа эмч нарын цалингийн хэмжээг шинэчлэх саналыг Засгийн газарт оруулна.Нэмэгдэл өгөх журмыг нь сайжруулахад анхаарна.Өвдсөний дараа биш өмнө нь урьдчилан сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн боловсролд онцгойлон анхаарах нь чухал. Тиймээс эрт үед нь оношилж, эмчилдэг болох нийгмийн эрүүл мэндийн анхдагч хуультай болохоор зорьж байна.Иргэдээс үйлчилгээтэй холбоотой гомдол их ирдэг учир эрүүл мэндийн салбарын үйлчилгээний стандартыг шинээр боловсруулахаар ажиллаж байна” гэсэн юм.

Манай улс нийгмийн эрүүл мэнд болоод анхан шатны тусламж үйлчилгээнд нийт санхүүжилтийн 19 хувийг зарцуулж байна. Харин олон улсад энэ тоо 50-60 хувь байдаг аж. Ер нь сумдын эмнэлгүүд рүү чиглэсэн шинэчлэл, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг бид энэ сурвалжлагаар харуулахыг зорилоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Гадаад харилцаа
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
ХУРААХ
Шведийн хаант улсын Элчин сайд...
Уяаны улс төр "уяа"-тай хэвээрээ...

Иргэнийг “дагасан” санхүүжилт ба сумын эмнэлгүүдэд үүссэн асуудал

ДОЛЖИНЖАВ 2023-03-28

ФОТО:

Сэдвүүд : #ММ-ын тодруулга   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

1 цагийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

1 цагийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2 цагийн өмнө өмнө

Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2 цагийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 цагийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

2 цагийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

19 цагийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

19 цагийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

19 цагийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

1 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах