• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Зоригт: Тавантолгой 19 тэрбум долларын татвар төлж, 16 тэрбум долларын ашиг хуваарилна

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

Түрүүч нь 

Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна

Х.Баттулга: Урагшаа нарийн царигтай юм уу, хил сэтлээд төмөр зам тавьчих юм бол өнөөдрийн яриад байгаа юм Монголд шингэхгүй

Ерөнхий сайд Сү.Батболд: Энд төрийн мэдлийн Тавантолгойн тухай ярьж байна, тэнд байгаа компаниудын асуудал тусдаа

Х.Баттулга: Солонгосуудтай, германуудтай “Коксын үйлдвэр барьчих, 30  жил түүхий эд нийлүүлэх Засгийн газрын баталгаа гаргая” гэж ярьж байна

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Нэгдүгээрт нь, Тавантолгойн орд “Энержи  Ресурс” гэдэг компанийн мэдэлд байж байгаад тэр компани 96 хувийг нь төрд өгөөд, дөрвөн хувийг нь өөрсдөө авч үлдсэн. Ингэж хоёр хуваагдсан байна. Хажууд нь бас жижиг  “Тавантолгой” мэтийн уурхай байна. Энэ хэвээр байх юм уу. Ер нь хуваагдсан хэсгүүдийг яаж ашиглах ёстой юм бэ. Тэр Тавантолгойн нэг хэсгийг төрд авах ёстой юм биш үү.

Хоёрдугаарт нь, Тавантолгойн ордоос  иргэдэд эзэмшүүлж байгаа хувьцааны үнэ цэн ямар байх вэ.  Цаашид энэ хувьцааг үр хүүхдүүддээ өвлүүлэх боломжтой юу. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ ямар байна вэ.  Тавантолгойн ордоос Монголын талд орох орлого, хүртэх үр ашиг ямар хэмжээтэй байна вэ. Дараагийн асуудал, Тогтоолын төслийн 2-ын “б”-д заасан  барьж байгуулах үйлдвэр, дэд бүтцийн барилга байгууламж гэж чухам юуг хэлээд байна вэ. Энэ төслийн хүрээнд хэдий хэмжээний ажлын байр гарах вэ. Тогтоолын төсөлд ажлын байр нэмэгдэнэ гэж заасан байна. Засгийн газраас энэ төслийн хүрээнд хэдий хэмжээний ажлын байр нэмэгдэнэ гэж тооцсон бэ. Хөрөнгө оруулагч хоёрдугаар талбайд оруулах 5-7 консерциумыг бий болгоно гэсэн байна. Энэ олон улсын консерциум байгуулах нь төвөгтэй, бэрхшээл учрах юм биш үү. Олон улсын компаниудыг хооронд нь уялдуулж, үндсэндээ хэл ам болно гэдэг тийм амар ажил биш шүү дээ, энэ талаар урьдчилж ярьсан яриа хэлэлцээр хэр байдаг вэ. Дараагийн асуудал, энэ хөрөнгө оруулалтын гэрээ гуравдугаар улиралд багтааж, шийднэ гэсэн байна. Одоо гурван сарын дараа гэсэн үг. Тийм том гэрээг гурван сард багтана гэж бодож байна уу. Боломж хэр байна вэ. Урьдчилж ярьсан, хэлсэн юм байна уу. Цоо шинээр эхлэх гэж байна уу?

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-2007 онд “Энержи Ресурс” гэдэг компанийн мэдэлд байсан энэ Тавантолгой орд газрын 70 мянган га хэсгийг хэсгийг төрийн мэдэлд авах яриа хэлэлцээр явагдаад  96 хувийг төрийн мэдэлд авсан. Тэр утгаараа “Стратегийн ач холбогдолтой орд газрын 50 хүртэл хувь нь төрийн мэдэлд байна” гэсэн үзэл баримтлал яг энэ “Энержи Ресурс”-ийн талбай дээр бүрэн хэрэгжсэн.       Үлдсэн талбайнууд, тухайлбал “Тавантолгой” ХК гэсэн энэ компаниудын асуудлыг дахиж нухацтай судлах нь зүйтэй. Үүнийг бид судлаад, яриа хэлэлцээр эхлүүлэх шаардлагатай бол эхлүүлээд төрийн мэдэлд авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Хөрөнгө оруулалтын хэмжээний хувьд  энэ төслийн эхний хөрөнгө оруулалтын хэмжээ 30 сая тонны олборлолт явагдах юм бол  уул уурхайн төсөл дээрээ цахилгаан, төмөр зам нь оролгүйгээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орно. Дээрээс нь төмөр зам, цахилгаан станц, бусад дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Ер нь энэ томоохон хөрөнгө оруулалт нь нэмэгдээд, жишээлбэл нүүрс шингэрүүлэх үйлдвэр, бусад энэ томоохон хөрөнгө оруулалтууд нэмэгдэх юм бол зургаа хүртэлх тэрбумын хөрөнгө оруулалт энэ бүс нутагт, яг энэ төсөлтэй холбогдолтойгоор орох юм. Нийт улсын төсөвт ЗО жилийн хугацаанд орох татвар, төлбөр хураамж нь 19 орчим тэрбум доллар байна. Засгийн газар болон хөрөнгө оруулагчид хуваарилагдах ногдол ашиг 16 орчим тэрбум доллар байх юм. Ажлын байрны хувьд бол яг Тавантолгой төсөл дээрээ нийтдээ 3000 орчим ажлын байр бий болоод, цахилгаан станц, бусад төслүүд дээр төдий хэмжээний ажлын байр шинээр бий болно.

УИХ-ын гишүүн Д.Одхүү:

-Гишүүдэд тараасан Хөрөнгө оруулалтын гэрээ, Нүүрс олборлолтын гэрээ болон бусад Сонгон шалгаруулалтын журам гэсэн УИХ-ын тогтоолоор сайшаалгах юм уу, дэмжүүлэх ч юм уу,батлуулах ч юм уу, ямар хэлбэртэй байдаг юм бэ. Ерөнхий сайдаас зарчмын юм асуух гэсэн юм. Эдийн засгийн бүсийн хөгжлөө цогцолбороор нь шийдэх энэ асуудал орж байна гэж би ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр энэ цогцолбор эдийн засгийн бүсийн тухай Засгийн газарт тодорхой барьж байгаа зарчмын, концепцийн саналыг  өмнө нь би өөрт чинь танилцуулж байсан.  Энэ тал дээр Засгийн газар ямар байр суурьтай байна вэ. Хоёрдугаарт нь, энэ бол зөвхөн Тавантолгойн асуудал биш л дээ. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудал. Үүнийгээ дагаад дэд бүтцийн асуудлын тухай хүмүүс ярьж байна. Дэд бүтцийг би зөвхөн төмөр зам гэж ойлгохгүй байгаа шүү дээ, Ерөнхий сайд аа. Гэтэл та бүхний өргөн барьсан төсөл дээр  тэр төмөр замын асуудал болон эрчим хүчний асуудлыг Тавантолгойн асуудалтай холбож санхүүжүүлэх замаар явна гэсэн байр суурьтай байна уу?

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-Тогтоолыг арай тодорхой болгох үүднээс таны сая ярьсан зүйлийг тусгах нь зүйтэй.  Хоёрт, төмөр замын сонгон шалгаруулах баримт бичигт цахилгаан станцыг оруулсан. Хэрэв Засгийн газрын зүгээс энэ хүмүүсийг хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзвэл гэж байгаа. Тэгэхдээ нөгөө талаасаа бид нар цахилгаан станцын талаар урьдчилсан судалгаануудыг хийсэн. 450 мгв-тын цахилгаан станц бол яг тэр Өмнийн говийн бүсийн нутагт  эдийн засгийн үр ашгийн хувьд бас тийм амаргүй төсөл. Нэлээн хүчин чармайлт гаргаж байж, хөрөнгө оруулагчтай ярьж байж, хүн оруулж ирэх магадлалтай. Тийм учраас  Тавантолгой, Оюу толгойн төсөл дээр ажиллаж байгаа компани нь зайлшгүй тодорхой хэсэг дээр нь эрсдлийг нь хуваалцах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас ийм шалгуур тавьсан юм. Төмөр замын хувьд өөр байх үндэслэлтэй. Цахилгаан станцын хувьд эрсдэл ихтэй, өндөр төсөл байхыг үгүйсгэхгүй байгаа юм.

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Гарч байгаа шийдвэр маань тодорхой байх ёстой гэдэг дээр УИХ-аас гарах шийдвэр, Засгийн газраас боловсруулж байгаа асуудал дээр тодотгол хийх зүйлийг бид анхааръя. Ер нь Тавантолгой бол чухал орд. Гэхдээ бид энэ эрдэс баялгийн боломж, байгалийн түүхий эдийн  асар их боломж, энэ бүх давуу талаа Монгол Улсаа шинэ үзэл баримтлалаар, ялангуяа бүсчилсэн хөгжлийн, үүндээ зохицсон, бүтэц, төрийн үйлчилгээ, хөгжлийн бодлогоо хамтад нь эргэж харах, баяжуулах, өөрчлөх ийм боломж, ийм завшааныг олгож байгаа гэдэг дээр би түрүүн саналаа хэлсэн байгаа. Д.Одхүү гишүүний дэвшүүлж, Засгийн газрын гишүүд, мөн Ерөнхий сайдын хувьд надад танилцуулж байсан үндэсний хөгжил, бүсчилсэн хөгжлийн зарим нэг санал, санаачлагууд бол зөв зүйтэй байсан. Засгийн газар өргөжүүлж, бүхэлдээ төрийн мөн хөгжлийн бүсчилсэн хөгжил дотроо энэ бодлогыг боловсруулах ажилдаа нэлээд гүнзгий тусгаж байгаа.

УИХ-ын гишүүн З.Энхболд:

-Тавантолгой гэдэг орд төрийн өмч юм уу, ард түмний өмч юм уу.Хүний хөгжлийн сангийн хуулийг харахаар ард түмний өмч байгаа юм. Ард түмний өмчийг  Засгийн газар нь хоёр хуваана. УИХ нь тэрийг хоёр хуваахыг дэмжээд яриад сууж байгаа бол Хүний хөгжлийн хуулийг зөрчөөд эхэлж байгаа юм. Энэ 10, 11 дүгээр зүйлд заасан компаниа компани шиг болгоод, 2. 7 сая хүндээ худалдаж болдоггүй, арилжиж болдоггүй, бэлэглэж болдоггүй, барьцаалж болдоггүй, өв залгамжлуулж болдоггүй хувьцаагаа бичиж өгөөд, тэгээд тэр ТУЗ нь Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах ТЭЗҮ-ээ бариад, ЗО жилийнхээ гэрээг хийхээр. Хөрөнгө оруулалтын хэмжээ бол ЗОО саяас дээш байгаа шүү дээ. Тэгээд орж ирээд энд Тогтвортой байдлынхаа гэрээнийхээ тухай ярьж байх ёстой л доо. Гэтэл Засгийн газар, Тавантолгой ордыг төрийн өмч гэж үзээд  хоёр хуваагаад нэгийг нь гадаадын компанид өгөх тухай яриа оруулж ирж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна гэж би харж байгаа юм. УИХ Тавантолгойн асуудлыг хэлэлцэхдээ Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг харгалзаж үзэж, Засгийн газар руу Тавантолгой ордыг хуваахгүйгээр ашиглах ийм зүйлийг хийх ёстой. Монголын ард түмэнд үнэгүй очдог хувьцаа бол Тавантолгойн ордын эзэн, Оюу толгой ордын 34 хувийн эзэн, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн эзэн энэ толгой компанийн хувьцааг үнэ төлбөргүй өгөх ёстой. Үүний дор байдаг Тавантолгойн лицензийг тусгаарлаж, Тавантолгой гэдэг нэртэй хувьцаат компани байгуулах юм бол түүний хувьцааг хүмүүсүүд мөнгөөрөө авах ёстой. Өнөөдөр Монгол 999 мөнгө гаргаад, хувьцаат компани байгуулж байгаатай адилхан, энэ компани нээлттэй хувьцаат компани болоод мөнгөөрөө бодитойгоор ажил хийдэг ийм л схемээр явах ёстой. Тавантолгойг яахав гэж Засгийн газрыг дөрвөн жил толгойгоо гашилгаж байх хооронд манай улсын нутаг дэвсгэр дээр байгаа хамгийн хойд тал нь Зэлтэрийн Улаан овоо,  хамгийн баруун тал нь Хөшөөт,  Тавантолгойн яг хажууд байгаа “Энержи Ресурс”, энэ гурван компани адилхан шийдвэр гаргаж байгаа. “Лейтин Ази” гэдэг компаниар та нар ухаад өг, тэгээд хөлсийг чинь тохироод явъя. Би бол лицензийн эзэн, би бол эксковатор авахгүй, машин авахгүй гэж.  Гурвуулаа машинаар зөөхөөр ийм шийдвэр гаргаж байна л даа. Замаа эрээд. Яагаад энэ ард түмний “Эрдэнэс Монгол” гэдэг компани ийм шийдвэр гаргаад ажлаа эхэлж болохгүй байгаа юм бэ. Энэ жил нэг сая тонн нүүрс олборлож,  12 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах үүрэгтэй компани шүү дээ. Өнөөдрийн байдлаар ажлын түвшин хаана байна вэ. Хоёрдугаарт “Эрдэнэс Монгол” компанийн захирлаас асууж байна. Эхний асуултыг Ерөнхий сайдаас асууж байгаа. Хүний хөгжлийн сангийн 10,11 дүгээр зүйл яагаад хэрэгжихгүй байна вэ. Хэрвээ энэ хэрэгжих юм бол Засгийн газрын оруулж ирж байгаа санал бол хүчингүй болно шүү дээ?

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт: 

-Хүний хөгжлийн сангийн хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Яг  л энэ үзэл баримтлалын дагуу би Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу  бид нар оруулж ирж байгаа.  Төрийн өмчит хуулийн этгээд. Төрийн өмчит гэдэг нь та Төрийн өмчийн хорооны дарга хийж байсан хүний хувьд мэдэж байгаа. Энэ дотор бусад аж ахуйн нэгжүүд, иргэд тодорхой хэмжээний хувьцаа эзэмшиж болно гэсэн үг. Тэр 10 дугаар зүйлийн дагуу иргэд энэ компани давуу эрхтэй хувьцааг 8.4-ийн дагуу давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмших эрхийг яг энэ тогтоолд зааж оруулсан байгаа. Яг л энэ зарчмаар оруулж ирж байгаа. Энэ төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлэхдээ тодорхой хэсэг дээр нь олборлох, борлуулах үйл ажиллагаагаа хөрөнгө  оруулагчтай хамтарч явуулъя гэдэг энэ бололцоог бид нар нэг хувилбар болгож оруулж ирж байгаа. Энэ бол ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Яг л энэ Хүний хөгжлийн сангийн дагуу үзэл баримтлалынх нь дагуу, үг үсгийнх нь дагуу оруулж ирж байгаа ийм үзэл баримтлал гэдгийг хэлэх гэсэн юм. ТУЗ-ийн хувьд Засгийн газраас өгсөн эрхийн дагуу ТӨХ томилсон. ТӨХ Засгийн газраас өгсөн эрхийн дагуу томилсон байгаа. Тэр компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Засгийн газар өөрийнхөө эрхийг шилжүүлэх бүрэн эрхтэй. Энэ компанийн үйл ажиллагааны хувьд бол Ашигт малтмалын хуулийн дагуу стратегийн ач холбогдолтой орд газрын төрийн мэдлийн хувь эзэмшлийг УИХ тогтооно гэсний дагуу өнөөдөр энэ асуудлыг оруулж ирж байгаа юм. Маш олон санал гаргасан. УИХ-аас асуудлыг оруулж ирж байж, шийдүүлж бай гэдэг энэ удирдамжийг 2008 оны арванхоёрдугаар сард өгсөн. Тэр удирдамжийн дагуу бид нар энэ үзэл баримтлалыг оруулж ирж байна. Одоо энэ тогтоол батлагдмагц, энэ оны эцэс гэхэд “Эрдэнэс Монгол” олборлолтынхоо үйл ажиллагааг хариуцаж байгаа талбай дээрээ өргөн хүрээтэйгээр явуулна. “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны хувьд УИХ-аас төрийн өмчийн хувьцааны хэмжээг тогтоохоос наана аль нэг этгээдтэй хамтраад, аль нэг этгээдтэй гэрээ хийгээд явах бололцоо байхгүй. Тийм ч учраас энэ үзэл баримтлалыг батлуулсны дараа бүрэн хэмжээгээр нь Тавантолгой дээр “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Ярилцлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
ХУРААХ
Баячуудад ээлтэй Хан-Уулын...
П.Орхон, Э.Дэлгэрмаа,...

Д.Зоригт: Тавантолгой 19 тэрбум долларын татвар төлж, 16 тэрбум долларын ашиг хуваарилна

Kuzmo 2023-09-20

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

21 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

22 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

22 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

22 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

22 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах