• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Даашинзтай улстөрчдийн дэнчин

Өнгөрсөн 30 жилийн тэн хагаст нь эрчүүдээс нэр дэвшүүлэх квот гуйж, хэлэлцэж, шаардаад ч молигодуулж ирсэн өрөвдөлтэй замыг эмэгтэйчүүд туулж ирэв. Үр дүнд нь удирдах ажлыг “эрэгтэй” дүрээр харах хэвшмэл үзэл гүн бат оршсоор байгаа. Тиймдээ ч хүйсийн төлөөлөл, жендэрийн дэвшилд дорвитой ахиц гарахгүй байсаар ардчилсан Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээрээ 193 орноос 134 дугаарт жагсаж байна. Тэгвэл энэ жил, 24 оны сонгуулийн төсөөлөл огт өөрөөр зурагдаж байгаа юм. 

Парламентын босгыг давахдаа нэлээд тэмцэлтэй батлагдсан Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд нэр дэвшүүлэхээс эхлээд бүхий л үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангахаар тусгасан нь бараг л хүний эрхийн “эргэлт” болов. Ингэхдээ Сонгуулийн хуулиар аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувьд хүргэнэ гэсэн үүргийг намуудад хүлээлгэсэн бол Улс төрийн намын хуульд эмэгтэй улстөрч, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн дэвшилтэд заалт орж байгаа. Намууд энэ амлалтаа биелүүлэхгүй бол сонгуулийн байгууллага бүртгэхгүй байх, төрөөс олгодог санхүүжилтийг танах хөшүүргээр баталгаажуулж өгсөн юм. Энэ дэвшлээр намууд эмэгтэйчүүд, жендэрийн мэдрэмжийн эрэлд гарч эхлээд буй. Гэхдээ энэ бол эмэгтэйчүүдийн замыг жаахан засаж чиглүүлж өгсөн нэг л шат. Харин даашинзтай улстөрчдийн хамгийн том даваа бол олон нийтийн хандлага, соёл. Бүр тодорхой хэлбэл, эмэгтэйчүүдээс дабль стандарт шаардсаар ирсэн хэвшмэл ойлголт, дайралт доромжлолыг сөрж зогсох эр зориг, сэтгэл зүйн хат, тууштай байдал энэ цаг үед жинхэнэ эмэгтэйчүүдийн тэвчээрийг шалгаж, сорьж байна. Тэр хэрээр хөрөнгө мөнгөнөөс ч илүү дэнчин бол нэр төр, хувийн амьдралаа эрсдэлд оруулж мэдэхээр нийгмийн дайралт, сошиал сүлжээний нэр нүүрээ нуусан троллууд юм.

Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлох судалгааны дүнгээс харвал  эмэгтэй хүнийг манлайлагч гэдэгт таван хүний нэг нь, эрэгтэй хүний хувьд 10 хүний нэг нь итгэхгүй гэж хариулжээ. Харин удирдах албан тушаал эрхлэх, манлайлагч болох тухайд “эмэгтэй” хүнд үл итгэх хандлага судалгаанд оролцогчдын 20 орчим хувьд нь ажиглагдсан аж. Тухайлбал, 92 хувь нь эрэгтэйг, 81.7 хувь  нь эмэгтэйг манлайлагч гэдэгт итгэж байна. Кейс харвал, нэг байгууллагад зэрэг ажилд орсон эрэгтэй эмэгтэй ажилтнаас таван жилийн дараа хэлтсийн даргаар хэнийг нь ажиллаж чадах вэ гэхэд 92.8 хувь нь эрэгтэй, 83.3 хувь нь эмэгтэй ажилтанд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй ижил төстэй өөр нэг судалгаа харвал нийт парламентч эмэгтэйчүүдийн ажил дээрээ буюу парламентад 80 хувь нь сэтгэл  зүйн хүчирхийлэлд өртсөн, гурван эмэгтэйн нэг нь эдийн засгийн, дөрвөн эмэгтэйн нэг бие махбодын, таван эмэгтэйн нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж УТЭЭХ Дэлхийн нийтийн судалгаанд дурджээ. Мөн Европын парламентуудын  эмэгтэй гишүүд болон мэргэжилтнүүдийн 40 хувь нь бэлгийн дарамт хүчирхийлэлд өртсөн. Энэ нь улс төрийг орхих шууд шалтгаан болсон гэдэгтэй санал нэгдсэн гэсэн байна. Сонгуулийн үеийн хүчирхийлэлд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд харилцан адилгүй өртдөг буюу 2000 кэйсэд эмэгтэйчүүд сэтгэл зүйн хүчирхийлэлд эрэгтэйчүүдээс хоёр дахин  илүү өртсөн гэсэн судалгаа олон улсад бий.  

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс Монголын улс төр дэх ялгаварлал, хүчирхийллийг тандах судалгааг 220 гаруй эмэгтэйн дунд явуулахад улс төр дэх эмэгтэйчүүдийн  эсрэг хүчирхийлэл  цахим болон  бодит харилцаанд төрөл бүрийн хэлбэрээр үйлдэгддэг. Энэ нь эмэгтэйчүүдийн оролцоонд нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хаана илүү тохиолддог вэ гэхэд хамгийн их буюу 38 хувь нь интернэт орчинд, 22 хувь нь намын дотоод үйл ажиллагаа дээр, 14 хувь нь олон нийтийн арга хэмжээ,16 хувь нь тэмдэглэлт баяр зэрэг чөлөөт үйл ажиллагаа, 11 хувь нь бусад гэжээ. Энэ байдал улс төрд идэвхтэй оролцоход хэр нөлөөлдөг вэ гэхэд 58 хувь нь шантарч зайлсхийдэг гэсэн бол 41 хувь нь нөлөөлдөг, хоёрхон хувь нь огт үгүй гэж хариулжээ. 

Нийгмийн сүлжээний жендэрийн мониторинг-судалгаагаар цахим мэдээллийн хуудаснуудын нэг жилийн мэдээлэл буюу хайлтын үр дүнд илэрсэн 1062 пост, 42,534 сэтгэгдэлд анализ хийжээ. Агуулгаар нь авч үзвэл эрэгтэй, эмэгтэй аль алиныг нь нас, гадаад үзэмж, хэл яриа, нүүр царайны гоо үзэмж, шашин, үндэс угсаа, гэр бүлийн байдал зэргээр нь доромжилж байна. Эрэгтэйчүүдийг хүүхэн шиг шалчигнасан, айлын авгай нарын сэдэв ярилаа гэх хандлагатай. Харин эмэгтэйчүүдийг эх хүн байж, жижиг сэдэв ярьдаг, тулга тойрсон юм сэтгэлээ гэх хандлага түлхүү байжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг хувцаслалт, ярианы өнгөөр нь шүүмжлэн үзэн ядах үг хэллэг хэрэглэх болон хэн нэгэн эрэгтэй хүнтэй нэр холбох агуулгаар хэлдэг гэжээ. Мэдээний хуудаснууд эмэгтэй улстөрчдийн царай, нүүрний хувирал хэвийн биш гарсан зураг сонгож нийтлэх нь түлхүү байдаг тухай ганцаарчилсан ярилцлагад хамрагдсан хүмүүс хэлсэн байна. Ялангуяа нүдээ аньсан зураг, хувцаслалт дээр биед өө гарсан хэсгийг тодотгосон гэх мэтээр эмэгтэйчүүдэд ээлгүй ханддаг байна. Энэ бүхний эцэст хүйсийн ялгаатай төлөөлөл салаа замын уулзварт ирдэг. Өөрөөр хэлбэл, цааш алхах уу, буцах уу гэсэн шийдвэр гаргадаг. Сонирхолтой нь дайралт, доромжлолын дараа эрчүүд хэдийгээр гэр бүл, эргэн тойрныхонд нь стресстэй байдаг ч үүнийг хэвийн үзэгдэл гэж үздэг, тоохгүй байх хандлагатай. Гэтэл эмэгтэйчүүд сэтгэл санаагаар унах, сонгосон карьераасаа татгалзах эргэлзэх, гэр бүлийн зүгээс тухайн ажлаа болихыг хүсэх зэрэг сөрөг үр дагаврууд илэрдэг. Улс төрд орсон л бол гутаан доромжлолыг туулах нь байх ёстой үзэгдэл гэсэн хандлага нийгэм, олон нийт болон намын зүгээс ирдэг гэжээ. Ингэхдээ эмэгтэйчүүд хувийн амьдрал, үзэл бодлоо сошиалд нийтлэхгүй байх арга хэмжээ авдаг гэсэн бол цөөн хэд нь  мэргэжлийн имидж мэйкэр, зурагчин хөлсөлдөг гэжээ. Энэ бүхнээс харахад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очиж 1.5 сая төлөөллийн эрх ашгийг хамгаалах гэрэл гэгээтэй нийгмийг цогцлоохын төлөө нэр хүнд, карьераараа дэнчин тавихаас гадна ойр тойрныхоо хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж  буй юм шүү. Тиймээс таны "хажууд" эмэгтэйчүүд тааралдвал эелдэг хандаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 47 (7291)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Байнгын хороо
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийтлэл
ХУРААХ
Согтуугаар тээврийн хэрэгсэл...
“…С.Зоригийг хөнөөсөн хэргийг...

Даашинзтай улстөрчдийн дэнчин

УЯНГА 2024-03-12

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

19 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

19 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

19 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

19 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

19 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах