• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцаах тохироо хийсэн үү?

Уг нь, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” яахын аргагүй Монгол Улсад стратегийн ач холбогдолтой байгаад байдаг. Гэтэл, улс төрийн нөлөөгөөр харьяалал нь ийш тийшээ болоод, эзэмшил нь наашаа цаашаа хөдлөөд байдаг юм. Сар гаруйн өмнө Монголын улс төрд томоохон “өөрчлөлт” явагдсан. Түүнийг дагаад, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дахиад л өөрчлөгдөхөөр болж буй бололтой.

Улс төрийн хүрээнд ярьж буйгаар, “…“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохироо хийгдсэн” гэх юм. Нэмээд, энэхүү улс төрийн “бор шувуу”-г батлах мэт Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн амралтын өдрүүдээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллахдаа “…Бодлогын уялдаа хангагдаагүй, мэргэжлийн яамны оролцоо хангалтгүй, уялдаа холбоо сул байснаас гангийн төсөл тодорхойгүй байдалд орж, бодлогын алдаа гарсан нь тодорхой болжээ.

Энэ алдааг даруй засч, төслийг эрчимжүүлэх арга хэмжээ авч эхэлнэ. “Эрдэнэс Монгол” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” тус тусдаа өөр өөр төслийн нэгжтэй ажиллаж байна. Энэ нь мэдээллийн зөрүү, зардлын давхардал зэрэг асуудал үүсгэж буй. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нэгдсэн бодлогын удирдамжаар хангаж, зохион байгуулалтыг сайжруулна” гэж мэдэгдээд авлаа. Нэг үгээр, тэрээр “…“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “Кью Эс Си”-гээс төрд шилжүүлсэн нь буруу байсан” гээд хэлчихэв.

Ер нь бол, “…Энэ үйлдвэр төрд байхдаа муу байдаг” гэвэл өрөөсгөл юм. Лав л, Т.Ганболдыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар 2006-2009 онд ажиллахад “…Ашигтай” л гэгддэг байв. Т.Ганболд өөрөө ч энэ талаар хэвлэлд ярьсан. Тэрээр “… Намайг энэ үйлдвэрийг авахад хүчин чадлынхаа дөнгөж 20 гаруй хувийг ашигладаг байсан. Би 88 хувь болгосон. Олон банкинд өртэй, тог, дулаанаа хаалгачихсан байхад нь татварын хуримтлагдсан 20 гаруй тэрбумтай нь хамт дарсан. Тэгээд, үйлдвэр орлоготой, чөлөөт сул үлдэгдэлтэй болж байсан юм. Яагаад гэвэл, тухайн үед энэ үйлдвэрт эрүүл, зөв менежмент хийсэн.

Дээр нь иргэний идэвх зүтгэл гаргаж байгаад асар том стратегийн орд газруудыг олж авчирч байсан. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй баримттай бодит үр дүн” гэсэн. Түүнчлэн, “…Бүлэглэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр концесс гэдэг нэрийн дор шилжүүлж авсан байдаг. Төмрийн үйлдвэрээсээ гадна 450 сая тонн төмрийн хүдрийг адаглаад нэг доллараар бодоход 450 сая ам.долларын үнэлгээтэй компани байхгүй юу. Гэтэл үүнийг үнэгүй авсан юм.

“…Металлургийн үйлдвэр барина” гээд хугацаа нь гурав дахин хэтрээд дээр нь өрсөлдөөнгүй концесс авсан. Кконцессоо зөрчиж хугацаандаа үйлдвэрээ бариагүй. Төрийн өмчит үйлдвэрийг Хөгжлийн банкинд барьцаалж их хэмжээний зээл аваад хувьдаа зарцуулчихсан. Энэ хулгай, луйвар, үе үеийн засаг төрийн хөшигний ар дахь хуйвалдааны гайгаар олон жил улс орны эдийн засаг, хөгжил, иргэдийн амьжиргааг уруудуулсан юм. Аз болж өнөөдөр төр өөртөө авч байна” гэж ярьсан нь бий.

Тэгвэл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” анх яагаад “хөдөлгөөн”-д орсон бэ. Засгийн газрын 2008 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ТӨХ-ны даргын 2009 оны 333 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс “Кью Эс Си” ХХК-ийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг концессын гэрээгээр хувьчлах тендерт санал болгосон.

Улмаар, Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг ЭЗХ-ийн сайдад олгож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг ТӨХ-нд үүрэг болгосон. Энэ дагуу ТӨХ-ны 2014 оны 155 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлжээ.

Гэтэл, дараа нь Сангийн яам, ТӨБЗГ, Татварын ерөнхий газар, ГЕГ-ын хамтарсан шалгалтаар “…“Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, нийт 1 233 781 640 000 төгрөгийн хохирол учруулсан” гэдгийг тогтоосон. Тиймээс, ТӨБЗГ-аас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн, НПГ-аас “…“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон” гэдэг асуудлаар нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн. Цаашлаад, Засгийн газрын 2022 оны “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол, ТӨБЗГ-ын 2022 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-аас буцаан шилжүүлэн авах тухай” 123 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессыг хүчингүйд тооцож төрийн өмчид буцаан авсан. Ийм л зүйл болсон.

Тухайн үед, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “…Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа ч мэдээлэлд ойр, улс төр, эрх мэдлийн давуу байдлаараа ард түмний өмчид халдсантай эвлэрэхгүй. Засгийн газар тус компанийн учруулсан бодит хохирлоос гадна алдагдсан боломжийг үнэлж байна. Олон улсын зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Зургаан компанид борлуулалтын хөнгөлөлт үзүүлж, 15 компанид өөрийн өртгөөс бага үнээр борлуулсан.

Мөн 61 компанид зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр борлуулсан. Эдгээрийн өртгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоход 3.5-5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг олох боломжтой байсан. Гэвч, өнөөдөр борлуулалтын орлого 1.8 их наяд төгрөг гэжээ. Үүний цаана маш их алдагдсан боломж бий. Борлуулалтын орлого оффшор бүсэд бий гэсэн хардлага байна. Хууль хяналтын байгууллага үүнийг олж тогтоох ёстой. Энэ их хэмжээний байгалийн баялгаас орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг хэдээр тооцож, яаж олж авах вэ” гэж байсан юм. Харин, “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир өөр зүйл ярьдаг.

Тэрээр хэвлэлд “…Бид тоггүй болохоор цахилгаанаар ажиллах гангийн үйлдвэр барих боломжгүй болсон. Тиймээс, 2017 оноос эхлээд гангийн үйлдвэрийг барьж байгуулах төслөө өөр бага эрчим хүчний хэрэглээтэй технологиор хэрэгжүүлэхээр өөрчлөлт хийж эхэлсэн. Үүн дээр мэргэжлийн байгууллага, яам, тамгын газруудтай хамтраад явж байсан.

Гэтэл цар тахал гарсан. Энэ үед ч бид ажлаа зогсоолгүй бага багаар явуулсаар л байсан. 2021 оны есдүгээр сард ТЭЗҮ-ээ коксын эрчим хүчээр ажилладаг домен зуухны технологиор хийгдэх гангийн үйлдвэрлэлийн төслийг ЭБМЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн. 2021 оны арванхоёрдугаар сард ТЭЗҮ-ээ батлуулсан. Төртэйгээ хамтраад л явж байсан.

Тэгтэл 2022 оны дөрөвдүгээр сард “…Гангийн үйлдвэрлэлтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК-ийг юу ч хийгээгүй байна” гэх үндэслэлгүй шалтгаанаар концессын гэрээг цуцалж гацааж зогсоосон. Ингээд л биднийг хашаанаас хөөгөөд гаргачихсан. Тиймээс бид 2022 оны тавдугаар сараас бид шүүхэд хандаад явж байна. Захиргааны хэргийн шүүхийн процесс удаашралтай, одоог хүртэл үргэлжилсээр байна” гэдэг. Э.Шижир бас, Хөгжлийн банкны сонсгол дээр “…Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгтэй хамааралгүй” гэж мэдэгдсэн. Эндээс үзэхэд, Засгийн газар “Кью Эс Си”-д эрүүгийн хэрэг, “Кью Эс Си” нь Засгийн газарт захиргааны хэрэг үүсгүүлчихээд, аль аль нь шийдэгдэхгүй явж байгаа юм байна. Ийм үед “…“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “эзэн”-д нь буцаах улс төрийн тохироо хийгдсэн” гэдэг яриа тарлаа. “…Даарин дээр давс” гэдэгчлэн, сүүлийн өдрүүдэд “Кью Эс Си”-гийн Э.Шижир ч том том дуугараад эхэлсэн нь ч хардлагыг лавшруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 142 (7639)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
ХУРААХ
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө...
БГД-ийн 18 дугаар хороонд хороо,...

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцаах тохироо хийсэн үү?

ГАРЬД 2025-08-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

12 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

13 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

13 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

13 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

13 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

13 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

13 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах