• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна.....

“М Си Эс”-ийн захирлуудын зөвлөлийн дарга, Ухаахудагийн эзэн Ж.Оджаргал өчигдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр “…Стратегийн ордод Тавантолгойн бүлэг орд хамаардаг, түүнээс Ухаахудаг гэж тусдаа бүлэг стратегийн орд байдаггүй” гэлээ.

Тэрээр цааш нь “…Стратегийн орд гэдэг чинь юугаа хэлэх юм, цаашдаа стратегийн орд гэж байх юм уу үгүй юм уу гэдгээ тодорхой болгохгүй бол нэг улстөрч, нэг засаг гарч ирээд “…Танайх стратегийн орд мөн байна аа, 34 хувиа авна” гээд байвал энэ эрсдэлтэй салбар луу хөрөнгө оруулахгүй шүү дээ. Бид нар өнгөрсөн 34 жил хөгжиж байгаа орны зам тууллаа. Хөрөнгө оруулагчтай маргаантай, маргаангүй янз бүрийн л асуудал байсан байх. Цаашдаа урагшаа харж амьдрахын тулд стратегийн орд гэж юуг хэлэх юм, стратегийн орд гэж байх юм уу, гаднынх ч бай, дотоодынх ч бай ойлгомжтой болгох ёстой. …Би бол стратегийн орд гэх нь буруу гэж боддог. Хуучин бол томьёоллоор “…Үндэсний нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш борлуулалттай бол стратегийн орд” гэж томьёолсон байдаг санагдаж байна.  Одоо эдийн засаг томорч байна, илүү томрох хэрэгтэй байна. Тэгэхээр стратегийн бүтээгдэхүүн гэж байх нь зөв болов уу гэж боддог. Тэр нь уран гэх юм уу, газрын ховор гэх юм уу гарцаагүй улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор. Бүтээгдэхүүнээр заагаад томьёолохгүй бол стратегийн орд гэхээр нүүрс, алт  бүгд стратегийн орд байна гэхээр хөрөнгө оруулагч нар “…Ордынхоо нөөцийг тогтоочихсон ч  гэсэн томруулахаас айдаг” гэж байгаа, “…Томорчихоор төр авчихна” гэдэг айдастай учраас тэр. Үүнийг төр эргэж харж өөрчлөх ёстой гэж боддог” гэв.

Гэхдээ, Ж.Оджаргал яг энэ байр сууриа бараг сарын өмнө хэлчихсэн. “…2006, 2007 оны үед Ашигт малтмалын тухай хууль батлагдаж, Тавантолгойн бүлэг ордыг “Стратегийн орд” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, гүтгэж байгаа талынхны ярьж байгаа шиг Ухаахудаг гэж стратегийн орд ерөөсөө байхгүй. Тавантолгойн бүлэг орд нь өөрөө стратегийн орд юм.

Тухайн үед “…Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хувийн хэвшилтэй хамтарч эзэмшвэл 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ” гэдэг хууль гарсан. Ингэж 2007 оны хавар, тухайн үеийн Засгийн газар хэлэлцээр хийе гэж эхэлсэн. Тэгээд хэлэлцээр хийж “…86 хувийг төр авъя, 14 хувийг нь та нар буюу үндэсний компанийн консорциум ав” гэсэн.

Удалгүй дараагийн С.Баярын Засгийн газар гарч ирээд “…Бид хамтармааргүй байна. Төр тусдаа баймаар байна. Гэхдээ ахиухан хувь авмаар байна” гээд дахин хэлэлцээр хийсэн. “…Та нарын, хувийн хэвшлийн эзэмшиж байгаа лиценз нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн өмч бол мөн юм байна. Гэхдээ хуулийнхаа дагуу төр ахиухан хувьцаа эзэмшээд явъя. Гэхдээ өмнөх Засгийн газрынх шиг 86:14 хувиар хамтармааргүй байна. Бид тусад нь тодорхой хэсгийг томоор нь, хамтралгүйгээр эзэмшье” гэж хэлэлцээр хийж эхэлсэн. Ингээд дөрвөн сарын турш есөн удаа хэлэлцээр хийсэн. Тэрний протокол, тэмдэглэл нь Уул уурхайн яаманд бүгд байх ёстой.

Ингэж есөн сарын турш хэлэлцээр хийгээд тухайн үеийн Хууль зүйн яам, Уул уурхайн яам, Төрийн өмчийн бүх талууд нь оролцоод, эцсийн дүндээ “…Бид нар 96 хувийг нь авна, та нар дөрвөн хувийг нь ав” гэдэг дээр тохирсон юм.

Хүмүүс “…Гол өрөм нь Ухаахудаг” гэж худлаа мушгидаг юм. Түүн шиг худлаа юм байхгүй. Гол том өрөм нь Цанхи юм. “…Энийгээ төр авна” гэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөдөр эзэмшиж байгаа баруун, зүүн Цанхид өнөөдөр их том уурхай явж байгаа.

Уг нь хуулиараа 50:50 буюу 50-иас илүүгүйг төр авах ёстой байсан юм. Гэхдээ хэлэлцээр хийж явсаар “…За ерөөсөө Ухаахудагийг та нар ав. Үлдсэн 96 хувь буюу таван ордоо төр авна” гэсэн. Тэр үйл явц бүгд нээлттэй болсон, бүх протокол нь байгаа” гэснийгээ компанийнхаа mcs.mn сайтад тавьсан байдаг.

Харин өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж гарч ирээд, өмнө сайтдаа ярьснаа давтжээ.

Ер нь бол, “…“Энержи ресурс” Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр авсан нь хууль бус, энэ бол луйвар” гээд байсан Засгийн газар огцорсон. Түүнээс хойш Ж.Оджаргалын ажиллагаа идэвхжиж, ам нь чангарсаар өчигдөр “…Тэгж яривал Ухаахудаг стратегийн орд биш” гээд хэлчихлээ. Энэ нь “…Ухаахудагийг өгөхгүй” гэсэн үг. Уг нь, Ухаахудаг дээр хоёр асуудал явж байсан. Нэгдүгээрт, Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр, хууль бусаар авсан учраас Ухаахудагийн лиценз улсад 100 хувь буцах байсан. Хоёрдугаарт, Ухаахудаг бол Тавантолгойн стратегийн бүлэг ордын бүрэлдэхүүн хэсэг тул тодорхой хувиа Үндэсний баялгийн санд өгөх ёстой болсон.

Харин Ж.Оджаргал аль алийг нь хүсэхгүй байгаа бололтой. Мэдээж, Л.Оюун-Эрдэнэ огцорсон тул “…Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр, хууль бусаар авсан” гэх асуудал ажил болох байтугай яригдахаа ч больсон. Тэгэхээр мань эр “…Ухаахудаг бол Тавантолгойн стратегийн бүлэг ордын бүрэлдэхүүн хэсэг тул тодорхой хувиа Үндэсний баялгийн санд өгөх ёстой” гэдгийг “…Стратегийн ордод Тавантолгойн бүлэг орд хамаардаг, түүнээс Ухаахудаг гэж тусдаа бүлэг стратегийн орд байдаггүй” гэж няцааж байна.

Гэтэл, 2007 онд УИХ-аас стратегийн 16 ордыг зарласан тогтоол гаргасан. Мөн, 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т “…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэдэг заалт оруулчихсан. Гэхдээ, Ж.Оджаргал ингэж хэлсэн нь санаандгүй алдсан үг биш юм. Даанч, сүүлийн үед улстөрчид голдуу хүмүүс “…Монгол Улс стратегийн орд гэдэг дэлхийд байхгүй нэр томьёо хэрэглэж байна” гээд байдаг болчихсон юм. “…Ухаахудагийг “Энержи ресурс”-т алдсан Засгийн газрын тэргүүн” гэгддэг С.Баяр хүртэл олон нийтийн сүлжээгээр “…Нэг, тухайн үед Тавантолгойн ордыг "Энержи ресурс" 2002 оноос хойш эзэмшиж байсан. Энэ хувийн өмч гэж хуулиар явдаг. Гэхдээ “…Төр стратегийн ордоо эзэмшье” гэж хэлцэл хийж эхэлсэн. Хоёр, ямар хуулийн орчин байв. Ашигт шигт малтмалын тухай хуулийн 5.4-т “…Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болно" гэж заасан байсан. Гуравт, стратегийн ордод Тавантолгой гэж заасан болохоос Ухаахудаг гэж байхгүй. Дөрөвт, Тавантолгойн ордод төр хэлцэл хийхдээ 50 хувиас хэтрэх аргагүй байсан. Тэгсэн ч хэд хэдэн удаа хэлэлцээрт ороод, 86 хувь төрд, 14 хувь "Энержи ресурс"-т гэж хувилбар боловсруулсан. Тавд, давуулж амбицлаад үүнийг 96 ба дөрөв болгож чадсан. "Энержи ресурс"-т үлдээсэн дөрвөн хувь нь Ухаахудагийн орд юм. Зургаад, Засгийн газарт өгсөн УИХ-ын чиглэлийн дагуу хэлцлийг хийсэн. Дараа нь асуудлыг УИХ-д танилцуулсан. Дангаар шийдээгүй. Бүгд тухайн үеийн боломж, хууль эрх зүйн орчинд захирагдан явсан” гэсэн байдаг. С.Баярын ингэж бичсэн нь Ж.Оджаргалын өнөөдөр хэлсэн хоёр яг адилхан байгаа юм.

Тэднээс гадна, УИХ-ын танхимд Б.Уянга, Х.Тэмүүжин нар ч стратегийн орд гэдэг ойлголт, томьёоллыг ад үзээд эхэлсэн. Энэ бүх шат дараатай арга хэмжээнээс “…Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна” гэж ойлгогдоод эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 178 (7675)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Э рэн хайх ажиллагаанд “могойн...

Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна.....

ГАРЬД 2025-09-23

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

10 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

10 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

10 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

10 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

10 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

23 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

23 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

23 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах