• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

34 улсад хориглож, 87 улсад хязгаарласан, Монголд "зохицуулалтгүй" электрон тамхи

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит нийтлэлээ хүүхэд залуучуудын дунд түгээмэл болсон электрон тамхины хэрэглээ, үр дагавар, үүнийг хэрхэн хуульчилж зохицуулах тухай сэдвээр үргэлжлүүлж байна.

Гудамжаар зөрөх хүүхдүүд хээв нэг утаа баагиулан өнгөрч, булан болгонд бөөгнөрч зогсох сурагчид гартаа барьсан “vape” нэртэй жижигхэн төхөөрөмжөө ам руугаа хийн сорох нь хэзээнээс эхлээд юм мэдэхгүй, нэг л мэдэхэд бидэнд танил дүр төрх болжээ. Ялангуяа өсвөр насныхны электрон тамхины хэрэглээ эцэг эхчүүд, багш нар, нийгмийн хувьд хамгийн эмзэг сэдэв болоод байгаа. Сүүлийн үед хийгдэж байгаа олон судалгаагаар өсвөр насныхны хэрэглээ их байгаа үр дүнгүүд шил дараалан гарсаар байна. Жишээ нь ЭМШУИС-иас 15-17 насны сурагчдын дунд хийсэн нэгэн судалгаанд оролцогчдын 30 орчим хувь нь “өдөр тутамдаа vape татдаг” гэсэн бол 60 орчим хувь нь “татаж үзсэн” гэж хариулжээ.

Хүүхдүүд яагаад татдаг вэ

Эцэг эхчүүд, өвөө эмээ багш нар гээд томчууд бид үүнийг харсаар, халагласаар байгаа ч шийдвэртэй, дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрэв.

Мөн “сургуулийн орчинд 500 метр тутамд 13 электрон тамхи худалдаалах цэг байна” гэсэн судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл, сургууль гэр орчимд нь ил худалдаалж, нүдэнд нь байнга дасгаснаараа амьдралын наад цаадхыг ухаж амжаагүй шилжилтийн насныхны ч хорхойг хүргэж, сэдэл өгч, сорж үзэх сонирхлыг өдөөж байна. Гэтэл мэргэжлийн байгууллагынхны зүгээс бид зар сурталчилгааг үнэхээр давж чадахгүй байнаа гэж учирлах. Үнэхээр электрон тамхийг оруулж ирдэг компаниудын хамгийн ихээр “онилдог” газар бол хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөж байгаа орчин. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч архи согтууруулах ундааг сурталчлахгүй байх тухай заалт байдаг ч энэ нь тамхи тэр дундаа электрон тамхинд огт үйлчилдэггүй. Харин ч электрон тамхи зууж сорж байгаагаа өсвөр насны хүүхдүүд гоё харагдах нэг хэлбэр гэж өрөөсгөл харах хандлага байна. Учир нь дээр өгүүлсэн судалгааны үеэр хүүхдүүдийг яагаад хэрэглэх болсон тухай асуухад “гоё харагддаг болохоор" гэсэн хариултыг маш ихээр өгсөн байх юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн орчноос эхлээд үзэж байгаа видео, реклам бүрт нь харагдаж, нүдэнд нь харагдаж байгаа нь дасал болоод цаашлаад түүнийг хэрэглэх сэдэл төрүүлж тэр нь даамжирсаар донтох эмгэгт хүрдэг байна.

Татварын орлогоороо тамхины эсрэг нөлөөллийн ажил санхүүжүүлье

Электрон тамхийг анх 2003 онд манай өмнөд хөршид бүтээжээ. Тамхинаас гарахыг хүссэн хүмүүст зориулан тамхи татах дуршлыг бууруулах зорилгоор анх бүтээсэн гэдэг ч яг үнэндээ утаат тамхинаас хоргүй байж чадах уу гэдэг нь эцэс болоогүй л байна. Гэхдээ энэхүү жижиг төхөөрөмж бидний ирээдүй, үр хүүхдүүдэд аюул авчрах хор хөнөөлтэй юу гэдэг асуудлыг дэлхий нийтээр өөр өөрсдийн боломжоор судалж, зарим улс орнууд ч зохих зохицуулалтыг хийгээд эхэлсэн.

Электрон тамхины шингэний найрлагад глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл толгой эргэх, дотор муухайрах, уушги гэмтэх, тархинд нөлөөлөх зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн энгийн судалгаанууд бий. АНУ-ын Нью-Йорк хотын эрдэмтэд электрон тамхи сорох үед янжуур тамхитай харьцуулахад хүний хамрын хөндийд хоёр дахин их  уур сорогдож хамрын хөндий, хоолойн үрэвсэл, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ.

Одоогоор дэлхийн 35 улс орон электрон тамхийг бүрэн хориглож, 87 улс маш хатуу зохицуулалт хийсэн. Нэг жишээ гэхэд, Казахстаны парламентын монгол гаралтай гишүүн электрон тамхины хуулийг санаачлан өргөн барьж батлуулснаар тус улс бүрэн хориглосон орнуудын нэг болжээ.

Харин манай улсад электрон тамхи гэдэг энэ жижигхэн төхөөрөмжийн хэрэглээг хэрхэн зохицуулах тодорхой эрх зүйн орчин Монголд байхгүй. Харин сүүлийн үед Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулах тухай яригдаж байгаа ч зарим талаар нийгэмд талцал эхлүүлээд байгаа. Одоогийн Тамхины хяналтын тухай хуулийг 2010 онд тухайн үеийн Их хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг батлуулж байсныг бид мэднэ. Энэ хуулиар дотоод орчинд буюу баар ресторан, албан тасалгаа, гэр орондоо тамхи татдаг байдлыг эрс хориглосон нь тухайн үедээ ихээхэн эерэг үр дүнг авчирсан. Мэдээж аливаа зүйл сайжрах, урагшлах ёстой. Гэвч 2010 онд тухайн үедээ л дэвшилттэй зүйл болж байсан дотоод орчинд утаат тамхи татахгүй байх тухай заалт 2015 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр алга болсон. Нэг үгээр хэлбэл, хуулийн хувьд ухралт болсон хэмээн мэргэжилтнүүд санал нэгтэй хэлдэг. Тэгэхээр нэгэнт Тамхины хяналтын тухай хуулийг дахин ярьж байгаа нөхцөлд энэхүү ухралтыг хамгийн түрүүнд урагшлуулах, дотоод орчинд бүх төрлийн тамхийг хязгаарх зүйл заалт оруулах шаардлагатай. Мөн нэгэнт л хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаагийнх электрон тамхины эрх зүйн зохицуулалтыг маш ойлгомжтой бөгөөд нарийн зохицуулах хэрэгцээ шаардлага байсаар байна.

Тамхины хяналтын тухай хуулийг өргөн барьсан гишүүдийг ч янжуур тамхины бизнесийг дэмжлээ гэж баалсан, гоочилсон, хардсан. Нэг талаар шинээр өргөн бариад байгаа хуульд тамхинд донтсон хэн нэгнийг тамхинаас гаргахад татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлэх тухай үг өгүүлбэр хуулийн төсөлд орсон нь ч ингэж хардуулах үндэслэл болсон. Тодруулбал, Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 91.3.-д “Энэ хуулийн 91.1-т заасан тусламж үйлчилгээг төрөөс дэмжих, бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сан болон хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамруулах замаар санхүүжүүлнэ. Үүнтэй холбогдсон харилцааг холбогдох хуулиар нарийвчлан зохицуулна” хэмээн заалт нэмжээ. Мэдээж төрийн мөнгө байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий. Тэр утгаар нь эрүүл мэндийн даатгалаас гарч байгаа нь мөн л татвар төлөгчдийн мөнгө учир хэн нэгний тамхи хорт зуршлаа хаяж чадахгүй байгаад зарцуулна гэвэл таатай санагдахгүй. Нөгөөтэйгүүр хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн О.Номинчимэг гишүүн “Тамхинд донтсон иргэнийг хорт зуршлаас нь салгана гэдэг маш их цаг хугацаа шаарддаг, өртөг өндөртэй байдаг учраас үүнд зарим зохицуулалт орохоос өөр аргагүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Үнэхээр ч тамхинд донтох эмгэг гэдэг асар их цаг хугацаа шаарддаг, өндөр өртөг бүхий эмчилгээ сэтгэл заслаар засагддаг гэж мэргэжлийн эмч судлаачид хэлдэг.

Хуулийн цоорхойг “нөхөх” ёстой

Одоо үйлчилж байгаа хуульд нэгэн цоорхой байгаа нь электрон тамхины тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй тул энэ төрлийн барааг “цахилгаан бараа” хэмээн нэрлэж хилээр оруулж байгаа. Гаалийн ерөнхий газраас ч энэ талаар баталгаажуулж мэдэгдэл хүртэл гаргасан. Тэгэхээр Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэхдээ одоо байгаа янжуур тамхинаас авах Онцгой албан татварыг нэмж 30 хувь болгохоос гадна электрон тамхинд ч энэ татвар хамаатай гэдэг агуулгыг оруулж өгч байгаагаараа хуулийн цоорхойг нөхөх хамгийн гол давуу тал юм. Мэдээж татвар авснаар өсвөр үеийнхэн электрон тамхины хамаарлаас гарах нь буурна гэсэн шууд утга байхгүй ч ядаж л төр нь авах ёстой татвараа ном журмын дагуу авдаг, эргээд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх контент, нийгмийн нөлөөллийн ажлуудад зарцуулж болж байна. Ингэвэл эргээд татвар төлөгчдийн халааснаас өөрцгүй Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө гаргаж байгаа үрэлгэн зардал үгүй болох боломжтой юм.

Тамхи хортой гэдгийг бүгд мэднэ. Нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь, эрэгтэй хүмүүсийн хоёр хүн тутмын нэг нь тамхи татаж байгаа. Манай улсад жилд дунджаар 18 мянга орчим нас баралт бүртгэгддэг бол тэдгээрийн таван хүн тутмын нэг нь тамхины хамаарал, шалтгаанаас болдгийг мэргэжилтнүүд анхааруулсан ч бид тоохгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр л байна.

Орчин цагийн “тахал” болсон сошиал донтолтын хажуугаар бие сэтгэлээр нь хордуулж байгаа электрон тамхийг 34 орон хориглож, 87 улс хязгаарласан ч манай улс тодорхой зохицуулалт хийхгүй өдийг хүрлээ. Харин ч хүүхэд залуучуудад “ээлтэй” мэт хамгийн их сурталчилж, хаа яваа газарт нь зарж худалдаалахыг дэмжиж байна. Хортой гэдгийг нь мэдсээр байж бүр цахилгаан бараа гээд оруулж ирэхийг нь хүртэл шийдэл байхгүй хараад сууснаараа бид эргээд “хүүхдэд ээлтэй” электрон тамхины хэрэглээг үйлдлээрээ дэмжээд байгаа юм биш үү. 30 жил утаанд хордсон Улаанбаатарчуудад ирээдүйд уушгины эмнэлэг л хамгийн их хэрэгтэй гэж хошигнодог нь яг үнэндээ хошигнол биш эмгэнэл болчихоод байхад электрон тамхинд донтсон өнөөдрийн хүүхдүүд маань хэдхэн жилийн дараа л маргаашийн Монголын гол хүч болно. Гэтэл улсаа авч явах идэр залуус маань уушгины эмнэлэгт дугаарласан урт цуваа үүсгэх вий.

Багш нарын төлөөлөл:

Нийслэлийн нэгэн хувийн сургуулийн багш Б.Туяа:

-Манай анги 25 хүүхэдтэй. Ангийнхан маань хөвгүүд олонтой. Нэг удаа бөөгнөрөөд зогсч байхад нь ойртоод очтол нэг нь vape авчирчихсан, бүгдээрээ сонирхоод зогсч байсан. Ангийн хүү аавынхаа халааснаас аваад ангийнхандаа сонирхуулаад үзэж байсан юм билээ. Би тухайн үед авч хураагаад аавыг нь дуудаж хүлээлгэж өгсөн. Дөрөвдүгээр ангийн хүүхэд өөрөө худалдаж авна гэж байхгүй. Мэдээж аавынхаа халааснаас сонирхоод авсан гэдэг үнэн байх. Гэхдээ манай ангийн хэдэн хүүхэд дамжуулж, бүр сорж үзсэнийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө маш сайн хараа хяналттай л байх хэрэгтэй.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгээс энэ сарын эхээр Төрийн ордонд Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр өсвөр үеийнхний тамхины хэрэглээ асар өндөр байгаа нь энэхүү сэдвийг онцлон бичих гол шалтгаан болсон. Тиймээс ч энэ хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн экспертүүд ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэе.

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү:

-Австрали улс дөнгөж нэг хувийн никотины агууламжтай vape-ийг эмийн сангаар, эмчилгээний зориулалтаар л ашиглахыг зөвшөөрсөн. Гэтэл манай улс юун нэг хувь, хоёр, дөрөв, найман хувийн никотины агууламжтай тамхийг хилээр чөлөөтэй оруулж байна. Гэтэл манай улс гуравхан сая хүн амтай мөртлөө энэ дээр зохицуулалт хийж чадахгүй байгаа нь гэрт нь чоно орж ирээд хүүхдийг нь хазаж байхад зүгээр суугаад байгаа эцэг эхээс өөрцгүй зүйл юм. Хавдартай хүн анхны оношоо сонсохоос өмнө өөрийн биеийн зовиураас иймэрхүү өвчтэй болов уу гэсэн таамаг байсан ч түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яг түүн шиг vape хоргүй, таныг тамхинаас гаргаж байгаа гээд маш их реклам хийж цацчихсан учраас нэгэнт тамхинаас гарахад тусалж байгаа гэж талархалтайгаар хүлээгээд авчихсан хүмүүс одоо хавдар үүсгэдэг хүчин зүйл, тэр тусмаа янжуур тамхинаас ч илүү хавдар үүсгэдэг гэдэг нь батлагдаад ирэхээр хүлээн зөвшөөрч чаддаггүй. Шалтгаан нөхцлийг нь ойлгоод тэрнээс татгалзах хэрэгтэй гэдгээ мэдсэн ч татгалзаж чадахаа больчихдог. Тиймээс төр гэж байгаа л бол хуульд энэ зохицуулалтыг оруулах ёстой.

СЭМҮТ-ийн дэд захирал Н.Алтанзул:

Хүмүүс тамхи татдаг явдлыг ердийн үзэгдэл мэт хүлээн аваад байдаг. Үнэндээ бол тамхинд донтох эмгэг гэдэг талаас нь авч үзээсэй. ДЭМБ-ын олон улсын 10 дугаар ангиллаар донтох эмгэг гэж үздэг. Хамгийн гол нь энэ бол сэтгэлийн болон бие махбодийн хараат байдал үүсгэдэг. Тиймээс тамхинаас гарна гэдэг тийм амар зүйл биш. ДЭМБ-аас маш олон эмчилгээ санал болгож байгаа. Сэтгэл засал болон эмийн эмчилгээг зургаагаас дээш сараар хийж байж үр дүнд хүрнэ. Гэвч тамхины никотиныг орлуулах эмчилгээ өртөг зардал өндөр байдаг. Тэгэхээр өсвөр үеийнхнээ тамхинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь СЭМҮТ-ийн хувьд бас нэгэн тэргүүлэх чиглэл болж байна. Бид өнөөдөр өртөг зардал өндөр эмчилгээ хийхээс илүүтэй нэг ч гэсэн хүнийг урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг эхвшүүлэх, хүүхэд залуу үеэ хамгаалахад илүү анхаарал хандуулах ёстой. Зөвхөн никотин гэдэг бодис байхгүй. Маш олон төрлийн донтуулагч бодис электрон дамхинд агуулагддаг. Тиймээс олон хүчтэй бодисын хамааралд ордог гэсэн үг.

АШУҮИС-ийн судлаач, доктор Т.Ариунтуяа:

Электрон тамхины сурталчилгаанд хүүхдүүд илүү автаж байна. 15-17 насны сурагчдын дунд хийсэн судалгаагаар хамгийн гол сэдэл юунаас болж байна вэ гэдэг асуултад сониуч зан, үе тэнгийн нөлөөллөөс гадна аав ээж томчууд татдаг учраас энгийн гэж ойлгож хүлээж авч байна гэж хариулсан байсан. Мөн  электрон тамхины маркетингийн нөлөөнд өсвөр үеийнхэн асар хүчтэй өртөж байна. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрсөн газруудад электрон тамхи зохицуулалтгүй худалдаалагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7676)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ
"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа
51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Засгийн газар
  • •Нийслэл
  • •Гэмт хэрэг
  • •Намууд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Ипотекийн зээл
  • •Сонгууль
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Улсын Онцгой Комисс
ХУРААХ
Үс засуулвал эд мал баялаг...
Нийслэлд шахмал түлш борлуулах...

34 улсад хориглож, 87 улсад хязгаарласан, Монголд "зохицуулалтгүй" электрон тамхи

НЯМСҮРЭН 2025-09-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
34 улсад хориглож, 87 улсад хязгаарласан, Монголд

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ
"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа
51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

1 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо

1 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

4 цагийн өмнө өмнө

"Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнажээ

6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг

7 цагийн өмнө өмнө

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

7 цагийн өмнө өмнө

"Буга шархдсан байна" гэсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа

8 цагийн өмнө өмнө

51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Ш.Баранчулуун: Туулын хурдны замын ажил Туул голын усны түвшинд нөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй

9 цагийн өмнө өмнө

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” тухай төслийг УИХ-д танилцуулав

9 цагийн өмнө өмнө

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

9 цагийн өмнө өмнө

Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

9 цагийн өмнө өмнө

МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

9 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

9 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвартай байна

1 өдрийн өмнө өмнө

БНХАУ-ын иргэн өрөө авахын тулд хүмүүст захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Аутизмыг таниулах дэлхийн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина

1 өдрийн өмнө өмнө

Сар руу нисэх "Артемис II" сансрын хөлөг амжилттай хөөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээ үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв

1 өдрийн өмнө өмнө

Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд ХАБ-ын сургалтад хамрагдлаа

1 өдрийн өмнө өмнө

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.02/

1 өдрийн өмнө өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

1 өдрийн өмнө өмнө

Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

САНАЛ БОЛГОХ
2026-03-27 өмнө

Л.Сөрөлт: УИХ- ын дарга өөр банк Монголд оруулж зээлийн хүүг буулгах нь гэсэн хүлээлт надад байв

2026-03-27 өмнө

Г.Занданшатар: Бид баялгийн хулгайг таслан зогсоосон

2026-03-27 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.03.27/

2026-03-27 өмнө

А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно

2026-03-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-03-27 өмнө

Б.Энхтүвшин: АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ

2026-03-27 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин хулгана өдөр

2026-03-27 өмнө

Сэтгүүлч Л.Б-г цагдан хорихоос татгалзлаа

2026-03-28 өмнө

Хилчингийн 7-р байрны халуун усны шугамыг засварлаж байна

2026-03-28 өмнө

Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно

2026-03-28 өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2026-03-28 өмнө

ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна

2026-03-27 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-03-27 өмнө

Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна

2026-03-30 өмнө

Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна

2026-03-30 өмнө

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ

2026-03-31 өмнө

“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

2026-03-31 өмнө

Р.Булгамаа:Хууль мөнгөнөөс хамаарч өөрөөр хэрэгждэг байж болохгүй

2026-03-31 өмнө

Боловсролын яам: Цалингийн нэмэгдлийн санхүүжилт бүрэн хийгдлээ

2026-03-31 өмнө

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ

2026-03-31 өмнө

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна

2026-03-30 өмнө

Д.Пүрэв-Очир: Орон сууцны хүртээмж 15.3 хувиар нэмэгдсэн

2 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурна"

2026-03-31 өмнө

Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг шат дараатай ажлууд хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл нуурт живсэн “Зил 131”-ийг татан гаргалаа

2026-03-31 өмнө

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт

2026-03-30 өмнө

Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажилтай танилцаж, дадлага сургуульд хамрагдлаа

2026-03-27 өмнө

"The MongolZ" баг шигшээ шатанд Туркийн "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах