• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Булгантуяаг эгүүлэн татна гэсэн маргаан өрнөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг дэд дарга Б.Пүрэвдорж удирдан явуулж байгаа.  Баасан гарагийн чуулганы эхэнд МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгосон бүлгийн шийдвэрийг танилцуулав.

Х.Булгантуяаг дэд даргаас чөлөөлөх асуудлыг байнгын хороонд шилжүүлэв

Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь огцруулж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг дэвшүүлж байгаагаа эрх баригч намын бүлэг танилцуулсан.  Гэвч  АН-ын бүлгийн зарим гишүүд  Х.Булгантуяаг дэд даргаас огцруулахаас гадна УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Цэцийн шийдвэр гарч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн. Тэгэхээр Х.Булгантуяа гэдэг хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Монголд хуулийн өмнө бүгд адил тэгш байх Үндсэн хууль зөрчигдөнө” гэв.   УИХ-ын гишүүн Д.Ганбат “Үндсэн хууль бол ард түмэнтэй байгуулсан гэрээ учраас хэн ч гишгэж болохгүй. Хуулиа сахиулаад, хэлэлцээд явахгүй бол энэ улсад хэн хуулиа биелүүлэх юм бэ.  Эсвэл МАН тарах л болж дээ” гэв.  Ийнхүү МАН, АН-ын гишүүд УИХ-ын дарга Х.Булгантуяаг дэд даргаас чөлөөлөх ёстой, гишүүнээс эгүүлэн татна гэж маргасаар УИХ ямар нэгэн шийдэлд хүрч санал хураалгасангүй.   Энэ талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэгийн тухай хуулийн 85.1.1 заалтыг дурдаж, "Хэрэв цэцийн дүгнэлтийг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хоёулаа санал дүгнэлтээ оруулж, чуулганаар хэлэлцүүлэх ёстой. Гэтэл ХЗБХ-ны хуралдааны тов зарлагдаагүй байна. Хамтдаа хэлэлцэх ёстой атал нэгийг нь дангаар оруулж болохгүй. Тиймээс Дэгийн хуулийг зөрчихгүйн тулд хэлэлцэх асуудлыг хойшлууллаа" гэв.

“Оюутолгойтой холбоотой тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй байна”

Үргэлжлүүлэн чуулганаар “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдвээр Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдэд асуугдав.   

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ядуу иргэдээ дундаж давхарга руу, дундаж давхаргаа чинээлэг давхарга руу оруулахад төрийн бодлого чиглэх ёстой. Гэтэл манайд гуравны нэг нь ядуурлын байдалтай, гуравны нэг нь ядууралд маш ойрхон түвшинд байна. Яагаад нөхцөл байдал ийм болов, яагаад дундаж давхаргыг хавчих бодлого явуулав?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Дундаж давхарга бол дийлэнх Монгол зон олон байх ёстой. Өмч хувьчлалаас эхлээд Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, аж үйлдвэржилт багатай болсон. Дундаж давхарга бол эмзэг байна.  Дэлхийн банкны тооцооллоор инфляц 10.3 хувь болж нэг хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляц, зээлийн дарамтаас үүдэн ядуурал руу шилжих эрсдэлтэй байна гэсэн нь сорилт юм. Ийм учраас эдийн засгийн бүтцээ өөрчлөх 2026-2030 он хүртэлх таван жилийн үндсэн чиглэлийг өргөн барьж байгаа. Эдийн засгийн бүтэцээ өөрчилж, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлого хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

- Нийтийн албан тушаалтын хууль бус хөрөнгийг хураах, иргэний журмаар нөхөн төлүүлэх тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан байгаа. Авлигын эсрэг энэ багц хуулийг та дэмжих үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Засгийн газар хууль тогтоох эрх мэдэл эдэлдэггүй. Таны өргөн барьсан хууль УИХ дээр бий. Яг энэ гэмт хэргийг үйлдээд тогтоогдсон хөрөнгийг хураах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Гэхдээ 328 нүүрсний хулгайтай холбогдогч нарын хэрэг шийдвэрлэгдээгүй байна. Энэ хэргийг хянан шалга гэсэн байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Авлигачдын хөрөнгийг хураах  эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг О.Алтангэрэл сайд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохынхоо өмнөх өдөр хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан. Зарчмыг нь дэмжиж байгаа. Үндсэн хуульд нийцүүлж батлуулахын төлөө байна. Үндсэн хуулиас давсан асуудлыг УИХ,  хууль тогтоогч дэмжих ёсгүй. Авлигатай бүх шатанд тэмцэх ёстой. Хууль тогтоох байгууллага үлгэрлэх ёстой.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

- Оюутолгойн асуудлаар 60 мянгаас дээш хуудас нотлох баримт цуглуулсан. Үүний 50-иас дээш хувь нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамгатай байна. Энэ тохиолдолд сонсгол хийхэд ард түмний мэдэх эрх зөрчигдөх гээд байна.Засгийн газраас Оюутолгойтой холбоотой нууцад авсан бичгийг ил болгох боломжтой юу.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Оюутолгой төслийг Монголын ард түмэнд ашиггүй болгож байсан өндөр зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ. Яриа хэлэлцээний тактикийг нарийн задалж болохгүй. Гэтэл яриа хэлэлцээний тактикт нөлөөлж болохуйц бүх материалыг ил тод болгох гээд байгаа нь хэний эрх ашигт үйлчлээд байна вэ гэдэг асуулт тавихад хүргэж байгаа. Та дэд сайдаар ажиллаж байхдаа яагаад  дорвитой өөрчлөлт хийх талд ажиллаагүй юм. Яагаад зээлийн хүүг бууруулах талаар ажиллаагүй юм бэ. Тэгээд одоо яриа хэлэлцээ явж байгаа үед бүх баримтыг ил болгох нь Монголын эрх ашигт нийцэх юм уу.Нийтийн эрх ашгийн төлөө хийгдэх ажил юм.

-Оюутолгойтой холбоотой төрийн нууцын тамгатай асуудлууд байгаа.  Тэр дотроо яаман дээр миний нууцын асуудлаар шийдвэрлэсэн тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал бас гарч ирж байгаа. О.Батнайрамдал гишүүний сайн мэддэг, таньдаг хүмүүс энэ асуудлыг үйлдсэн байх боломжтой байгаа, гарын үсэг нь байгаа. Энэ асуудлыг Тагнуулын байгууллагаар нууцаас гаргуулахаар би материалыг нь бэлдэж дууссан. Нууцаас гаргуулсны дараа хууль хяналтын байгууллагад илээр шалгуулна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 207 (7704)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Үс засуулвал жаргал ирнэ
УИХ, МАН хоёрын аль нь төрийн...

Х.Булгантуяаг эгүүлэн татна гэсэн маргаан өрнөв

БАТСАЙХАН 2025-11-03

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

6 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

6 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

6 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

6 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

6 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

18 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

18 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

18 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

18 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

19 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах