“FIBA Asia Cup 2029” буюу сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд Улаанбаатар хотын М Банк Аренад болж байна.
Тус тэмцээнд Монгол, Тайланд, Индонез, Фижи, Малайз, Хонконгийн шигшээ багууд өрсөлдөж байна. Баг тус бүр гурван тоглолт хийх бөгөөд хэсгийн эхний дөрвөн байрт шалгарсан баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авна.
Монголын шигшээ баг өчигдөр Хонконгийн багтай тоглож 59-83 харьцаагаар хожиж Ази Тивийнхээ топ 24 багийн нэг болж 2029 оны Азийн Аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрх баталгаажлаа. Тус тоглолтод Ш.Энхийн-Од 14 оноо, 9 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Г.Болор-Эрдэнэ 13 оноо, 10 дамжуулалт, Г.Дөлгөөн 14 оноог авч манай тоглогчид бүгд жигд тоглолтыг үзүүлсэн байна.
Манай шигшээ өмнөх тоглолтод Индонезийн багтай тоглож 72-64 харьцаагаар манай шигшээ хожлоо. Тус тоглолтод Ш.Энхийн-Од 21 оноо, 10 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин маргааш Малайзын багтай 19:00 цагт тоглоно.

