"The Mongolz" эхний тоглолтоо Хятадын "Lynn Vision Gaming" багтай тоглоно

PGL Сингапур мажор 2026 тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээн гурван үе шаттай болох бөгөөд хоёрдугаар шатны тоглолт өнөөдрөөс эхлэж байна. Манай улсаас "The Mongolz" эхний тоглолтоо өнөөдөр Хятадын "Lynn Vision Gaming" багтай 12:00 цагт тоглоно. Хоёр баг өмнө нь 10 удаа таарч тоглохдоо сүүлийн найман тоглолтод манай залуус хожоод байна.

Харин эхний шатнаас тоглосон "Chinggis Warriors" баг эхний тоглолтоо АНУ-ын "100 Thieves" багтай тоглож Dust2 (6-13) дараагийн тоглолтоо Норвегийн "HEROIC" багтай тоглож Nuke (3-13) харьцаагаар тус тус хожигдсон.  Улмаар "Chinggis Warriors" болон Senzu /М.Азбаяр/, Mzinho  /Б.Аюуш/ нарын "GOSH"  багууд өчигдөр таарч тоглож 2-1 (Ancient 13-11; Dust2 6-13; Nuke 13-10) харьцаагаар "Chinggis Warriors" хожсон бол  АНУ-ын "Wildcard" багтай тоглож 1-2 (Dust2 7-13; Cache 13-11; Nuke 16-19) харьцаагаар хожигдож улмаар гурван хожигдолтой болж тэмцээнээс хасагдсан байна.

The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ