• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Анхдагч хуулийн төслийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад нийцүүлнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг (2026.03.17) Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа. Анхдагч хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг хүлээн авч тусгаж байгаагаа Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хэлэлцүүлгийг эхэнд онцолсон юм.

Засгийн газраас 2025 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа. Тэрбээр, энэхүү төсөл нь 40 зүйлтэй, хуулийн төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулан өргөн мэдүүлээд байгаа гэв.

Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар тус тус заажээ. Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 68 дугаар тогтоолын 4-т, нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусган өргөн мэдүүлэхийг даалгасны дагуу төслийг боловсруулсан талаар Засгийн газрын төлөөлөл танилцуулгадаа дурдлаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлах, гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь нэг шүүхэд шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг эерэг нөхцөл бүрдэх болно гэсэн юм.

Хуулийн төслийг танилцуулсны дараа “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн харьяалал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Х.Эрдэм-Ундрах мэдээлэл өгч, дээрх хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэгдмэл байр суурьтайгаар таван санал, дагалдах хуулиудын төсөлд гурван санал хүргүүлсэн тухай танилцуулав. Эхний санал нь Өсвөр насны хүн үйлдсэн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас тусад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 болон 34 дүгээр бүлэгт хэвээр үлдээж, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах тухай байв. Харин насанд хүрсэн хүний үйлдсэн хүүхэд хохирсон хэргийг ердийн шүүхийн харьяалалд хэвээр үлдээх; гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн хэргийг нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд харьяалуулах эсэхийг шүүхийн нэгдсэн мэдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт үндэслэн үр дагаврыг тооцох; шүүгч өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар шүүхийн нөхцөл байдлын шинжээч, сэтгэл зүйч буюу мэргэжилтнээр санал гаргуулж болох заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэх; өсвөр насны хүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн 21 хүртэл настай хүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурор, оролцогчийн саналыг үндэслэн УДШ-ийн Танхимын тэргүүн Гэр бүл, хүүхдийн шүүхээр харьяалан шийдвэрлүүлэхээр өөрчилж болох заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т нэмж тусгахаар санал боловсруулжээ.

Түүнчлэн дагалдан боловсруулсан хуулиудын төсөлд тусгуулахаар, өсвөр насны хүн үйлдсэн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй байх, ял шийтгэлийн хугацааг насанд хүрэгсдээс ялгамжтай буюу богиноор тогтоохыг санал болгосон байна.

Манай улсын хэмжээнд 2022-2025 онд Гэр бүлийн тухай хуулиар 25654, маргаан, онцгой ажиллагааны журмаар 3113, нийт 28767 хэрэг хянан шийдвэрлэжээ. Жилд дунджаар 310 гаруй хүүхэд Эрүүгийн хуулиар, 130 хүүхэд Зөрчлийн хуулийн дагуу шийтгүүлсэн гэсэн тоог танилцуулгад дурджээ. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 26 шүүгчтэй байхаар төлөвлөсөн бол зөвхөн хүүхэд хохирсон гэмт хэргийг харьяалуулбал 11 шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүний нөөцөөс гадна төсөв санхүүг шийдвэрлэх шаардлагатай тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл танилцуулав.

Үүний дараа “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах нь” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулга хийлээ. Тэрбээр, жил бүрийн хавар Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-үүдэд гэр бүл, хүүхдийн эрхтэй холбоотой судалгаа, мэдээлэл, тулгамдаж буй асуудлын талаар тусгаж, шийдвэр гаргуулахаар санал хүргүүлдэг. Сүүлийн илтгэлүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, салалтын шалтгаан нөхцөл зэрэг асуудлыг хөндсөнөөр хамгийн наад зах нь насанд хүрээгүй хүмүүсээс мэдүүлэг авах 500 гаруй өрөөг хүний эрхийн зөрчилгүй болгон засаж залруулах ажил эхэлсэн. Хүүхэдтэй харилцаж буй мэргэжилтнүүдийн хүйс, харилцаа, хандлага хэрхэн нөлөөлдөг тухай, Хүний эрхийн Үндэсний Комиссоос Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гэр бүлийн хэргийн ангиллыг тодорхой болгох, нөхцөл байдлын үнэлгээний стандарт тогтоох, хүүхдийн эрхийн олон улсын стандарт, зарчмуудтай нийцүүлэх, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуультай уялдуулах гэсэн саналуудыг тусгуулах байр суурьтай байгааг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр салбарын болон олон нийтийн төлөөлөл хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, санал хэлж, байр суурь илэрхийлсэн юм. Тухайлбал, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч О.Төгөлдөр, гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч ажиллуулахтай холбоотой заалтын талаар тодруулж, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч Г.Галсанжамц, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чухал хуулийн төсөлд тусгасан гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн тодорхойлолтыг үндэсний ажил мэргэжлийн жагсаалтад яаралтай оруулах, сэтгэл зүйн онош тавих, хүүхдэд учирч буй гэмтэл, сэтгэцэд учирч буй асуудлыг эмчлэх зэрэгт мэргэжлийн сэтгэлзүйч, хамтарсан багийн уялдааг холбоог журмаар бус эхнээсээ хуулиар зохицуулах шаардлагатай гэсэн саналыг хэлэв.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч М.Отгонгэрэл, хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар дүгнэлт гаргахдаа зөвхөн нэг шинжээч тайландаа дурдах нь учир дутагдалтай гэсэн бол, өмгөөлөгч А.Батбаатар, хүчирхийлэл үйлдэгчийг тусдаа амьдрахыг даалгах нь хохирогчийг давхар хохироодог байдлыг зогсооход тустай, 7 хүртэлх насны хүүхдээс санал авах боломжийг гадаад улс орнууд дахь дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан бүрдүүлэхээр зохицуулах хэрэгтэй гэв. 

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа, уг хуулийн төсөлд тус төв хамтран ажиллаж байгааг онцлоод, энэ төрлийн хэрэг шийдвэрлэлт сунжирч, 2-3 жилийн турш үргэлжилдэг, хохирогчийн хувийн мэдээлэл алдагддаг, үүнийг дагаж бүх талын эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоох талаар санал хэлэв. Мөн шүүгч Л.Энхбилэг, Гэр бүлийн дагнасан шүүхийг анх байгуулах талаар хэлэлцэхдээ өсвөр насны хүүхэд холбогдсон хэргийг харьяалан шийдвэрлэнэ гэснээсээ ухрахгүй байх, ойлголтын хувьд зөрүүгүй, хугацааны хувьд, дарааллын хувьд тодорхой болгохыг, Кристина Ноблийн хүүхдийн сангийн Монгол дахь захирал Б.Амаржаргал, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагыг сургалт явуулах нөхцлөөр хангаж, нэгдсэн цогц бодлого, хөтөлбөрийг хуулийн төсөлд тусгуулах, эцэг, эхийн хараа хяналтаас гадуурх хүүхдүүд гэмт хэрэгт өртөж байгааг харгалзан, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхад анхаарч, нийгэмшүүлэх шаардлагатай талаар санал хэлж, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын зөвлөх Д.Амараа, гадаад дахь монголчуудын асуудлыг хэрхэн зохицуулахыг асууж тодрууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, орон нутагт хүүхэд, гэр бүлийн гэх тусгайлсан шүүх байхгүй учраас хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангаж, хамгаалахад хянамгай хандах шаардлагатайг энэ үеэр онцолсон.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, гэр бүл салалтыг бууруулах чиглэлд төр засаг бодлого гаргаж ажиллахдаа, Монгол орны онцлогт нийцүүлсэн хуулийг батлах шаардлагатай хэмээв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашгийг үндэслэж урьдчилан шийдвэрлэдэг байх, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд анхаарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, хүүхэд гэмт хэрэг давтан үйлдсэн эсэх талаарх тоон үзүүлэлт байхгүй, мэдээлэлгүй учраас цаашид шинэ шүүхийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих боломжгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, үйлчилгээ явуулахад хүндрэлтэйг сануулав. Тэрбээр, Ажлын хэсэг хуулийн төсөлд олон нийтээс санал хүлээн авч байгааг дахин мэдэгдээд, хуулийн төсөлд иргэдийн оролцоог хүртээмжтэй байлгах зохицуулалтыг тусган, шүүх хуралдаанд цахимаар оролцох боломж бүрдүүлж, хүүхэд хамгааллын тогтолцооны эко системын зураглалыг гаргахаа илэрхийллээ. Холбогдох албан тушаалтан, байгууллагуудыг судалгаа, мэдээллээ илгээж, хамтран ажиллахыг уриалснаар хэлэлцүүлгийг өндөрлүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Тэрбум мод
ХУРААХ
Хаягдал ус дахин боловсруулах...
"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026"...

Анхдагч хуулийн төслийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад нийцүүлнэ

Kuzmo 2026-03-18

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно
УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

7 цагийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

7 цагийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

7 цагийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

8 цагийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

12 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

13 цагийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

13 цагийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

13 цагийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

13 цагийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

13 цагийн өмнө өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

13 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

1 өдрийн өмнө өмнө

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2 өдрийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

2 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2 өдрийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2026-10-09 өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-10-12 өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2026-10-09 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

2026-10-12 өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2 өдрийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

2 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах