• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баялгийн өгөөж 60 хувиас доошгүй байх хуулийн төслийг өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав. Ерөнхий сайд уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв. Хуулийн төслийг стратегийн орд эзэмшигчид болох Энержи ресурс ХХК, Ачит Ихт ХХК, МАК ХХК зэрэг хүрэлцэн ирсэн компанийн удирдлагууд бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөж гэдэгт юу хамаарахыг тодорхой болгоно. Үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ. Үр өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлнө. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулна гэж заажээ.

Стратегийн орд эзэмшигчид өмнөх Засгийн газартай ордуудын 60 хувийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм.  УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуульчилж өгнө. Мөн тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг тогтооно. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд шууд очвол, иргэдийн хуримтлалын нэрийн дансан дахь мөнгө нэмэгдэх бололцоотой юм байна.

Хэрэв орд эзэмшигч бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдаж, олон жил зарцуулах эрсдэлтэй. Тиймээс нэг хуулиар асуудлаа цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. 2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг иргэний хуримтлалын санд оруулж байна. e-Mongolia-д байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон. 2026 онд 500 мянган төгрөг болохоор байна.Холбогдох хуулийн төслийг батлуулснаар иргэд цаг алдалгүй стратегийн орд ашиглалтаас үр өгөөж хүртэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бий болно. Жилийн эцэстээ e-Mongolia дахь иргэний хуримтлалын сан арвижсан байх нөхцөл бүрдэнэ. “Win-Win” зарчим үйлчилнэ гэдгийг уулзалтаар онцоллоо.

Ерөнхий сайд Н.Учрал:  Хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч гэдэг үзэл баримтлал дээр хатуу зогсоно

- Засгийн газар байгуулагдаад “Чөлөөлье” санаачилгыг бодитой ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Монгол Улс хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулагчдыг урт хугацааны хөгжлийн стратегийн түнш гэж үздэг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол бизнесийн орчныг хүндрүүлэх биш, харин олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэж, тогтвортой ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна.

"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан: Зөвхөн Засгийн газрын өгөөж бус, нийгмийн өгөөжийг хамтад нь тооцдог жишиг бий

-Ордуудыг ялгаваргүй гэдэг арга барил орж ирж байгаа нь их зөв. Гэхдээ уул уурхайтай холбоотой олон улсын туршлага, жишээг судалж байсан хүний хувьд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Манай Үндсэн хуульд хүртэл байгалийн баялгийн өгөөж ард түмэнд хүртээмжтэй байх тухай тусгасан байдаг. Засгийн газрын өгөөж гэж ярихаар татвар, төлбөр, хураамж, рояалти зэрэг санхүүгийн үзүүлэлтүүдийг голчлон ярьж байна. Харин бусад оронд зөвхөн Засгийн газрын өгөөж бус, нийгмийн өгөөжийг мөн хамтад нь тооцдог. Жишээлбэл, ажлын байр бий болгож байгаа эсэх, орон нутгийн хөгжилд ямар нөлөө үзүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдийг авч үздэг.

Тиймээс зөвхөн Засгийн газрын өгөөжөөр бус, нийгмийн өгөөжийн жишгийг ч бодолцох хэрэгтэй гэж харж байна. Нөгөө нэг асуудал бол үүсмэл ордын зохицуулалт. Яагаад ийм ойлголт хуульд орж ирсэн бэ гэхээр уул уурхайн олборлолтын явцад тухайн үеийн технологид тохирохгүй, эсвэл технологийн боломжгүй шалтгаанаар овоолго, шороо, усанд эрдэс баялаг үлддэг. Үүнийг дараа нь илүү дэвшилтэт технологиор эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж үзээд анх дайвар орд гэж ярьж байснаа сүүлдээ үүсмэл орд гэсэн нэр томьёо тогтсон. Энэ зохицуулалтын гол зорилго нь төрийн эзэмшлийн ашигт малтмал, эрдэс баялгийг бүрэн ашиглах, тухайн үед технологийн боломжгүй үлдсэн нөөцийг дараа нь эдийн засгийн эргэлтэд оруулах байсан. Миний мэдэхээр өмнө нь 40 гаруй компани үүсмэл ордын зөвшөөрөл авч ажиллаж байсан.

Гэтэл 2022 онд эдгээр зөвшөөрлийг хүчингүй болгосон. Дараа нь дахин үүсмэл ордын асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж, сонгуулийн өмнөхөн өөрчлөлт хийж, хэдэн хувь авах вэ гэсэн асуудал улс төржсөн. Жишээлбэл, манай зэс дээр өмнө нь 2.5 хувь байсан бол одоо 10 хувь болох тухай яригдаж байна. Гэхдээ энэ хуулийн төсөл дээр санаатай юу, санамсаргүй юу ялгавартай байдал харагдаж байна. Тухайлбал нэг газар үүсмэл орд ашиглавал 10 хувь, нөгөө газар 15 хувь гэх мэт ойлгомжгүй заалтууд байна. Байршил, өмчийн хэлбэр, эсвэл ямар нэг харьяаллаар ялгаварлаж болохгүй. Ижил нөхцөлд ижил шалгуур үйлчлэх ёстой гэж бодож байна.Мөн “Ачит Ихт” ХХК-ийг баяжуулах үйлдвэр гэж ойлгож болохгүй. Энэ бол гидрометаллургийн технологи ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа боловсруулах үйлдвэр. Өөрөөр хэлбэл төрийн боловсруулалтын бодлоготой нийцсэн, илүү өндөр түвшний үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэр гэж үзэх хэрэгтэй.

"Энержи Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Зөвхөн тусгай АМНАТ-аас төвлөрсөн орлого иргэдийн дансанд орно гэж ойлгогдож байна

-Хуримтлалын санд хэрхэн яаж төвлөрөхийг ч хуульд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол зөвхөн тусгай АМНАТ-аас төвлөрсөн орлого Баялгийн сангийн хуримтлалын сан, өөрөөр хэлбэл иргэдийн дансанд орно гэж ойлгогдож байгаа. Мөн тохируулгын төлбөртэй холбоотой хууль, эрх зүйн үндсийг энэ хуулиар давхар тодорхой болгож өгөх шаардлагатай гэж харж байна. Одоогийн байдлаар энэ асуудал зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд, Монгол Улсын Их Хурлаар батлагдсан тусгай нөхцөлтэйгээр явж ирсэн ойлголт байгаа. Өгөөж гэдэг ойлголтод яг юу юу хамаарах вэ гэдэг дээр манай ойлгож байгаагаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн түвшинд бүх төрлийн татвар, хураамжийг хамруулж үзнэ гэсэн агуулгатай дүгнэлтүүд гарсан гэж ойлгож байгаа. Салбарын хувьд бол аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа газрын төлбөрөөс эхлээд бүх татвар, хураамж энэ өгөөжийн хүрээнд орно гэж харж байна.

Яагаад гэвэл эдгээр нь бүгд улсын нэгдсэн сан, улсын төсөвт төвлөрч, төсвөөр дамжин иргэн бүрт хүрч байгаа гэж ойлгож байна. Үүн дээр нэмээд иргэдэд шууд очих өгөөж нь тусгай АМНАТ-аар бүрдэх юм байна гэж харж байгаа. Ингэснээр төр хувь эзэмших үү, эзэмшихгүй юу гэсэн байнгын улстөржилт, популизмын шинжтэй маргааныг нэг мөр шийдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд, ялангуяа манай компанийн байр сууринаас харахад, энэ асуудлыг нэг мөр, маргаангүйгээр шийдэж чадвал компаниуд үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч, ажлаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ. Энэ нь зөвхөн компаниудад төдийгүй Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон уул уурхайн салбарыг тойрсон олон жилийн маргаан, үл ойлголцлыг нэг тийш нь болгож, цаашдаа хөгжлийн асуудлууд дээрээ төвлөрөх боломжийг бий болгоно гэж харж байна. Тиймээс гарч байгаа энэ санаачилгуудыг манай компанийн зүгээс дэмжиж байгаа. Цаашид хууль хэлэлцэгдэх явцад салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг өрнөх байх. Тэр үед бид ч мөн тодорхой саналуудaa өгч, идэвхтэй оролцоно гэж бодож байна.

Стратегийн 16 орд газруудаас найман орд газарт төрийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ үргэлжилж байна

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн 16 ордыг баталсан. Мөн хавсралтад нь стратегийн ордод хамаарах эсэхийг тогтоох 39 ордын жагсаалт гаргажээ. Стратегийн 16 орд газруудаас найман орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд үлдсэн найман орд газарт хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эхлүүлсэн.

Стратегийн 16 ордод: Нүүрс Тавантолгой Нарийн сухайт, Багануур, Шивээ-Овоо, Зэс, алт, молибден, Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга Уран: Мардай, Дорнод, Гурванбулаг Алт: Бороо, Гацуурт, Төмөр: Төмөртэй Цайр: Төмөртэйн овоо Фосфорит: Бүрэнхаан, Мөнгө: Асгат багтаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Олимпизм
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монголын улс төрийн мерит...
Засгийн газрын бодлого шийдвэр...

Баялгийн өгөөж 60 хувиас доошгүй байх хуулийн төслийг өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ

БАТСАЙХАН 2026-05-12

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
33 минутын өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

34 минутын өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

45 минутын өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

2 цагийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2 цагийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2 цагийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

2 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

17 цагийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2 өдрийн өмнө өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-09-18 өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-15 өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

2026-09-14 өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах