• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ирцийн асуудал энэ долоо хоногт ч үргэлжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог УИХ-д танилцуулах ажиллагаа дахин хойшлов. Улмаар чуулганы ирц тойрсон асуудал МАН, АН-ын хоорондын улс төрийн маргаан төдийгүй эрх баригч намын дотоод сахилга, хариуцлагын асуудал болон өргөжиж, Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд хүртэл “УИХ-ын гишүүд чуулгандаа суу” гэсэн шаардлага тавьж эхэллээ.

Г.Тэмүүлэнгийн томилгоо ирцэд дахин гацав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 14:00 цагт хуралдуулахаар товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс товлосон цагтаа эхэлж чадсангүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч мөн л ирц хүрээгүй. Ингээд хуралдааныг энэ долоо хоногийн даваа, мягмар гарагт үргэлжлүүлэхээр болсон юм. Гэвч өчигдөр нөхцөл байдал давтагдав. Тухайн үеийн ирцийн мэдээллээр УИХ-ын 58 гишүүн ирцэд бүртгүүлж, 15 гишүүн гадаад, дотоод томилолт болон чөлөөтэй, 53 гишүүн ирцэд ороогүй байв.

МАН-ын бүлгээс Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нарын 16 гишүүн ирцэд бүртгүүлээгүй байлаа. Мөн Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, А.Ундраа, Иргэний зориг ногоон намын Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар ирцэд бүртгүүлээгүй байна. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилуулах саналаа УИХ-д танилцуулах ажиллагаа ирцээс шалтгаалан дахин хойшлов.

АН: Олонх ирцээ бүрдүүлбэл бид хуралдаа орно

Чуулганы ирц хүрэхгүй байгаатай зэрэгцэн МАН, АН-ын хооронд хэн парламентын үйл ажиллагааг гацааж байна вэ гэсэн улс төрийн маргаан өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригчдын зүгээс АН-ыг чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байгаа мэтээр мэдээлж буйг үгүйсгэв. Тэрээр “МАН дангаараа 64, эвсэж хамтарч байгаа намуудтайгаа 80 суудалтай улс төрийн хүчин. Тэд УИХ-ын чуулган болон бүх байнгын хорооны ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой. Олонх болж бодлогоо, амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн улс төрийн хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж зогсоочихоод үүнийгээ бусад руу чихэх чинь увайгүй үйлдэл шүү. Үүнийгээ зогсоохыг МАН-ын дарга Н.Учралаас шаардаж байна.  Хоёрдугаарт, АН Засгийн газрыг огцрохыг шаардаж, тогтворгүй байдал үүсгэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Гэтэл огцруулах, эсэх эрх нь олонход байгаа шүү дээ. Харин цөөнх болохгүй байгаа зүйлийг хэлж, хариуцлага нэхэх эрхтэй. Ийм биш бол цөөнх гэж байгаад яах юм бэ. Цөөнх ажлаа хийгээд явж байна. Харин олонх ажлаа хийхгүй байна. Тиймээс цаашид олонх ирцээ бүрдүүлээд оролцсон тохиолдолд АН ирцээ бүрдүүлээд УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой.  Гуравдугаарт,, Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардаж байгаа. Энэ шинэ зүйл биш. Энэ бол парламентын засаглалтай орон бүрд байдаг ойлголт. Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулж ирсэн, мөн төсөвт Ерөнхий сайдын хамааралтай компанийн нэр ороод ирсэн шүү дээ. "Миний бодлогыг дэмжиж байвал надад итгэл үзүүлэх асуудлыг оруулж байна” гээд оруулаад ирэх ёстой. Хэрвээ итгэл үзүүлэхийг дэмжвэл 2027 оны төсвийн бодлого тэр чигээрээ дэмжигдэж байна гэсэн үг шүү дээ. Дахиад хэлэхэд, цөөнх УИХ-ын үйл ажиллагааг гацаах, Засгийн газрыг огцруулах боломжгүй. Боломжгүй зүйлийг цөөнхөд нялцааж байгааг анхааралдаа авахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдээс хүсэхийн зэрэгцээ олонхын бүлгийг ажлаа хийхийг шаардмаар байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн АН-ын байр суурийг “Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явна” хэмээн тодотгов.

МАН ирээгүй гишүүддээ хариуцлага ярина

Харин МАН-ын бүлэг чуулганы ирцээ бүрдүүлэхийн тулд гадаад, дотоод томилолттой байсан гишүүдээ дуудан ирүүлжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Өнөөдрийн чуулганы ирц бүрдчих байх. Гадаад, дотоод томилолттой байсан гишүүдийг дуудаад аваад ирсэн” хэмээн мэдээлэв. Тэрээр үүнээс гадна хуралдаантайг мэдсээр байж ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг намын түвшинд авч үзэхээ мэдэгдсэн юм. “Мэдсээр байж чуулганд орж ирэхгүй байгаа гишүүдэд намын дүрмийн дагуу хариуцлагын асуудал яригдана” хэмээн Ж.Батжаргал хэллээ. Ингэснээр чуулганы ирцийн асуудал зөвхөн олонх, цөөнхийн улс төрийн маргаанаар хязгаарлагдахгүй, МАН дотор сахилга, хариуцлагын асуудал болон яригдаж эхлэв. Мөн МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ. Оюутолгойн ногдол ашгийн тодорхой хэсгээр нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудал шийдвэрлэх нэг удаагийн үйлчлэлтэй Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал үндсэн зохицуулалтыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд “Улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн ногдол ашгийн орлогоор зөвхөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гэж тусгасан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив. Эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол орон нутгийн эрчим хүчний дутагдал, эдийн засаг тэлэх боломжгүйг бүлгийн гишүүд тодотгов. Түүнчлэн гишүүд Оюутолгойн ногдол ашгийг урсгал зардалд зарцуулахгүй байхаар тусгасныг дэмжиж байгаа гэдгийг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэлдээ онцлов.

С.Бямбацогт: УИХ-ын чуулганы хуралдааныг гацаагаад байж болохгүй

УИХ-ын дарга хуралдааныг хойшлуулах үеэр гишүүдэд Үндсэн хуульд заасан тангаргийг нь сануулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд чуулганы хуралдаанд идэвхтэй оролцохыг уриалав. Тэрээр “УИХ-ын гишүүн ард түмний элч, төлөөлөгч бөгөөд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн ажиллахаа тангарагладаг. Өнөөдөр ард иргэд үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлэх, шатахуун, төмс, хүнсний ногоо, мах, гурилын нөөцийг бүрдүүлэхийг хүлээж байна. Мөн эрчим хүч тасрах, хөлдөх эрсдэлээс сэргийлэх асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаа. Төрийн албан хаагчид цалингийн нэмэгдлээ, ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ хүлээж буй энэ үед УИХ-ын чуулганы хуралдааныг гацаагаад байж болохгүй” гэв. Мөн хуралдаан тасалдаж, шийдвэр гаргах хугацаа алдагдах бүрд иргэдийн амьдрал, улс орны эдийн засаг, нийгэмд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд хуримтлагдаж байгааг онцолсон юм. Тухайн үеийн ирцийн мэдээллээр УИХ-ын 126 гишүүнээс МАН-ын 68 гишүүний 49 нь чуулганы ирцэд бүртгүүлжээ. Харин АН-ын 42 гишүүнээс тав, ХҮН намын найман гишүүнээс долоо, Иргэний зориг ногоон намын дөрвөн гишүүнээс хоёр нь ирцэд бүртгүүлсэн бол Үндэсний эвслийн дөрвөн гишүүнээс нэг нь ч ирээгүй байна. Мөн 16 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ. УИХ-ын дарга хэн хуралдаандаа ирсэн, хэн тасалсан болон ямар гишүүд хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байгааг тодотгов. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхээр товлосон байлаа. Тухайлбал, Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог хэлэлцэх байсан юм.Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байв.Гэвч эдгээр асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, чуулганы нэгдсэн хуралдаан дахин хойшиллоо.

Иргэд: “УИХ-ын гишүүд чуулгандаа суу”

Төрийн ордонд гишүүдийн ирцийг хүлээж байх зуур Сүхбаатарын талбайд иргэд жагсав. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг жагсаалд оролцож буй иргэдтэй уулзсан бөгөөд тэд төр, засагт хоёр үндсэн шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа сууж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаарджээ. Ингэснээр сүүлийн хэдэн өдөр Төрийн ордон дотор өрнөсөн ирцийн маргаан Сүхбаатарын талбай дахь иргэдийн шаардлагын нэг хэсэг болов. Нэг талд АН “Олонх эхлээд ирцээ бүрдүүл” гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө талд МАН гишүүдээ хуралдаанд оролцуулахын тулд томилолтоос нь дуудаж, ирээгүй гишүүддээ намын дүрмийн дагуу хариуцлага тооцох асуудал хөндөж эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо ч хүлээгдэж байна. Чуулганы ирц бүрдэхгүй байгаа асуудал ийнхүү нэг сайдын томилгооноос хальж, парламентын хэвийн үйл ажиллагаа, олонх ба цөөнхийн харилцаа, намын дотоод сахилга, улмаар иргэдийн шаардлагатай огтлолцсон улс төрийн асуудал болж өргөжөөд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 178 (7920)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ
Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Халуун сэдэв
ХУРААХ
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу...
Татвар, НДШ-ийн өртэй ч...

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

БАТСАЙХАН 2026-09-22

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ
Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

9 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

9 цагийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

9 цагийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

21 цагийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

21 цагийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

21 цагийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

22 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

1 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах