Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар өнөөдрийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 30450 иргэн гол гаталж саналаа өгч байна. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газраар 30450 гаруй иргэн гол гаталж, сонгуульд оролцож байгаа аж.
Энэ үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэд гол ус гаталж сонгуульд оролцох, тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос саналын хайрцагаар санал авах үед аюулгүй байдлыг хангах чиглэлийг орон нутгийн Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэгджээ.
Энэхүү үүргийн дагуу орон нутгийн Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, долоон бярваз, нэг сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллаж байгаа юм байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.