“Сток Сити” Наниг сонирхож байна

“Сток Сити” Наниг сонирхож байна

Английн “Сток Сити” клубын туслах дасгалжуулагч  Марк Боуэн “Фенербахче” болон Португалын шигшээ багийн хагас хамгаалагч Наниг сонирхож байгаа талаар ярьжээ.

Тэрбээр “Манай багийн дасгалжуулагч Нанигийн тоглолтыг шимтэн үздэг. Тэр Евро-2016-д маш сайн тоглож байгаа шүү дээ. Бид түүнд тодорхой санал хүргүүлээд байгаа, цаашид юу болохыг харж л байя. Түүнийг олон клуб сонирхож байгаа.

“Валенсия” түүнийг бас сонирхож байгаа юм билээ. Энэ бол том баг. Гэхдээ Нани Английг илүүд үзэх байх гэж бодож байна. Миний бодлоор тэр премьер лигээс явахыг хүсээгүй. Нани “Манчестер Юнайтед”-ын чухал тоглогчдын нэг байсан болохоор явах гэж яараагүй нь тодорхой.

Тиймээс түүнийг буцаж ирэхэд бэлэн гэж бодож байна. Хамгийн гол нь түүнийг олон баг сонирхож байгаа” хэмээн ярьжээ. Тэрбээр “Манчестер Юнайтед” руу ч буцаж магадгүй талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл “Сток Сити” түүнийг ийн сонирхож эхэлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.