Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг баталлаа

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үр дүнд тус хуулийг эцэслэн баталсан юм.

Сүүлийн үед эхийн сүү орлуулах зориулалттай төрөл бүрийн бүтээгдэхүүн гарах болсноор ээж нар хүүхдээ эхийн сүүгээр хооллохоос татгалзах болсон байна. Энэ нь нялх балчир хүүхдэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан 

ДЭМБ-аас 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг санаачилан баталсан байна. Харин манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуультай болсон хэдий өнгөрсөн хугацаанд нэг ч удаа өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй аж.

Үүний улмаас зарим зүйл заалтыг орчин үеийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагад үндэслэн өөрчлөх хэрэгтэй болжээ.

Тодруулбал, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү  Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, таван бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэгтэйгээр эцэслэн баталлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.