Х.Баттулга нэр дэвшигчийн үнэмлэхээ гардана

Х.Баттулга нэр дэвшигчийн үнэмлэхээ гардана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид  өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч байна. Улстөрийн хүчнүүдийн Сонгуулийн Ерөнхий хороонд гаргасан хүсэлтийн дагуу МАН, МАХН, АН-аас нэр дэвшигчид тодорхой цагуудад үнэмлэхээ гардан авч байгаа юм.

Хамгийн түрүүнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд үнэмлэхээ гардан авсан бол дөнгөж сая МАХН-аас нэр дэвшигч “Босоо” С.Ганбаатар үнэмлэхээ авлаа.

Харин одоо АН-аас тус сонгуульд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн асан Х.Баттулга С ЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардах юм. Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсаны дараагаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээх боломжтой.

Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.