Монголын Ардчилсан холбооноос СЕХ-нд шаардлага хүргүүллээ

Монголын Ардчилсан холбооноос СЕХ-нд шаардлага хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болж, өндөрлөсөн билээ. Сонгуулийн дүн гарахад гурван нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдын 50-иаас дээш хувийн санал авч чадаагүй юм. Тиймээс дахин санал хураалт болохоор болсон билээ.

Дахин санал хураалт АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын хооронд болно. Тэгвэл СЕХ дахин санал хураалтыг ирэх сарын 9-ний өдөр зохион байгуулахаар тов зарласан. Үүнийг АН-ын зүгээс буруутгаж, баяр наадамтай зэрэгцүүлж санал хураалт явуулахыг эсэргүүцэж байгаа юм. Тиймдээ ч АН-ын зүгээс дахин санал хураалтын товыг наашлуулж, ажлын өдөр зохион байгуулах шаардлагыг хүргүүлсэн билээ.

Харин өнөөдөр Монголын Ардчилсан холбооноос СЕХ-нд албан шаардлага хүргүүлж, дахин санал хураалтыг долдугаар сарын 6-нд явуулахыг санууллаа. Тэд шаардлагынхаа хариуг маргааш 11:00 цагт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.