Зөөврийн хайрцгаар өгөх саналыг маргааш авна

Зөөврийн хайрцгаар өгөх саналыг маргааш авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон. Энэ дагуу маргааш СЕХ-ноос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өгөх саналыг маргааш авна. Сонгуулийн тухай хуулийн дагуу, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэд ийнхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх эрхтэй юм.

Харин гадаадад байгаа иргэд саналаа өчигдрөөс эхэлж өгсөн бөгөөд санал авах хугацаа өнөөдөр 22 цагт дуусна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.