Ц.Элбэгдорж: Энэ удаагийн саналаар сонгуулийг өндөрлөе

Ц.Элбэгдорж: Энэ удаагийн саналаар сонгуулийг өндөрлөе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн 1851-р хэсэгт саналаа өглөө.

Тэрбээр “Ард иргэдээ саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог. Ерөнхийлөгч ард түмнийг сонгодоггүй. Хэн ч гарсан ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Харин Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилж чадахгүй.

Тиймээс хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийн санал өгөхийн хүссэн хүндээ саналаа өгөөрэй. Энэ удаагийн санал хураалтаар сонгуулийг өндөрлөх хэрэгтэй шүү. Дараа дараагийн ажлаа хийцгээе. Хийх ажил их байна. Сонгуулиа өгөөд сайхан наадацгаая” хэмээн ард иргэддээ уриаллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.